Үс арчилгааны тухай таны заавал мэдэх ёстой 15 зүйл

Эрчүүдийн эмэгтэй хүнээс эхлээд хардаг зүйлд сайхан үс байдаг юм шүү. Тэгэхээр үсээ хэрхэн арчилж, гэмтээлгүйгээр хүссэн хэлбэртээ оруулах талаар бид заавал мэдэж байх хэрэгтэй. Мөн гарын доорх материалаар өдөр бүр тулгардаг төвөгтэй асуудлуудаасаа хэрхэн салж болохыг танд хэлж өгье. 

Үс арчилгааны тухай таны заавал мэдэх ёстой 15 зүйл

1 Кокос (Coconut)-ийн тос

Кокосын тос нь хагны эсрэг гайхалтай эмчилгээ болдог. Тосоо хуйхандаа түрхэж хонуулаад, маргааш өглөө нь шампуниар угаана. Энэ үйлдлээ 7 хоногт 1-2 хонг хийж байвал хагнаас санаа зовох хэрэггүй болно. 

Кокос (Coconut)-ийн тос

2 Үсээ сул долгион оруулах

Үсээ төрөлхийн мэт зөөлөн долгион оруулахдаа загасан сүлжээг ашиглаж болно. Үсээ угаасныхаа дараа бага зэрэг хатаагаад, сүлжиж хонуулбал маргааш өглөө нь таны үс хөвсгөр зөөлөн долгион орсон байх болно. Зарим үед үсээ ингэж янзалснаар үсний гэмтэл буурах давуу талтай.  

Үсээ сул долгион оруулах

3 Тугалган цаасаар жийрэглэх

Үсний индүүгээр янзлахдаа үснийхээ гадна талаар тугалган цаасаар ороовол, үс гэмтэхгүй. Тугалган цаас нь дулаан сайн дамжуулдаг учир таны үсийг амархан хэлбэрт ороход ямар ч саадгүй, гэмтэлгүй байлгахад тусална. 

Тугалган цаасаар жийрэглэх

4 Соруулаар үсээ ороох

Хөгжилтэй, том, хөвсгөр үстэй болохыг хүсвэл коктейлний бүдүүн соруул ашиглаарай. Үсээ бага зэрэг чийгтэй байхад нь зурагт харуулсан шиг ороож үзүүрийг нь нарийн резинээр тогтооно. Ингээд үсээ задласны дараа та гайхалтай үстэй болно. Илүү нарийн буржгар болгохыг хүсвэл, нарийн соруул сонгож болно. 

Соруулаар үсээ ороох

5 Лимоны шүүсээр үсээ цайруулаарай

2-3 халбага бүлээн усан дээр 2 ширхэг пакеттай балжингарам цай хийж хандална. Пакетаа шүүж аваад 2 халбага зөгийн бал, тал нимбэгний шүүсийг шахаж хийнэ. Энэ бэлдцээ цайруулахыг хүсэж буй хэсэгт багсаар нимгэн түрхвэл таны үс нарны гэрэлд илүү цайвар харагдах болно. 

Лимоны шүүсээр үсээ цайруулаарай

6 Ангижруулагчаа устай холиорой

Хэрвээ та хэтэрхий шингэн, зөөлөн үстэй бол ангижруулагчаа бүлээн устай холиод үсээ янзалвал хэлбэр нь удаан хадгалагдаж, гялалзсан сайхан харагдах болно. Ингэхдээ ус болон ангижруулагчын харьцаа 5:1 байх хэрэгтэй. Холимгоо сайтар сэгсэрч, уусмагц нь шүршдэг саванд хийж хэлбэрт оруулахын өмнө хэрэглэнэ. 

Ангижруулагчаа устай холиорой

7 Хавчаараа үснээсээ гулгаж унагаахгүйн тулд үсний лак хэрэглээрэй

Үсний нарийн хавчаараар үсээ тогтооход, байн байн унаад байвал үснийхээ лакыг цацаж, хатсных нь дараа хэрэглээрэй. Үсний лак байхгүй бол хуурай шампуньд дүрж 2 цаг болгоод хэрэглэж болно. Ингэвэл хавчаар илүү барицалдамтгай болж үснээс гулгаж унах нь багасдаг. 

