1
Өдөр бүр өвчтэй шавь дээрээ ирдэг багш
Энэ Иран хүү хорт хавдрын эцсийн шатанд хүрч эмнэлэгт хэвтсэн ч, багш нь түүн дээр өдөр бүр ирж хичээлийг нь нөхөж зааж өгдөг гэнэ. Түүний гайхалтай сэтгэлийг харсан эмнэлгийн ажилчид зургийг нь аван интернэтэд нийтэлж олон сая хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
2
Гэр оронгүй хүмүүст зориулсан шүүгээ
Техасийн оршин суугч нэгэн эмэгтэй автобусны буудал дээр энгийн шүүгээ байрлуулан түүндээ гэр оронгүй хүмүүст зориулан хоол хүнс, хувцас хийдэг гэнэ. Гэр оронгүй хүмүүс хүчирхийлэл, дарамт гээд олон хэцүү шалтгааны улмаас гэрээ орхисон байдаг тул тэрээр ийнхүү өөрийн чадах хэрээр туслахаар шийджээ. Одоо энэ шүүгээг маш олон хүн мэддэг болсон бөгөөд живх, хувцас, хоол хүнс, хичээлийн хэрэгсэл гээд хүнд хэрэгтэй бүх зүйлийг авчирч тавьдаг гэнэ. Гэр оронгүй хүмүүс нэгнийхээ зовлонг маш сайн ойлгодог тул шүүгээг хэзээ ч бүр мөсөн хоосолдоггүй бөгөөд хэн нэгэн ирж магад гэж заавал нэг зүйл үлдээдэг байна.
3
Тэсрэх бөмбөг байрлуулагч нохойг баатрын хэмжээнд хүндэлдэг
Энэхүү зураг дахь Сина хэмээх Лабрадор үүлдрийн нохой нь, АНУ-ын зэвсэгт хүчинд бүх л амьдралаараа ажилласан, тэслэгч байрлуулдаг нохой юм. Хараамсалтай нь тэрээр ясны хорт хавдрын эцсийн шатандаа хүрсэн хэмээн оношлогджээ. Дайны үед тэсрэх бөмбөг байрлуулагч нохой нь маш хэрэгтэй амьтан байдаг учир түүний гавъяаг үнэлэн, тэтгэвэрт гарахад нь баатрын хэмжээнд хүндэтгэл үзүүлж, хотын олон мянган иргэд, цагдаагийн ажилчид ийнхүү жагсаал зохиосон байна.
4
Дуучин Ариана Гранде терроризмын хохирогчдод 12 сая доллараар тусалсан
Дуучин Ариана Грандэ (Ariana Grande) өөрийн тоглолтын орлого болон, хандивын сангаараа дамжуулж терроризмын хохирогчдод зориулж 12 сая ам.доллар цуглуулж чадсан байна. Тэрээр бүх мөнгөө нас барагсдын оршуулгын ажил болон эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчилгээнд зарцуулсан гэнэ. Энэ тусламж нь тэдний сэтгэлийг бага ч болов хөнгөрүүлж, цаашид амьдрах урам хайрласан биз.
5
Эзнээ хамгаалсан нохой
Энэ залуу хашааныхаа модыг засаж байхдаа 2 метрийн өндөртэй шатнаас унаж нуруугаа хугалсан байна. Түүнийг ухаан ороход нохой нь түүний цээжин дээр хэвтэж, хамгаалж байсан бөгөөд эмнэлгийн тусламж ирсэн ч, нохой эзнээ хамгаалан хэвтсээр байсан юм.
6
Хулгайлагдсан мотоциклыг эзэн нь болох бяцхан хүүд буцаан өгчээ
Канадын хэсэг залуус нэгэн хулгайлагдсан мотоцикл олжээ. Тэд үүнийг цааш нь дамлан зарахын оронд эзэнд нь буцаан өгсөн байна. Учир нь мотоциклын эзэн бяцхан хүү мото-спортод чин сэтгэлээсээ хайртай бөгөөд аав ээжээсээ олон жил гуйсны эцэст авахуулсан мотоциклоо алдсан тухайгаа фэйсбүүк хуудаснаа бичсэнийг нь тэд олж харжээ. Хүү өглөө сэрэхэд мотоцикл нь гэрийнх гадаа дүүрэн шатахуунтай, уучлал хүссэн захидалтай хамт хүлээж байсан гэнэ.
