Сөрөг энергитэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

2016-04-02, 19:17
10,647

Гэр бүл, хамтран ажиллагсад, найзуудын дунд таны нэр хүндийг унагах, муу зүйлд уруу татах хүмүүс бишгүй тааралддаг. Тэдний заримтай харилцахад хүндрэл учирч, танд энэ нь томоохон сорилт болдог. Тэгвэл хэрхэн нүхнээс өөрийгөө авч гарж, хувь заяаныхаа эзэн нь болох вэ?

Сөрөг энергитэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн шилдэг арга бол амжилтанд хүрсэн хүмүүсийн сөрөг нөлөөтэй хүмүүстэй хийсэн тулаанд хэрхэн ялдаг аргыг хэрэгжүүлэх явдал юм. Ингээд туршлаг судалцгаая.

1 Тэд хязгаар тавьдаг

Сөрөг хүмүүс таныг ашиглахыг хичээж, өөрсдийнхөө асуудалд таныг гүн оруулдаг. Тэд шийдлийг хайхыг хүсдэггүй, тиймээс тэд өөрсдийг өрөвдүүлэх үйл ажиллагаанд таныг элсүүлж, дарамталснаар цагийг тань дэмий зүйлд үрэх болно. Амжилтанд хүрсэн хүмүүс асуудлыг сонсоход анхаарал хандуулах, энэ төрлийн гомдоллогчдын толгой эргүүлсэн сөрөг сэтгэгдэлд өөрсдийгөө хэтэрхий гүн оролцуулах хоёрын ялгааг ойлгодог. Энэ бол тэдний зөв хязгаар тавьж, шаардлагатай үед зайгаа барьж чаддагийн шалтгаан юм.

Тэд хязгаар тавьдаг

2 Тэд өөрчлөгдөнө гэж хүсч, найддаггүй

Өөрчөлтөнд найдсанаар, таны эрч хүч буурч, хүмүүсийн эсэргүүцлийг үүсгэнэ. Амжилттай яваа хүмүүс сөрөг хүмүүсийн буруутгасан, татгалзсан, дургүйцсэн өнгө аястай тулгарахыг хүсдэггүй. Тиймээс тэд юу хийх хэрэгтэйгээ өөрсдөө шийдэх хүсэлт тавьдаг. Тэд ямар ч үйлдэл, шуурхай өөрчлөлт шаардаж хүсэн хүлээдэггүй.

Тэд өөрчлөгдөнө гэж хүсч, найддаггүй

3 Тэд тулааныг ээдрээтэй болгодоггүй

Амжилттай яваа хүмүүс эрч хүчээ нөөцлөх нь хэр чухал гэдгийг мэддэг. Мөн хор нөлөөтэй хүмүүстэй тулалдах үедээ, тэд сэтгэл хөдлөлөө маш сайн зохицуулж чаддаг. Сэтгэл хөдлөлөө хянаснаар тэд бусдын өмнө зодоон хийж өөрийгөө эвгүй байдалд оруулж, нэр төрөө алдахаас зайлсхийж чадна. Тэд ухаалаг тэмцлийг сонгож, үргэлж тэмцлийн зөв цагийг сонгож чаддаг.
 

Тэд тулааныг ээдрээтэй болгодоггүй

4 Аз жаргалд нь хязгаар тавихыг хэнд ч зөвшөөрдөггүй

Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийн баяр хөөрөө бусдын санаа бодлоор тодорхойлохыг зөвшөөрдөггүй. Тэд бол өөрсдийн аз жаргалын жинхэнэ эзэд юм. Мөн тэдний амжилтаа тэмдэглэх, баярлах шаардлагатай юунд ч, сөрөг нөлөөтэй хүмүүсийн юу бодож, юу хийж байгаа нь нөлөөлдөггүй.

Аз жаргалд нь хязгаар тавихыг хэнд ч зөвшөөрдөггүй

5 Тэд мартдаггүй

Тэдэнд буруу зүйл хийсэн нэгнийг мартахгүй байх нь, амжилттай хүмүүс дахиж шархлахаас өөрсдийгөө хамгаалахад анхаарч урагш алхах боломжийг өсгөдөг. Уучлал нь тэдний амжилтын нэг хэсэг биш бол, тэд зүгээр л бусдын алдаанд оролцохыг хүсдэггүй.

