“Шизофрени” өвчний үед илэрдэг түгээмэл 8 шинж тэмдэг

Шизофрени буюу “солиорох” өвчнөөр өвдсөн хүн өөрийгөө энэ өвчин туссан гэдгийг ч мэддэггүй бөгөөд бүрэн эмчлэгддэггүй тул, бүх цаг үеийн хамгийн хүнд өвчнүүдийн нэг юм. Хэдийгээр энэ өвчин нь эмчлэгддэггүй ч гэсэн эрт оношлогдож, эмчийн хяналтанд орсноор тогтоон барих боломжтой. Шизофрени туссан эсэхийг эмч л оношлох боловч, доор дурдсан шинж тэмдгүүд илэрвэл тус өвчнөөр өвчилсөн байх магадлал маш өндөр байдаг байна.

“Шизофрени” өвчний үед илэрдэг түгээмэл 8 шинж тэмдэг

1 Шизофрени гэж юу вэ?

Шизофрени нь дотроо олон төрөлтэй боловч үндсэн шинж нь бодит байдлаас гажих болон өөрийнхөө зан чанарыг ойлгохгүй байх явдал юм. Дээр хэлсэнчлэн, уг өвчнийг оношлоход маш хэцүү байдаг. Учир нь шизофрениэр өвдсөн хүн өөрийгөө цоо эрүүл төдийгүй энэ дэлхий дээрх хамгийн мундаг, агуу хүн хэмээн бодож явах нь элбэг. Тиймээс л энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс өөрийнх нь ухаан санаа нэг л биш болсон гэдгийг мэддэг ч, эмч дээр очдоггүй.

Түүнчлэн сэтгэл санаа тогтворгүй, хачирхалтай байгаагаа ядаргаа, стресс гэх мэт шалтгаануудаас үүдэлтэй гэж боддог. Энэ мэтээр тоохгүй яваад байх тусам өвчнийг улам бүр даамжруулж, хэвийн хүн шиг амьдрахад хэцүү болгодог байна. Тиймээс танд болон таны эргэн тойрны хүмүүст энэ өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эртхэн эмчид хандах хэрэгтэй.

Шизофрени гэж юу вэ?

2 Шизофрени яаж эхэлдэг вэ?

Ямар шалтгааны улмаас энэ өвчин үүсдэг тухай тодорхой ойлголт байдаггүй. Зарим эмч нар удамшил болон стресстэй холбож тайлбарлах нь бий. Шизофрени нь ихэвчлэн 18-35 насанд илэрдэг боловч, ямар ч насны хүн тусах боломжтой. Тухайлбал, хүүхэд шизофрени туссан тохиолдолд эцэг эхчүүд нь өсвөр насны хямрал хэмээн андуурах нь бий.

Шизофрени яаж эхэлдэг вэ?

3 Шизофрени нь ихэвчлэн дараах шинж тэмдгүүдээр илэрнэ:

  • Маш зожиг болж, хүнтэй харьцаж, ярилцах нь багасаж, үг дуу цөөтэй болно.
  • Өмнө нь таалагддаг байсан зүйлүүддээ гэнэт л дургүй болно
  • Аливаа мэдрэмжүүд нь муудаж эхэлдэг. Жишээ нь, өлсөж буйгаа мэдрэхгүй байх, усанд орох, хувцсаа солихоо мартана.
  • Огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй болно. Тухайлбал, жирийн нэг зүйл ярих, асуулт асуух үед маш ихээр уурлах гэх мэт...

Өсвөр насны хямрал эхлэх, эсвэл стресс ихтэй байгаа үед ч дээрх шинж тэмдгүүд илэрч болох тул эдгээрийг зөвхөн шизофренитэй хүмүүсийн гаргадаг авир хэмээн явцуу утгаар ойлгож болохгүй.

Шизофрени нь ихэвчлэн дараах шинж тэмдгүүдээр илэрнэ:

4 Шизофрениэр өвчилсөн эсэхийг илрүүлэх тест

Энэхүү тест нь шизофрени өвчнийг илрүүлэх төдийгүй өвчилж болох магадлалыг нь тооцдог байна. Тестийн хариу сөрөг гарсан тохиолдолд, та юун түрүүнд мэдрэлийн эмчид хандаарай.
Доорх шинж тэмдгүүдээс өөртөө байгаагийнх нь ард + тэмдэг тавина уу.

