Энэ тосыг өдөр бүр хэрэглээд үзээрэй! Үр дүн нь таныг гайхашруулах болно!

Айл бүрт байдаг, өдөр тутмын хэрэглээ болсон жирийн нэг тосуудыг ашиглан, биеэсээ хорт бодисыг гадагшлуулж, арьсаа арчилж, шүдээ цайруулах боломжтой. Хэрэв та эргэлзэж байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Энэ тосыг өдөр бүр хэрэглээд үзээрэй! Үр дүн нь таныг гайхашруулах болно!

1 Эртний Энэтхэгийн анагаах ухаан

Амны хөндийгөө тосоор угаах аргыг хэдэн мянган жилийн өмнө Эртний Энэтхэгт хэрэглэдэг байсан. Хүний бие дэх нян, хорт бодисууд амны хөндийд хамгийн ихээр төвлөрдөг бөгөөд амаа тосоор зайлснаар, эдгээрийг гаргаж хаях болно. Тос ашиглан амаа цэвэрлэхийн тулд танд 10-20 минут шаардлагатай. Харин доор дурдсан амны хөндийг тосоор ариутгах аргыг долоо хоногт нэг удаа хийхэд л хангалттай.

Эртний Энэтхэгийн анагаах ухаан

2 Хорт бодис болон нянгуудад баяртай гэж хэлцгээе!

Хүний амны хөндийд нян, вирус, хорт бодис, мөөгөнцрүүд их хэмжээгээр байдаг. Эдгээрээс шалтгаалж гэдэс ходоод, зүрх судасны гэх мэт бусад өвчнүүд үүсдэг байна. Хүний дархлааны систем эдгээр нян, бактеритай тэмцэж байдаг ч, хоол тэжээлийн дутагдал болон сэтгэл санаагаар унах үед бие махбод гадны сөрөг биетүүдэд мэдрэмтгий болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг ажээ.

Амны хөндийгөө тосоор зайлахын ач тусыг орчин үеийн эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд тэд амны хөндийд бактери ихээр үүрлэдэг үндсэн шалтгааныг  шүд хорхойтох болон буруу амьсгалснаас үүддэг хэмээн тогтоогоод байна.Түүнчлэн амаа наргил модны самын тосоор угаах нь амны хөндийг ариутгаад зогсохгүй шүдийг гайхалтай цайруулдаг ажээ.

Үүний тулд та наргил модны самрын тосыг шүдний ооны оронд хэрэглэж болох юм. Шүдний өвчин, бактерийг жирийн нэг ус зайлуулж чадахгүй, харин тос бол гайхалтай нөлөө үзүүлдэг гэдэгт та итгэж болно. Түүнчлэн шүдээ угаах үедээ наргил модны самрын тос, ургамлын тос, оливын тосны алийг нь ч хэрэглэж болно.

Хорт бодис болон нянгуудад баяртай гэж хэлцгээе!

3 Тос нь амны хөндийг хэрхэн ариутгадаг вэ?

Хүний амны хөндийд байдаг нянгууд нь ихэвчлэн нэг эст амьтад бөгөөд липид(тосон) бүрхүүлтэй байдаг. Тиймээс амны хөндийд тос орж ирэхэд тэдгээр нянгууд ирж наалдсанаар уусч, алга болдог байна. Нянгуудаа ийн цэвэрлэснээр, зөвхөн амны хөндийд бус бие махбодод бүхэлд нь сайн нөлөө үзүүлэх болно.

Тос нь амны хөндийг хэрхэн ариутгадаг вэ?

4 Ямар тосыг хэрэглэх вэ?

Бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй тул амны хөндийг цэвэрлэхэд наргил модны самрын тос хамгийн сайн. Түүнчлэн гүнжидийн тосыг ч эртний Энэтхэгийн анагаах ухаанд сайн хэмээн үзэж, өргөнөөр хэрэглэдэг байв. Харин усан үзмийн болон шар буурцагны тос хэрэглэхээс татгалзаарай.

Учир нь эдгээр тосууд найрлагандаа омега 6 ихээр агуулдаг бөгөөд амны хөндий дэх бактерийг устгахгүй, харин ч бүр үйл ажиллагааг нь дэмжиж өгдөг байна. Түүнчлэн зарим эрдэмтэд эфирийн тосыг нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул бага зэргийг хэрэглэхэд сайн хэмээдэг. 

Ямар тосыг хэрэглэх вэ?

5 Амаа хэрхэн ариутгах вэ?

Амны хөндийгөө тосоор ариутгахад хамгийн тохиромжтой хугацаа бол өглөө өлөн элгэн дээрээ, шүдээ оогоор угаахаас өмнөх үе юм. 2 халбага тосыг амандаа хийж, 20 минутын турш байлгаарай. 20 минут бол амны хөндий дэх хорт нян, бодисуудыг устгахад хангалттай хугацаа юм. Амны хөндийд тосыг удаан байлгах үед өнгө нь хувирч, хөөсөрч, мөн хэмжээ нь ихсэх болно.

Хэрвээ та үүнийг анх удаа туршиж үзэх гэж байгаа бол эхлээд 5-10 минут байлгаж, асгаад дахин тос хийж 10 минут байлгаж болно. Амнаасаа тосоо гаргасны дараа бүлээн усаар хэд хэдэн удаа зайлж, дараа нь оогоор сойздож угаагаарай. Түүнчлэн дээр дурдсанчлан наргил модны самрын тосыг шүдний ооны оронд хэрэглэж болно.

Амаа хэрхэн ариутгах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()