Тэд мартдаггүй

6 Тэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгодог

Амжилтанд хүрсэн хүмүүс сөрөг нөлөө бүхий хүмүүстэй ганцаар тулалдах нь эрч хүчийг барж залхаана гэдгийг ойлгодог. Энэ төрлийн нервээс ангижрахын тулд, тэд өөрсдийгөө ямар нэгэн хэцүү нөхцөл байдалд тусламж үзүүлэх, дэмжих хүмүүсээр хүрээлүүлдэг.

Тэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгодог

7 Тэд амралт авдаг

Тэд эерэг сэтгэлгээтэй, бүтээлч, санаачлагатай байх нь чухал гэдгийг ойлгодог. Тэд заримдаа зүгээр унтах, өөр таатай зүйл хийж амрах нь аливааг амжилттай хийх бас нэг арга гэдгийг мэддэг. Зөв амарч амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн стрессийн түвшингээ хянаж, сөрөг хүмүүстэй үр дүнтэй байхын тулд эрч хүчээ хуваарилж чаддаг.

Тэд амралт авдаг

8 Тэд асуудлаас илүү шийдэлд анхаардаг

Сэтгэл хөдлөлөө хянах хамгийн шилдэг арга бол асуудлынхаа шийдлийг хайх. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, нөхцөл байдлаа сайжруулахад анхаарч, түүнчлэн  эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож, стрессээ бууруулдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс, тэднийг хэр хорт хүн бэ гэдэгт анхаарч, бодохын оронд, хүмүүсийн бий болгосон нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах талаар боддог.

Тэд асуудлаас илүү шийдэлд анхаардаг

9 Тэд саад тавьдаг

Та хүн бүртэй ижил аргаар харьцаж чадахгүй. Энэ нь яагаад амжилттай яваа хүмүүс эргэн тойрондоо байгаа сөрөг хүмүүсийн дээгүүр хил хязгаар тогтоодгийн шалтгаан. Үүнийг хийснээр, тэд хорт хүмүүсийн үйлдлийг урьдчилан мэдэж, саад болж чадна.

Тэд саад тавьдаг

10 Тэд өөрийгөө мэддэг

Өөрийгөө мэддэг байх нь бусдаас хэр өмнө эсвэл хойно байгаагаа тодорхойлох боломжтой болгодог. Сэтгэл хөдлөлөө засах нь нөхцөл байдлыг ойлгохыг шаарддаг. Энэ бол амжилттай яваа хүмүүс, бүгдийг нурааж сүйтгэх нэгэнтэй нүүр тулсан үедээ ч, нөхцөл байдлыг хянаж чаддагийн шалтгаан юм. Тэд инээмсэглээд, толгой дохиж, үргэлж урагшилдаг.

Тэд өөрийгөө мэддэг

11 Тэд сөрөг сэтгэлгээнд автдаггүй

Хүн бүр сөрөг хүмүүсийг ухаан муутай, галзуу байдгийг мэднэ. Тэд холион бантанг нь хутгахын оронд, тэд замбараагүй, цэгцгүй байдалд хариу үйлдэл үзүүлэхэд анхаарахгүй, зөвхөн бодит байдалд ханддаг.

Тэд сөрөг сэтгэлгээнд автдаггүй

12 Тэд хэзээ ч хохирогчийн дүрд тоглодоггүй

Сөрөг хүмүүс өөрсдийн давуу талаа ашиглах үед, та зүгээр л хохирогч болж үлдэхээр шийддэг юм биш биз. Амжилттай яваа хүмүүс тэдэнд өөрсдийгөө хохирогч болгохыг зөвшөөрдөггүй, шаардлагатай арга хэмжээг эрэлхийлж авдаг.

Тэд хэзээ ч хохирогчийн дүрд тоглодоггүй

13 Тэд хэзээ ч шүүдэггүй

Амжилтанд хүрсэн хүмүүс бол шүүмжлэгчид биш. Тэд аливаа зүйлийг зуршил болговол, цаашлаад донтоно гэдгийг мэддэг. Энэ нь амжилт дагуулсан хүмүүс бусдын хүндэтгэл, уучлал, ойлголт, хүн чанар, нинжин сэтгэл зэрэг элементүүдэд анхаарлаа хандуулж чаддагийн шалтгаан юм.

Тэд хэзээ ч шүүдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()