Гоц ухаантай хүмүүс яагаад тэнэг юм шиг байдаг вэ?

Хүний IQ 100-130-ын хооронд ухаалаг, 130-140-ын хооронд ухаантай, 140-өөс дээш бол гоц ухаантай, 160-180-ын хооронд сод ухаантай, 180-200-ын хооронд суут ухаантан, 200-220-ын хооронд байвал аугаа их суут гэж үздэг аж. Оюуны чадамж өндөртэй хүмүүс энгийн хүмүүсээс илүү хошин шогийн мэдрэмжтэй, амархан дасан зохицох чадвартай байдаг байна. Ингээд гоц ухаантнуудын бусдаас давууг илтгэсэн 8 шинжийг та бүхэнд хүргэе. 

Гоц ухаантай хүмүүс яагаад тэнэг юм шиг байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дасан зохицох чадвар сайтай

Мэргэжилтнүүдийн хэлснээр, гоц ухаантай хүмүүс шинэ зүйлсэд нээлттэй байдаг бөгөөд шинэ орчин, хоол, хүмүүст амархан дасан зохицох чадвартай байдаг гэнэ. 

Дасан зохицох чадвар сайтай

2 Тэд өөрийн хязгаараа мэддэг

Гоц ухаантай хүмүүс "Би мэдэхгүй" гэж хэлэхээс огтхон ч айдаггүй бөгөөд байнга амьдралд хэрэгтэй шинэ чадвар, мэдлэгийг суралцахыг эрмэлддэг. 

Тэд өөрийн хязгаараа мэддэг

3 Тэд сониуч

Эйнштэйн нэг удаа "Надад ямар нэг онцгой авъяас байхгүй, би зүгээр л их сониуч" гэж хэлж байжээ. Тэд шинэ зүйлийг сурахдаа яг жоохон хүүхэд анх удаа эд зүйлсийг харж байгаа мэт маш сониучаар хандаж, суралцдаг гэнэ. 

Тэд сониуч

4 Тэд маш өргөн хүрээний мэдлэгтэй

Тэд маш олон зүйлийн талааар судалж, мэдээлэлтэй болсон байдаг. Мөн орчин үеийн шинэ үзэл хандлаганд нээлттэй байж чаддаг. 

Тэд маш өргөн хүрээний мэдлэгтэй

5 Ганцаараа байх дуртай

Тэд эрх дураараа, ганцаараа байхдаа илүү дуртай. Тэдэнд ганцаараа байх нь олон хүмүүсийн дунд байх, харилцах зэргээс илүү их таашаал өгдөг байна. 

Ганцаараа байх дуртай

6 Тэд өөрийгөө захирч чаддаг

2009 онд нэгэн судалгааг хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүст бага хэмжээний мөнгийг одоо шууд авах эсвэл үүнээс илүү их мөнгийг хэдэн хоногийн дараа авах сонголт өгсөн байна. 2 дахь сонголтыг сонгосон хүмүүс илүү өндөр оюуны чадамжтай байжээ. Тэд юмсын үр дагаварыг шийдвэр гаргахаасаа өмнө тунгааж сэтгэл хөдлөлдөө авталгүй зөв гэсэн шийдвэртээ үнэнч байж чаддаг. 

Тэд өөрийгөө захирч чаддаг

7 Хошин шогийн мэдрэмж сайтай

Гоц ухаантай хүмүүс хүнийг яаж инээлгэхээ мэддэг. Мөн бусдын ярьсан шог яриаг ойлгохдоо хамгийн гаргууд байдаг гэнэ. Комик ном гаргагч болон хошин өгүүллэг сайн бичиж чаддаг хүмүүсийн оюуны чадавхи нилээд өндөр байдаг гэнэ. 

Хошин шогийн мэдрэмж сайтай

8 Тэд бусдын оронд өөрийгөө тавьж боддог

Бусдын оронд өөрийг өө тавьж, тэдний юу мэдэрч, даван туулж байгааг хамгийн бодитой мэддэг хүмүүс бол гоц ухаантнууд. 

Тэд бусдын оронд өөрийгөө тавьж боддог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()