1
Анхны болзоо онцгүй байсан
Анхны сэтгэгдэл гэдэг зүйл хэзээ ч мартагддаггүй. Анхны болзоон дээрээ сэтгэгдэл үлдээж чадсан эсэхийг мэдэхэд тун амархан. Болзоот залуу тань таны нүд рүү удаан харж, тайвнаар ярилцаж чадсан, түүнчлэн төлөвлөснөөсөө илүү хугацааг хамтдаа өнгөрөөж чадсан бол та түүнд таалагджээ гэсэн үг. Гэхдээ таны сэтгэлийг бодоод өгөөмөр зан гаргасан ч байж болох юм. Анхны болзоо хэрхэн өрнөснийг та түүний царайны хувирлаас төдийгүй дараа дараагийн уулзалтуудаас мэдэж болох юм.
2
Таны ярианаас татгалзаж, яриагаа дуусгахыг хүсдэг
Бүсгүй та найз залуудаа хайртай, тэр ч таныг сайхан эмэгтэй гэж боддог байлаа гээд бүх зүйл хэвийн болчихгүй. Хайр дурлал гэдэг нь эцсийн эцэст 2 хүний хоорон дахь харилцааны механизм шүү дээ. Харин хос хоёрын үзэл бодол, ертөнцийг үзэх хандлага нь тэс өөр бол бие биенийхээ тухай илүү ихийг мэдэх, өрнүүн яриа өрнүүлэхэд бэрхшээлтэй болох болно. Яриа, сонирхол огт нийлэхгүй байна гэдэг нь бие биенээсээ уйдах хамгийн ноцтой шалтгаануудын нэг билээ.
3
Эмэгтэй хүн өөрийг нь үргэлж эрхэндээ байлгаж, удирдахыг оролдох
Эрэгтэй хүн хэдийн эмэгтэй хүний үгэнд орж, хэлснээр нь хийхийг хичээж байгаа мэт боловч үргэлж хэн нэгний дарамтанд байгаад байвал уйдаж, залхаж эхлэх болно. Ялангуяа хийх дуртай зүйлийг нь хориглоод байгаа хүнд удахгүй татагдахаа болих нь элбэг байдаг.
4
Түүний хайр дурлалын харилцааны шат, дараалал нь өөр байх
Эрэгтэй хүмүүс хайр дурлалын харилцаагаа эхлүүлээд удаагүй байхдаа л ор хөнжлийн асуудлын тухай бодож эхэлдгээрээ эмэгтэй хүнээс ялгаатай. Түүнчлэн хичээлдээ хэт шамддаг, ялангуяа анагаах, хуулийн чиглэлээр суралцдаг залуус хайр дурлалын харилцаандаа бусад залуусыг бодвол илүү бага хугацаа зарцуулах хандлагатай байдаг байна. Харин дурлалт бүсгүй нь тэдний иймэрхүү байдлыг нь ойлгодгүйгээс болж түүнээс уйдаж эхэлдэг ажээ.
5
Илүү халуухан охинтой учирсан
Бүсгүй та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас та энэ дэлхий дээр байгаа цорын ганц гоо үзэсгэлэнт эмэгтэй биш шүү дээ. Хүмүүс зан чанар, сэтгэл зүрхийг нь харж дурладаг хэмээдэг ч гаднах төрхийг нь өөрийн эрхгүй хамгийн түрүүнд хардаг байна. Тиймээс та хайртай залуугаа уйдаахгүйн тулд хэвшмэл хэв маяг, нэг янзын байдлаа үе үе өөрчилж байх хэрэгтэй болох нь...
6
Амьдрал нь орвонгоороо эргэсэн бол
Болзоот бүсгүйгээсээ холдож, хайр дурлалын харилцаагаа таслахад хүргэх шалтгаан амьдралд бишгүй л их бий. Тухайлбал, гэр бүлийнх нь гишүүн нас барсан, ажлаасаа халагдсан, ажлын дарамт ихтэй байгаа, өөр хот руу нүүх шаардлагатай болсон гэх мэт зүйл тохиолдсон үед ганц бие байхыг илүүд үзэх залуус олон.
7
Эмэгтэй хүн зогсоо зайгүй үглээд эхлэх үед
Хосуудын харилцаанд эхэндээ хэн хэн нь тэвчээртэй байж, харилцан буулт хийхийг хичээх авч, эмэгтэй хүн үргэлж тэвчээр алдаж, үргэлж үглээд эхэлвэл, эрэгтэй хүмүүс өөрийн эрхгүй л уйдаж эхлэх болно. Хайр дурлалын харилцаа, хамтын амьдрал гэдэг бол амьдралаа шинээр эхлэх алтан үе шүү дээ. Харин хамт амьдрах, эсвэл хамт амьдарч байгаа бүсгүй нь байнга үглэж яншин, өөрийг нь огт ойлгохгүй, ойшоогоод байвал харилцаагаа дуусгахыг хүсэх болно.
