2017 онд үзэгчдийг хамгийн их байлдан дагуулж буй шилдэг кинонууд

Ашиг орлогоороо тэргүүлж, олон шагналуудын эзэн болсон доорх кинонуудыг та ихэнхийг нь үзсэн байх. Гэхдээ эдгээр кино нь өндөр зардлаар бүтсэн шигээ мэргэжлийн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй юм. Учир нь үзэгчдэд кино зохиол нь ямар ч өгөөжгүй, хөнгөн хошин шогоор бүтсэн гэж кино шүүмжлэгчид үзсэн юм. Ингээд мэргэжлийнхнээс муу үнэлгээ авсан хэдий ч, үзэгчдийг байлдан дагуулсан 15 киног хүлээн авна уу.

2017 онд үзэгчдийг хамгийн их байлдан дагуулж буй шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Doctor Strange

Энэхүүү кино нь "Inception"-ыг гарахаас өмнө  хамгийн гайхалтай дүрслэлтэй кинонуудын нэг байсан юм. Түүнчлэн бага зэрэг хошин үг хэллэгүүдийг ашигласан нь кинонд бас нэгэн шигтгээ болж өгсөн. Тус бүтээл нь хэдийгээр  дэлгэцнээ гарч, олон хүмүүсийн хүртээл болж чадсан ч, мэргэжлийнхэн үзэхдээ "киноны үйл явдал хоорондын уялдаагүй" хэмээн дүгнэсэн аж. Кино нийт 165 сая ам.доллараар бүтэж, 677 сая ам.долларын ашиг олсон юм. 

Doctor Strange

2 Love&Friendship

Уг киног Жэйн Аустайны "Хадагтай Сусан" хэмээх инээдмийн зохиолоос сэдэвлэн бичсэн ч, кинонд инээдмийн гэхээсээ илүү утга уянгын шинж давамгайлсан нь, ийнхүү кино шүүмжлэгчдийн хараанд өртжээ. Мөн тэд дүгнэхдээ, "зохиол өрнөл, зангилаа үедээ ч сонирхолтой биш хуурай, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг" гэсэн байна. Гэхдээ гол дүрийн эмэгтэй жүжигчин Кейт Бэкинсэйл үнэхээр гайхалтай тоглосоныг ч мөн дурдсан юм. 

Love&Friendship

3 Alien: Covenant

Энэ киноны эхний анги 1979 онд нээлтээ хийж гайхалтай амжилтыг, асар их ашиг орлогын хамт дагуулсан юм. Кино тухайн үедээ 11 сая ам.долларын зардлаар бүтээж 203 сая ам.долларын ашгийг олсон байдаг. Сүүлд киноны 6 дах цуврал болгож "Alien: Covenant"-ийг энэ жил хийсэн ч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй. Мөн киноны төгсгөлд гол дүрүүд хэрхэн дууссан тухай үзэгчид ямар нэг мэдээлэлгүй үлдсэн юм. 

Alien: Covenant

4 The Fits

Энэ киног шүүмжлэгчид сайн хийгдсэн гэж хүлээн зөвшөөрдөг ч, ихэнх нь яагаад гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байгаа юм. Гол дүрд тоглосон охиныг маш ирээдүйтэй жүжигчин гэж үзэх хүмүүс олон байна. Мөн кино зохиол гайхалтай үргэлжилдэг хэдий ч төгсгөл нь ойлгомжгүй, сэтгэл хангалуун бус үлдээдэг гэнэ. Кинонд гол дүрийн Рояалти Хайтовер (Royalty Hightower) хэмээх эршүүд стильтэй охин, бүжгийн хамтлагт орохоор хичээллэж байгаа тухай гардаг.

The Fits

5 Lights Out

Энэ киног маш бага төсвөөр, аль хэдийн байсан богино хэмжээний киноноос санаа авч хийсэн гэнэ. Кинонд гол дүрийн өсөлт байхгүйн дээр кино зохиол маш муу байсан гэж шүүмжлэгчид хэлжээ. Гэхдээ энэ кино гарсныхаа дараа олон хүний анхаарлыг татаж, олон сайтаар цацагдсан юм. 

Lights Out

6 The Jungle Book

График дизайн болон зураг авалтын хувьд шилдгүүдийн тоонд орох ч, бусад талаараа ямар нэг онцгой зүйл байхгүй гэж шүүмжлэгчид хэлсэн байна. Кино зохиолын хувьд аль хэдийн байсан өмнөх зохиолуудыг бараг тэр чигээр нь хуулсан. Магадгүй хүмүүс график дизайн, дүрслэлд нь хууртаж л үзсэн биз. 

