Уйлж байгаа хүүхдийг 1 минутанд хэрхэн тайвшруулах вэ?

Хүүхэдтэй байна гэдэг энэ хорвоогын хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг ч заримдаа уйлахыг нь яаж зогсоохоо бид мэдэхээ больчихдог. Гэвч тэдний томоогүй бяцхан сэтгэлийг нь амархан аргалчихаж болдог. Таны хүүхэд гомдсон бол тэдэнд дуртай юмыг нь авч өгөх, айсан бол хажууд нь байж хайртай гэдгээ хэлэх, ууралсан бол тэдэнд ойлгож байгаа гэдгээ хэлэх зэргээр зөв аргыг нь олон харьцах хэрэгтэй. Ингээд хүүхэдтэйгээ хэрхэн харьцах аргаа доорх мэдээнээс олж мэдээрэй. 

Уйлж байгаа хүүхдийг 1 минутанд хэрхэн тайвшруулах вэ?

1 Хамтдаа хийдэг хөгжилтэй зүйлтэй байх

Хэрвээ таны хүүхэд болон та хоёр хамтдаа хийдэг хөгжилтэй зүйлтэй бол уйлах үед нь аргалах "эмтэй" боллоо л гэж бод. Жишээ нь сэнсээр тоглодог бол уйлахад нь "шидэт сэнс ирлээ", "салхины эзэн нулимсыг чинь хатааж өгөх гэж байна" гэхчлэн дуртай зүйлээр нь аргадахад хүүхэд маш хурдан тайвширдаг. 

Хамтдаа хийдэг хөгжилтэй зүйлтэй байх

2 Түүний мэдрэмжийг ойлгох

Эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхдийнхээ юу мэдэрч байгааг нь ойлголгүйгээр шийдэлд хүрэхээр завдах. Хэрэв таны хүүхэд танд ямар нэг зүйлийн талаар гомдоллобол, түүний яг юу мэдэрч байгааг бататгаж асуух хэрэгтэй. Ингэснээр та тэднийг сайн ойлгож зөв шийдлийг хэлж чадна. Жишээ нь: 

-Тэр миний тоглоомыг авчихсан.

-Чи түүнд үүнээс болоод гомдож байгаа юм байна.

Ингэж хэлсний дараа хүүхэд би түүнд үнэхээр гомдож байна уу? эсвэл уурлаж байна уу? яаж байна гэдгээ мэдэж шийдвэр гаргахад нь илүү хялбар болдог. 

Түүний мэдрэмжийг ойлгох

3 Түүнийг тэврэх

Энэ арга түүнийг айсан эсвэл гомдсон үед хамгийн сайн тайвшруулж чаддаг. Олон нийтийн газар явахдаа хүүхдээ загинавал, та маш бүдүүлэг харагдахын дээр, таны хүүхэд улам их уйлдаг. Хүүхдээ тайвшруулахдаа:

  • Доош бөхийж түүнийг тэвэрнэ
  • Тархийг нь их ажиллуулахгүйн тулд юм ярилгүй аяархан илнэ
  • Хамтдаа гүнзгий амьсгаа авч, гаргана. Энэ үедээ хүүхдээ бага зэрэг хөдөлгөнө
  • Ингээд уйлах нь багасмагц, аргадах үгсийг хэлж тайвшруулна.
  • Уйлахаа больсных нь дараа нүүрийг нь угаагаад, уух зүйл өгөх хэрэгтэй

Түүнийг бүрэн тайвширсны дараа эсвэл гэртээ хариад хүүхэдтэйгээ энэ тухай ярилцаарай. 

Түүнийг тэврэх

4 Анхаарлыг нь сарниулах

Хаа нэг газар явахдаа таны хүүхэд уйлж, гомдоллож эхэлбэл хүүхдийнхээ анхаарлыг нь сарниулж өөр зүйлд хандуулах хэрэгтэй. 

  • Халаасандаа хүүхдийнхээ өмнө нь хараагүй ямар нэг эд зүйл, тоглоом авч яваарай. Тэгээд түүнийгээ гаргаж ирээд хүүхдийнхээ анхаарлыг өөр зүйлд хандуулах хэрэгтэй. 
  • Хэрэв ямар нэг эд зүйл байхгүй бол Хөөх тэрийг хардаа! гэж анхаарлыг нь өөр зүйл хандуулж, олон асуулт асуун, шинэ сонирхолтой зүйлсийг ярьж өгвөл тэд уйлахаа больдог. 

Анхаарлыг нь сарниулах

5 Сонирхлыг нь өдөөж зөв зуршилд сургах

Та хүүхдээ хувцсаа эвхэж, шүдээ угаах, тоглоомоо хураах гэх мэт энгийн зуршлуудад сургаж чадахгүй маргалдаад байвал сонирхлыг нь татах аргыг хэрэглэх хэрэгтэй. 

  • Хүүхдээ өдөрт юу хийснийг нь сайн мэдэж байгаарай. Тэд сайн идэж, унтаж амарч, ханатлаа хөдөлгөөн хийж, ярих зүйлсээ ярьсан үедээ үргэлж сайхан ааштай байж, таны үгийг сонсож, сонирхлыг нь татах боломжтой болдог. 
  • Бүх зүйлийг битгий хоригло. Гэхдээ мэдээж ганцаараа зам гарч болохгүй, танихгүй хүнтэй хамт явж болохгүй, халуун тогоонд хүрч болохгүй зэрэг зүйлсийг хэлж өгөх хэрэгтэй ч бусад зүйлсийн хувьд өөрөө турших боломжийг нь хязгаарлаж болохгүй. Ингэвэл хүүхэд тань аймхай, шинийг туршиж чаддаггүй нэгэн болно. 
  • Тэдний сонирхлыг өдөөх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань тоглоомоо хураахгүй бол "Хоёулаа тоглоомоо хураахдаа зааны дуу сонсох уу? эсвэл шинэ жилийн дуу сонсох уу?" гэж асуугаад үзээрэй. Тэр дуртай дуугаа сонсонгоо тоглоомоо хураахдаа залхуурахгүй. 
  • Уйтгартай зүйлсийг тоглоом, наргиа болго. Гараа угаах, шүдээ угаах зэрэг нь хүүхдийн хувьд маш уйтгартай ажил байдаг. Тиймээс тэд хийхээсээ залхуурдаг. Та үүнийг нь тоглоом болгон илүү зугаатай ажил мэтээр бодогдуулбал таны хүүхэд ганцаараа байхдаа ч гараа, шүдээ угаахаас залхуурахгүй. 
  • Шууд "үгүй" гэж татгалзаж болохгүй. Шууд татгалзсан хариу авах нь хүүхдийн сэтгэлд ттаагүй мэдрэмж төрүүлдэг учир "магадгүй", "дараа болж болох уу?", "тохиромжтой цаг нь биш байна" гэх мэтээр хариулах хэрэгтэй. 
  • Хүлээцтэй ханд. Хэрэв таны хүүхэд ямар нэг зүйл хийхээс татгалзвал, түр хүлээгээд ахиад асуугаад үзээрэй, загнаж яав ч болохгүй шүү. 

Сонирхлыг нь өдөөж зөв зуршилд сургах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()