Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

Бид энэхүү нийтлэлээрээ таны өдөр тутамд хийдэг үйлдлүүдийг илүү хялбарчлах 18 аргыг танилцуулах болно. Эдгээр нь маш олон хүмүүсийн практик туршлагаар нотлогдож, сайшаагдсан тул та гэртээ хэрэгжүүлж үзээрэй.

Амьдралыг хялбарчлах ухаалаг аргууд

1 Вакумжуулах

Хүнсний ногоог вакумжуулж, илүү удаан хадгалах боломжтой. Хэрвээ танд зориулалтын вакумжуулагч байхгүй бол уутан дотор ногоогоо хийгээд, усанд дүрэнгээ амыг нь зангидаарай. Ууттай ногоог усанд хийхэд хий нь аяндаа гадагшилдаг байна.

Вакумжуулах

2 Соруулыг ашиглан чимэглэл хийх

Жирийн нэг савханд цэцэг хийж чимэглэснээс илүү сорууланд тогтоовол цэцэг уян хатан, амьд мэт харагдах болно.

Соруулыг ашиглан чимэглэл хийх

3 Хатуу хуванцар хаалтыг лааз онгойлгогч ашиглан онгойлгоорой

Ялангуяа цахилгаан барааг боодог хатуу хуванцрыг гараар онгойлгоход хэцүү байдаг шүү дээ. Тиймээс лааз онгойлгогч ашиглан хялбархан онгойлгоорой.

4 Угаасан хувцсыг хурдан хатаахын тулд

Та угаасан хувцсаа аль болох хурдан хатаахыг хүсч байвал хувцсаа угаагдаж дууссаных нь дараа том хуурай алчууртай хамт угаалгын машиныхаа сэгсрэх тохиргоон дээр тавиарай. Хуурай алчуур нь усыг маш сайн шингээж авах болно.

Угаасан хувцсыг хурдан хатаахын тулд

5 Үнэрийг шингээхэд шохойг ашигла

Даавуун уутанд шохой хийж хувцастайгаа хамт өлгөснөөр таны хувцас таагүй үнэрээс ангид байх болно. Шохой нь өөртөө элдэв, үнэр чийгийг сайн шингээдэг аж.

Үнэрийг шингээхэд шохойг ашигла

6 Хүйтэн жин бэлдэх

Порлоныг норгож, лацтай уутанд хийгээд хөлдөөгөөрэй. Энэхүү хүйтэн жин нь хайлж, норно гэсэн ойлголт байхгүй юм.

Хүйтэн жин бэлдэх

7 Хөрсөнд кофе хийх

Кофе бол маш сайн хөрсний бордоо юм. Ургамал, цэцэг тарихдаа хөрсөнд нь кофений үр хийвэл хорхой ойртохгүйгээс гадна ургалт нь сайжрах болно.

Хөрсөнд кофе хийх

8 Хувцсан дээрх нүүрний будагны толбо

Нүүрний будаг арилгагч шингэн нь зөвхөн нүүрэн дээрх будгийг арилгаад зогсохгүй хувцсан дээрхи толбыг ч бас арилгадаг байна. Хэрвээ та хувцсан дээрээ нүүрний крем, энгэсэг, уруулын будаг болгосон бол нүүрний будаг арилгагч шингэнийг ашиглан хялбархан арилгах боломжтой.

Хувцсан дээрх нүүрний будагны толбо

9 Матрасны бүрээсийг ашиглах

Та аялал зугаалгаар явах үедээ матрасны бүрээсийг ашиглан, 4 өнцгийг нь өндөрлөж, тав тухтай дэвсгэрийг бэлдээрэй.

Матрасны бүрээсийг ашиглах

10 Бийр цэвэрлэх

Будагтай холилдож, хатсан бийрийг цэвэрлэхийн тулд усанд бага зэрэг ангижруулагч хийж, дүрээд орхиорой. Энэ нь бийрэн дээрх будгийг сайн арилгахаас гадна багсыг илүү зөөлөн болгох аж.

Бийр цэвэрлэх

11 Ус шүршигч хийх

Та хашааныхаа зүлэг ногоог услахдаа хуванцар савыг энд тэнд нь цоолж, усны цоргыг амсарт нь уяарай. Ус нь тал тал тийш цацрах болно.

Ус шүршигч хийх

12 Ногоон цайгаар ногоо услах

10 л усанд 2-3 халбага ногоон цайг хийж, ногоогоо 4 долоо хоног тутамд нэг услаарай. Ургамал илүү сайн ургах болно.

Ногоон цайгаар ногоо услах

13 WD-40-өөр модон эдлэл цэвэрлэх

Модон ширээ сандал дээр асгасан кофе, цайны гэх мэт толбыг арилгахын тулд WD-40-өөр арчаарай.

WD-40-өөр модон эдлэл цэвэрлэх

14 Уруулын бальзамаар шархыг эмчлэх

Шархан дээрээ уруулын бальзам түрхвэл цус нь тогтож, шарх хурдан аних  болно.

Уруулын бальзамаар шархыг эмчлэх

15 Ус гуужуулах тосыг хөлийн арчилгаанд

Хөлийн өсгийг зөөлөн болгох хамгийн шилдэг арга бол үс гуужуулагч тосыг хэрэглэх юм.

Ус гуужуулах тосыг хөлийн арчилгаанд

16 Үнэрийг шингээх

Хуванцар савыг шүүгээнд удаан хадгалахад эвгүй үнэр ордог шүү дээ. Харин дотор нь сонингийн цас базаж хийгээд хадгалвал хичнээн удсан ч элдэв үнэр орохгүй.

Үнэрийг шингээх

17 Гэртээ кинотеатр хийх

Гар утсан дээрээсээ кино үзэхээр гар тань чилж, өвддөг үү? Тэгвэл та энгийн нэг цаасан хайрцаг ашиглан энэхүү бэрхшээлээс ангижрах боломжтой юм.

18 Эко хөргүүр

Бангладешийн нэгэн тосгон халуун өдрүүдэд сэрүүцэх нэгэн байгалд ээлтэй арга олжээ. Үүнийг бэлдэхийн тулд зурагт үзүүлсэн шиг нүхтэй хавтан бэлдэж, нүхээр нь дундуур нь тайрсан хуванцар савнуудыг углаж, хашааныхаа хананд өлгөх ёстой аж.

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()