Шизофрениэр өвчилсөн эсэхийг илрүүлэх тест

5

Том тойргийн шинж тэмдэг:
1. Хий юм үзэгдэх болон сонсогдох: Энэ шинж тэмдгийн хамгийн гол аюул нь хүн өөрийнхөө дотроос ямар нэгэн дуу хоолой сонсож эхэлснийхээ дараа аюултай ч хамаагүй, түүний хэлсэн бүхнийг хийж эхэлнэ.
2. Бодол нь цуурайтах: Өөрийнхөө бодлыг цуурай шиг сонсож эхэлдэг бөгөөд бусад хүмүүс өөрийнх нь бодлыг сонсож байгаа юм шиг санагдах, эсвэл хүмүүс бодлыг нь хянаад байгаа мэт санагдаж, айж эхэлдэг.
3. Нөлөөнд автах дэмийрэл: Ямар нэгэн хүн өөрийг нь удирдаад байгаа гэж бодох. Жишээ нь, “намайг ховсдож байна, хэн нэгэн намайг удирдаад байна” гэх мэтээр ярьдаг.
4. Дэмий бодолд автах: Өөрийгөө ямар нэгэн зүйлийг хийж бүтээх агуу даалгавар авсан хэмээн итгэдэг. Жишээ нь, дэлхийг харь гарагийнхнаас аврах, цаг хугацааны машин бүтээх ёстой гэх мэт.

6

Бага тойргийн шинж тэмдэг:
1. Яриа нь замбараагүй болох: Ямар нэгэн зүйлийн талаар ярьж байхдаа учир зүй, логик дараалалгүй, өөрийн зохиосон хачин үг зэргийг оролцуулж ярина.
2. Хариу үйлдлийг удаан үзүүлнэ: Бусад хүмүүстэй ярилцаж байхдаа юм ярихгүй удах, хэн нэгний хэлсэн зүйлийг хийхдээ удаан байх, мөн нэг цэг рүү удаан хугацаагаар гөлөрч суух гэх мэт шинж багтана.
3. Хий үзэгдэл: Нүднийх нь өмнө хий юм харагдаж эхлэх.
4. Сөрөг шинж тэмдгүүд: Өөрийнхөө хийж чаддаг зүйлсийг хийж чадахаа болих

7 Тестийн хариуг хэрхэн тооцоолох вэ?

Хэрвээ танд том тойргийн 1, бага тойргийн 2 шинж тэмдэг байгаа бол шизофрениэр өвдсөн гэсэн үг юм. Гэхдээ эдгээрийн нэг шинж тэмдэг нь л байх аваас эмчид хандах нь зүйтэй. Та шизофрени тусаагүй байж болох ч сэтгэлийн хямралд автсан, стресс ихтэй байж болох юм.

Тестийн хариуг хэрхэн тооцоолох вэ?

8 Шизофренитэй хүний хажууд байхдаа юу хийх ёстой вэ?

Шизофренитэй хүн юуны өмнө өөрийнхөө хийж буй үйлдлүүдийг ойлгохгүй, сэтгэл санаа нь тогтвворгүй, заримдаа бүр хажуудах хүн рүүгээ дайрч, давшилж ч болох юм. Энэ үед та юу хийх ёстой вэ?
Ямар нэгэн дэмий юм яриад байвал түүний ярианд итгэж байгаа мэт дүр үзүүлэх хэрэгтэй. Мөн түүний ааш зан эерэг, сөрөгөөр байнга ээлжлэх тул та сайхан ааштай байгаа үеийг нь тааруулаад мэдрэлийн эмч дээр очих хэрэгтэйг нь эвтэйхнээр хэлж ойлгуулаарай.

Шизофренитэй хүний хажууд байхдаа юу хийх ёстой вэ?

Шизофрени өвчинд эмчилгээ байхгүй боловч шинж тэмдгүүдийг нь зогсоох арга байдаг. Тиймээс өвчний шинж тэмдэг бага ч гэсэн илэрсэн л бол даруй эмчид хандах хэрэгтэй. Өвчний шинж тэмдгүүдийг арилгаж чадсанаар, хааяа ч гэсэн энгийн хүн шиг амьдрах боломжтой.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()