The Jungle Book

7 The Lego Batman Movie

Легогийн энэ ангийг Бэтмэний хамгийн шилдэг анги гэж зарим хүмүүс хэлж байгаа ч, шүүмжлэгчид тус бүтээлийг "хүүхдэд зориулсан гэхэд, бага зэрэг толгой эргүүлэм дүрслэлтэй" хэмээнүзжээ.

The Lego Batman Movie

8 Jackie

Жүжигчин Натали Портман (Natalie Portman)-ы энэ дүрийг сайшаах хүмүүс олон байдаг. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ киноноос ганц авах юм нь түүний жүжиглэлт байсан гэжээ. Киноны гол дүр, маш их шүүмжлэл хүртдэг Жэки хэмээх бүсгүй бөгөөд энэ кино ч мөн адил мэргэжлийнхнээс маш их шүүмжлэлийг хүртсэн юм. 

Jackie

9 Sully

Энэ кино үйл явдал, зохиол, дүр гээд бүх зүйлийнхээ хувьд дундаж кино болсон гэж шүүмжлэгчид үзжээ. Аав хүү хоёрын хоорондын үл ойлголцол, зорчигчдыг аврах гэсэн хүсэл гээд хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх зүйл их байсан ч, учир зүйн алдаатай зарим нэг хэсгийг дурдахгүй байж болохгүй гэжээ. 

Sully

10 Sausage Party

Энэ кино нь насанд хүрэгчдийн анимешн төрлөөр бүтээгдсэн. Магадгүй насны хязгаарлалтыг харалгүй үзсэн хүмүүс нүдээ дарахад хүрсэн биз. Хоолнуудын ертөнцийг харах байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай харуулсан санаа нь шинэлэг байсан ч, өөрийн үнэлэгдэхээс илүү их ашгийг олсон хэмээн шүүмжлэгчид үзэж байгаа гэнэ. 

Sausage Party

11 John Wick: Chapter 2

Нэгдүгээр ангид тэтгэвэртээ суусан алуурчин эрийн амар тайван амьдралыг хэдэн залуучууд эвдсэнээр үйл явдал ширүүсч цус урсгасан дайныг эхлүүлдэг. Эхний анги дээр байсан Жон Вик огт өөр залуу болон хувирч,  өөрийн үзэл бодлоо өөрчлөн эргэж ирдэг. Гэвч эхний ангиа гүйцээгүйн дээр хөнгөн үйл явдалтай гэж шүүмжлэгчид үзжээ.

John Wick: Chapter 2

12 Guardians Of The Galaxy

Сайн кино зохиол гайхалтай гэнэтийн эргэлтийг хийж үзэгчдийг алмайруулан сэтгэлд нь хоногшдог. Харин энэ киног кино зохиолынхоо хувьд хэрэглэсэн үг, үйл явдал нь хэтэрхий тааварлахад хялбар байсан гэж шүүмжлэгчид хэлжээ. 

Guardians Of The Galaxy

13 Raw

Энэ кино оны шилдэг аймшгийн киноны жагсаалтанд дээгүүр жагссан. Үнэхээр ч үзэхэд сонирхолтой зохиолтой, жихүүдэс төрөм гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ кино "Ginger Snaps" киноноос санаа авсан гэж олон хүн үзэж байгаа юм. Хэрэв та энэ хоёр киног үзвэл "Raw" бол өмнө хийгдсэн киноны муухан дуураймал хувилбар гэдгийг мэдэж чадах байх.  

Raw

14 Deadpool

Энэ бол амжилттай хийгдсэн супербаатартай кинонуудын нэг гэдэгтэй бүгд санал нийлэх биз. 2016 онд Дийдпүүл гэх нэрийг маш олон хүмүүс хүүхэддээ өгсөн гэсэн судалгаа ч байгаа юм. Гэхдээ шүүмжлэгчдийн харж байгаагаар тэр Бэтмэн эсвэл Супермен шиг удаан оршиж чадах баатар биш бөгөөд үзэгдээд өнгөрөх нэг удаагийн баатартай кино болсон хэмээн үзжээ. 

Deadpool

15 La La Land

Энэ кино Холливуудад удаан хийгдээгүй гайхалтай "мюзикал" төрлийн кино байсан. Гэхдээ Академийн шагнал хүртэхээр сайн биш гэж шүүмжлэгчид үзсэн байна. 

La La Land

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()