7
Амьдарахаар тэмцсэн нохой
Энэ нохойг олоход тэрээр зам хучдаг резинтэй саванд унасан маш их тийчилж, сульдсан байдалтай байсан байна. Тэрээр энэ саванд унаад үхэж болох байсан ч, тэмцсээр тусламж иртэл хүлээж чадсан байна. Түүнийг цэвэрлэж амраагаад, аврагч залуусын нэг нь өргөж авсан бөгөөд одоо эзэнтэйгээ аз жаргалтай амьдарч байна.
8
Хүнд өвчтэй охиныг дэмжихээр ирсэн Байкерууд
Зураг дээрх охиныг Шаннон Пюсифер (Shannon Pucifer) гэдэг. Тэр архаг үе мөчний өвчний өвчтэй бөгөөд түүнийг сургууль дээр нь өвчнөөс нь болж маш их дээрэлхэж, доромжилдог байжээ. Ээж нь энэ тухай фэйсбүүк хуудаснаа уйлмаар захидлыг бичиж нийтэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүний төгсөлтийн үдэшлэг дээр түүнийг сэтгэлээр дэмжихээр 120 гаруй хүмүүс цугласан байна. Эдгээрийн дунд 20 гаруй байкерууд байсан бөгөөд тэд охины сургуулийн гадаа мотоциклийн гайхалтай үзүүлбэр үзүүлж, парад жагсаал хийн, сүр дуулиантайгаар очиж авсан гэдэг.
9
Гүүрнээс шидүүлсэн муурыг аварсан загасчин
Жордан Смит(Jordan Smith) хэмээх энэ залууг загасчилахаар явж байхад нь хэн нэгэн муураа гүүрэн дээрээс шидчихээд зугтаасан байна. Муур уснаас айдгийг хүмүүс бүгд л мэддэг. Тиймээс залуу түүний унасан газар руу яаран очин загасны тороор түүний амийг аварчээ.
10
3 настай хүүгийн амийг аварсан цагдаа
Чэйс Миллэр гэх залууг үүргээ гүйцэтгэж явахад нь түүний ойролцоо бага насны хүүхэд ухаан алдсан гэсэн дуудлага ирж, тэрээр түргэн тусламжаас урьтан очиж халуунаас болж ухаан алдаж, амьсгал нь түр хугацаанд зогссон хүүгийн амийг аварчээ. Тэрээр хүүд анхны тусламж үзүүлэн түргэн тусламж иртэл, зүрхний массаж хийж байсан гэдэг.
11
Ээжийнхээ амийг аварсан бяцхан хүү
Хүү ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан бөгөөд ээж нь бөөрний өвчний улмаас ухаан алдан унасан байна. Тэрээр ээжийнхээ утсыг нь авч хурууных нь хээгээр цоожыг нь тайлаад Сирид "Түргэн тусламж дуудаарай, миний ээж амьсгалахгүй байна, үхчихсэн юм шиг байна" гэж хэлсэн байна. Сири түргэн тусламж руу мэдээлэл явуулж, яаралтай тусламж дуудан, бяцхан хүү ээжийнхээ амийг аварч чаджээ.
12
270,000 $-ийг амьдралын төлөө тэмцэгч хүүд өгчээ
Мэт Вайт хэмээх энэ залуу өвчтэй ээждээ зориулан өдрийн цайны мөнгө гуйж явсан хүүд зориулан, хандивын аян явуулж 270,000$ цуглуулжээ. Тэр бүх мөнгийг түүнийг сургуулийн төлбөр болон шинэ гэртэй болоход бас ээждээ зориулаарай хэмээн хүүд атгуулан байна. Хэрэв хүү энэ залуу дээр тэр өдөр очоогүй бол магадгүй хоолны мөнгө олох гэж сургуулиа ч хаяж магадгүй хүнд байдалд байсан гэнэ.
13
"Евро-2016"-аас олсон бүх мөнгөө өвчтэй хүүхдүүдэд зориулсан
Бага насандаа хэцүү амьдралыг туулж өссөн хөлбөмбөгчин Кристиано Роналдо тун өгөөмөр зантай гэнэ. Тэрээр "Евро-2016" тэмцээний бүх орлого болох 275,00 еврогоо хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулж, нэг ч евро өөртөө аваагүй байна. Тэрээр өөрийн гэсэн буяны сантай бөгөөд түүгээрээ дамжуулан нийтдээ 10 сая гаруй еврог сайн үйлсийн аянд зориулаад байгаа юм.