Хавчаараа үснээсээ гулгаж унагаахгүйн тулд үсний лак хэрэглээрэй

8 Ямар нэг хиймэл үс хэрэглэлгүй үсээ урт харагдуулахыг хүсвэл

Зурагт үзүүлсэн бүсгүй ямар нэг залгаас үс эсвэл хиймэл үс ашиглаагүй. Боосон үсээ харагдах байдлынх нь хувьд илүү урт болгохыг хүсвэл ердөө л шилэн хүзүүний хэсгийн үсээ дээш нь шууж, тогтооход л хангалттай. 

Ямар нэг хиймэл үс хэрэглэлгүй үсээ урт харагдуулахыг хүсвэл

9 Үсээ өтгөн харагдуулахыг хүсвэл хавчаар ашигла

Үсээ боосны дараа хэтэрхий шингэхэн, сүр муутай харагдаад байвал боосон үсэн дотроо жижиг хавчаараар хавчиж болно. Ингэхдээ үснийхээ дунд ил гарахааргүй байрлуулах нь чухал шүү. 

Үсээ өтгөн харагдуулахыг хүсвэл хавчаар ашигла

10 Үсээ усанд орохоосоо өмнө самна

Угаасан үсээ нойтон байхад нь самнавал ихээр унаж, саманд татагдан зулгаагдаж, сунаж гэмтэх нь их байдаг. Тиймээс үсээ усанд орохоосоо өмнө сайтар самнавал угаасны дараа бага ширэлддэг. 

Үсээ усанд орохоосоо өмнө самна

11 Үсээ өнгө оруулагч харандаагаар үсээ будаарай

Үсээ будмаар байгаа ч зориг хүрэхгүй эсвэл ямар өнгө зохихоо сайн мэдэхгүй бол үсэнд түр хугацаанд өнгө оруулж чадах будагч харандааг ашиглаарай. Хэрэв та хааяа ч болов стилээ өөрчилж, содон харагдахыг хүсвэл энэ хамгийн сайн арга шүү. 

Үсээ өнгө оруулагч харандаагаар үсээ будаарай

12 Нүдний тениэр үсэндээ өнгө оруулаарай

Ямар нэг хөгжмийн фестивал, үдэшлэгт явахдаа үсээ өөрчлөхийг хүсвэл нүдний тень ашиглаж болно. Том хайрцагтай нүдний теннийхээ хэрэглэдэггүй өнгөнүүдээс авч үсэндээ түрхээд илүүдэл хэсгийг самнаж унагаахад л хангалттай. 

Нүдний тениэр үсэндээ өнгө оруулаарай

13 Үс чинь цахилгаанжаад байвал ...

Самныхаа үзүүрт энгийн хуурай салфетка хийж байгаад самнавал үс цахигаанжихгүй, зөөлөн, намирсан байдлаа удаан хадгалах болно. 

Үс чинь цахилгаанжаад байвал ...

14 Чёлктой болоход амархан

Сүүлийн үеийн гоо сайхны блогчид залгаас үсийг ашиглан, дэгжин чёлктой болж байна. Чолктой болох нь олон төрлөөр үсээ янзлахад төвөгтэй байдаг учир бэлэн хиймэл үс хэрэглэх нь илүү амар байдаг гэнэ. Хэрэв та чолкноосоо маргааш нь уйдчихвал аваад тавьчихаж болно гэж бодохоор сайхан биш гэж үү?

Чёлктой болоход амархан

15 Илүү гарсан жижиг үсээ сойзоор самнаарай

Үсээ шууж, өөгүй харагдах гэтэл энд тэндээс жижиг үс цухуйгаад байвал сойзоо бага зэрэг норгоод үсээ самнаарай. Ингэвэл таны үс амархан хэлбэрт орох болно. 

Илүү гарсан жижиг үсээ сойзоор самнаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()