1
Хуурай сүү, шүдний оо
Хуурай сүү нь шүдийг цайруулаад зогсохгүй, бэхжүүлдэг. Үүний тулд оо, хуурай сүүг хольж, шүдний сойзон дээрээ түрхэсний дараа, угаагаарай.
2
Сода, нимбэгний шүүс
Бас нэгэн арга бол, сойзон дээрээ сода түрхэж, дээрээс нь бага зэрэг нимбэгний шүүс дусаагаад угаах юм. Харин энэ аргаар долоо хоногт нэгээс дээш угааж болохгүйг анхаараарай.
3
Устөрөгчийн хэт исэл
Энэ аргыг хэт мэдрэг шүдэн дээр хэрэглэж болохгүйг анхаараарай. Хэрэглэхийн тулд дискэн хөвөн дээр бага зэрэг устөрөгчийн хэт исэл дусааж, шүдний өнгөрийг зөөлөн арчаарай.
4
Нүүрсэн эм
Шүд цайруулах хамгийн энгийн, хямд төсөр арга бол нэг ширхэг нүүрсэн хар эмийг сойзон дээрээ тавьж, бага зэрэг усаар норгож, шүдээ угаах юм.
5
Бялууны хөөлгөгч болон нимбэгний шүүс
Нэг цайны халбага бялууны хөөлгөгчийг нэг халбага нимбэгний шүүстэй хольж, шүдээ сойзоор угаагаарай. Үр дүн нь тэр даруй мэдрэгдэх болно. Харин үүгээр 2-оос илүү минут шүдээ угааж болохгүйг анхаараарай.
6
Далайн давс, нимбэгний шүүс, шүдний оо
Тал цайны халбага далайн давс, шинэхэн шахсан нимбэгний шүүсийг шүдний оотой хольж, шүдэндээ түрхэж, 1 минут байлгаад угаана.
7
Нимбэгний шүүс, ус
Нимбэгний шүүстэй усаар амаа зайлах нь шүд цайруулах төдийгүй, амны хөндийг ариутгах тустай.
8
Алимны цуу, ус
Тал халбага алимны цууг нэг аяга усанд хийж, өглөө бүр шүдээ угаахынхаа өмнө амаа зайлж байгаарай.
9
Гүзээлзгэнэ
Нэг ширхэг таримал гүзээлзгэнийг нухаж, шүдний ооны оронд хэрэглэж болдог.
Та дээрх аргуудыг бүгдийг нь нэг дор хэрэглэж болохгүйг анхаарна уу.