8
Дурлалт бүсгүй нь араас нь мөрдөж, мөшгөөд эхэлвэл
Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд яах аргагүй давамгайлах үүрэг гүйцэтгэж эхлэж байгаа ч, эрэгтэй хүнийг үргэлж өөрийнхөө эрхэнд оруулах гээд, үргэлж хийж байгаа үйлдлүүдийг нь хянаад байвал тэр нэг л өдөр тэвчээр алдах болно. Тиймээс хайртай залуугаа тавьж явуулахгүйн тулд бүсгүйчүүд бага ч гэсэн хичээл зүтгэл гаргаж, тэвчээртэй байх хэрэгтэй.
9
Бэлгийн харилцаанаасаа таашаал авахаа больсон үед
Орон дотроо үргэлж л нэгэн хэвийн зүйл хийгээд байвал эмэгтэйгээсээ илүү эрэгтэй хүн хурдан уйддаг байна. Учир нь, эхлэл өрнөл, төгсгөлд нь юу болохыг бүгдийг нь мэддэг бол үргэлж л давтаад хийгээд байхаар уйдах нь аргагүй шүү дээ. Тиймээс хэн хэнээсээ уйдахгүйн тулд бие биетэйгээ сайн ярилцаж, үргэлж шинэ зүйлийг туршиж үзэж байгаарай.
10
Хүссэн бүхийг нь зөвшөөрөх
Эрэгтэй хүмүүсийг хорьж цагдаад байх тусам өөрөөсөө холдуулдаг ч бас хүссэн бүхнийг нь хийлгээд байхаар уйдаж, залхуутай санагдаж эхэлдэг. Учир нь тэд яг л хүүхэд шиг... Болохгүй гэж хэлүүлэн байж хийснийхээ дараа л таашаал авдаг. Харин найз бүсгүй маань, эхнэр маань болохгүй гэж хэлэх байх даа гэсэн зүйлийг нь зөвшөөрчихвөл нэг л хачин санагдаж, яваандаа уйддаг байна. Тиймээс тэнцвэрийг хэзээд зөв олж байх хэрэгтэй.
11
Өмнө нь үерхэж байсан хүнийг нь гүйцэхгүй байх
Хэрвээ найз залуу тань өмнө нь уулзаж байсан харилцаагаа мартаж чадахгүй, дурлаж, хайрлаж явсан бүсгүйгээ мартаж чадахгүй сэтгэлдээ тээсээр байх үед өөр эмэгтэйтэй уулзахдаа, түүнийг өөрийн эрхгүй харьцуулж эхэлдэг. Заримдаа бүр өмнөх бүсгүйг нь гүйцэхгүй бол уйдаж, харилцаагаа таслах нь ч бий.
12
Дурлалт бүсгүйгээсээ хүсч байсан бүхнээ авчихсан бол
Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй үерхэж эхлэхдээ хэд хэдэн зүйлийг хүсдэг. Жишээ нь, эмэгтэй хүний халамж анхаарал, халуун дулаан яриа хөөрөө, хоол сайн хийдэг, ааш зан сайтай, гэр бүлийнхэнтэй нь сайхан харилцдаг гэх мэт зүйлсийг хүсэх нь бий. Харин өөртэй нь нийлсэн эмэгтэй нь энэ бүхнийг бүгдийг нь ядах юмгүй хийчихдэг бол тийм ч сонирхолтой санагдахгүй төдийгүй яваандаа залхдаг байна.
13
Найз бүсгүйгээ эмэгтэй хүн гэдэг нүдээр харахаа боливол
Эрэгтэй хүн яг үнэндээ эмэгтэй хүнээс халуун дотно байдал, чөлөөтэй яриа хөөрөө зэргийг хүсдэг мэт боловч, найз бүсгүй нь хэтэрхий эршүүд, эмэгтэйлэг зан чанараа гээсэн байвал, эхэндээ таалагдаж болох ч яваандаа яг л эрэгтэй найзтайгаа байгаа мэт хандаж, эмэгтэй хүн гэдгээр нь хайрлахаа болих магадлалтай.
14
Эмэгтэй хүн цаг заваа хангалттай зарцуулж чадахгүй байх
Хайр дурлалын харилцаа яг үнэндээ хүний цаг заваас маш их хумсалдаг. Ялангуяа хувийн орон зайг эрхэмлэгч, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс орчин үед олширсон шүү дээ. Харин хувийн орон зайгаа нэн түрүүд тавьдаг бүсгүйчүүд дурлалт залуудаа хангалттай цаг зарцуулж чадахгүй байгаагаас болоод эрчүүд уйдаж эхлэх нь элбэг байдаг байна.
15
Хэтэрхий залуу байгаа бол
Эрчүүд ихэвчлэн 30, 40 насан дээрээ л ухаан сууж төлөвшиж эхэлдэг. Харин залуу байх үедээ, ялангуяа 20 хүрээгүй залуучууд хайр дурлалын харилцаанд тун тавьтаргүй байдаг. Тиймээ, хайр дурлалын харилцаанаасаа уйдахад эрчүүдийн нас маш чухал юм.