Шээснийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилснийг хэрхэн мэдэх вэ?

Хүнийг шээсээр нь ямар өвчтэйг нь мэдэж болдог. Учир нь шээсэнд 100 орчим төрлийн бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн агуулагдан, биеэс гадагшилж байдаг. Эрүүл хүн өдөрт 1-2 литр, хурц үнэргүй, бүдгэвтэр шар өнгөтэй шээс гаргадаг гэнэ. Харин таны бие өвдсөн бол шээсний өнгө өөрчлөгдөж, эзэндээ анхааруулга өгдөг ажээ. Доорх мэдээллийг уншаад өөрийгөө шинжээд үзээрэй!

Шээснийхээ өнгөөр ямар эрхтэн өвчилснийг хэрхэн мэдэх вэ?

1 Бүрсгэр өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Энэ үед таны шээс маш хурц, исгэлэн үнэртэй байх бөгөөд ойр, ойрхон бие засах өрөө орох хэрэг гарна. Мөн ханиалгах, хүчтэй инээх үед бага зэрэг шээс доошоо гарч байгаа нь мэдэгдэх болно. Ийм өнгийн шээс нь кальци болон фосфорын илүүдлийн үед ялгардаг. Үүнээс гадна шээсний замын үрэвслийн үед бэлэг эрхтэн хорсож тунгалаг биш шар өнгөөр шээх нь бий. Харин шээс хөөстэй байвал та уургаар хэт баялаг хоол хүнс хэрэглэсний шинж байдаг ажээ. 

Бүрсгэр өнгөтэй шээс ямар учиртай вэ?

2 Улаан өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Хэрэв та улаан өнгөөр шээсэн бол юун түрүүнд ямар хүнс хэрэглэснээ санах хэрэгтэй. Улаан лууван, гишүүнэ, хүрэн манжин, хад зэрэг нь шээсний өнгийг өөрчилдөг. Сүрьеэгийн эм хэрэглэж буй хүмүүс улаанаар шээх нь хэвийн үзэгдэл байдаг билээ. Харин ийм өнгөөр шээх үед, бага зэрэг цус үзэгдэж, давсаг орчмоор хөндүүрлэж байвал энэ нь шээсний замын халдвар авсан эсвэл бөөрний чулуутай болсны шинж гэнэ шүү. Мөнгөн усны хордлогын үед ч мөн адил ийм өнгөөр шээж болдог. 

Улаан өнгөтэй шээс ямар учиртай вэ?

3 Шаргал өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Бага зэргийн ус дутагдсан эсвэл бета-каротинаар баялаг хүнс ихээр хэрэглэсэн, В-ийн төрлийн витамины нөлөө зэргээс үүдэн ийм ийм өнгөөр бие засдаг ажээ. Эдгээрээс гадна элэг болон цөсний цоргоны үйл ажиллагааны доголдлоос үүсэх нь ч бий. Элэг үрэвсэж, "билирубин" ихээр ялгарснаар, нойр булчирхай өтгөрч бөглөрөн ийм өнгөөр шээж болдог. Мөн элэгний шар өвчний үед хувхай царай, шарласан нүд зэрэгтэй хосолж илэрдэг байна. 

Шаргал өнгөтэй шээс ямар учиртай вэ?

4 Бор өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Кока кола шиг хүрэн бор өнгийн шээс нь шош гишүүнэ, зуун наст идсэний дараа биеэс ялгарч болно. Гэхдээ эдгээр хүнсээ ахиж хэрэглэхгүй бол зөвхөн тухайн өдөртөө л ийм өнгөөр бие засдаг. Хумхааны эсрэг эм, туулгах болон булчин тайвшруулах эм бэлдмэл нь мөн шээсийг ийм өнгөтэй болгодог аж. Эдгээрээс гадна элэгний хатуурал, болон хорт хавдар, шээсний замын халдвар авсан хүний шээс өглөөөгүүр хүрэн бор өнгөтэй байдаг.

Цусны улаан эсийн ховор тохиолдолд шээс ийм өнгөтэй болох нь бий. Хэрэв шээс гэнэт ийм болвол яаралтай эмчид хандах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. 

Бор өнгөтэй шээс ямар учиртай вэ?

5 Хурц шар өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Зөгийн бал шиг эсвэл багваахай цэцэг шиг хурц шар өнгийн шээс нь таныг усны хэт дутагдалд орсныг илтгэдэг. Үүнээс гадна биеийг усгүйжүүлдэг эм бэлдмэл, В-ын төрлийн витаминууд тэр дундаа В12 хэрэглэснээс болсон байж болно. Мөн шар өвчний эхэн үед шээс ингэж өөрчлөгддөг учир эмчид хандаж зөвлөгөө аваарай. 

Хурц шар өнгөтэй шээс ямар учиртай вэ?

6 Ногоон өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Хэрээний нүд хэмээх хүнсний ногоо, ногоон өнгийн шар айраг, хүнсний будагч бодис хэрэглэсэн үед ийм өнгөөр шээх нь элбэг. Хэрэв хооллолтоос болоогүй бол суулгалт, шээсний замын халдвар авснаас өнгө нь ногоон болно. Энэ үед яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол бөөрний чулуутай болох магадлалтай. 

Ногоон өнгөтэй шээс ямар учиртай вэ?

7 Цэнхэр өнгөтэй шээс ямар учиртай вэ?

Цэнхэр өнгийн шээс нь маш ховор төрлийн "цусан дахь кальци хэт ихсэх эмгэг"-ийн үед илэрдэг. Зарим үед цэнхэр өнгийн будагч бодис маш ихээр агуулсан хүнс, эм бэлдмэл хэрэглэсэн бол ийм өнгөөр шээж болно. 

Цэнхэр өнгөтэй шээс ямар учиртай вэ?

8 Өнгөгүй шээс ямар учиртай вэ?

Ямар ч өнгөгүй шээс нь таныг хэтэрхий их ус ууж байгаагийн шинж тэмдэг юм. Хэт их ус уух нь биен дэх эрдэс бодисыг шээсээр хөөх аюултай тул усныхаа хэмжээг тохируулах хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед ийм өнгөгүй шээсээр шээдэг. Хэрэв дээрх хоёр шалтгааны аль нь биш бол та чихрийн шижингээр өвдсөн байх магадлалтай. 

Өнгөгүй шээс ямар учиртай вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()