Та энэ зун аялаж, амарч амжаагүй л явна уу?

2017-08-07, 12:20
12,602

Зуны налгар өдрүүд дуусах дөхөж байхад та хараахан аялаж амарч амжаагүй л явна уу? Тэгвэл танд энэхүү нийтлэлээрээ наймдугаар сард амарч зугаалахад хамгийн тохиромжтой нутаг Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн онцлог, ач холбогдлын талаар багахан мэдээлэл хүргэхээр шийдлээ.  

Та энэ зун аялаж, амарч амжаагүй л явна уу?

Учир нь хотын бидэнд машин тэрэгний дуу чимээ, түгжрэл стресснээс бага ч гэсэн холдож цэвэр агаарт гарч, алжаал ядаргаагаа тайлан амар тайвныг мэдрэх боломж жилийн дөрвөн улирлын энэ л үед тохиодог шүү дээ. 

Наймдугаар сар бол жимс жимсгэнэ ид боловсорч байгаль эх дэлхий үр шимээ хайрладаг сар бөгөөд хөдөө нутагт бороо хур тэгширч мал сүрэг нь налайн, сүү цагаа ч элбэг дэлбэг бялхаж, гүүтэй айлын айрагны амт чимчигнэм сайхан болдог үе юм. Тэр дундаа Хужирт сум нь байгаль цаг уурын хувьд эрс тэс бөгөөд өвөрмөц тогтоц бүхий уул толгодоор хүрээлэгдсэн, олон төрлийн жимс жимсгэнэ, эмийн ургамал ургадаг мөн хүний биед тустай булаг шанд халуун рашааны  өлгий нутаг юм. Тийм учир та гэр бүл найз нөхөдтэйгээ аялахаар төлөвлөж байгаа бол Өвөрхангай аймгийн Хужирт сумыг зориорой.

 

1 Рашаан булгаар алдартай Хужирт сум

Монгол нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон бий ч алжаал ядаргаагаа бүрэн тайлан, гэр бүл найз нөхөдтэйгөө аялахад тохиромжтой газруудын нэг бол байгалийн өвөрмөц тогтоцтой Өвөрхангай аймгийн Хужирт сум юм. Хужирт сум нь Социализмын үед Монгол улсын аялал жуулчлал, рашаан эмчилгээний гол төв болж байжээ. Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт багтдаг энэхүү нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой уул толгод, анагаагч увидастай бүхий рашаан ус, булаг шанд оршин байдаг юм. 

Рашаан булгаар алдартай Хужирт сум

2

Хужирт сум нь зүүн талаараа Гуа хайрхан, урд талаараа Холбоо хайрхан, баруун талаар нь Шивээт өндөр хайрхан, хойд талаараа Мойлт уулаар хүрээлэгдсэн бөгөөд Орхон, Хужирт, Тээл зэрэг тунгалаг уст голуул мөрнүүд, Олон бүрд Хар бүрд Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Тээл, Харз зэрэг халуун рашаан, булгууд орших Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хуучнаар Илдэн бэйлийн хошууны хэсэг Түшээт хан аймгаас 19 хошуу таслан сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүссэн түүхтэй.

3

Дөрвөн хүчтэн уул хамгаалж тэтгэж байдаг гэсэн домог түүхтэй энэ сум нутаг газарзүйн хувьд ч өвөрмөц тогтоцтой юм. Тухайлбал алт, мөнгө, нүүрс, вольфрам, гянт болд, боржин чулуу, мөн эмчилгээний шавар зэргээр алдартай бөгөөд нутгийн булаг шанданд орших анагаах увидастай эрдэст бодис газрын судлаар дамжин хөрс, ус, шавар гээд бүх зүйлдээ шингээтэй байдаг ажээ. Тус сумын онцлогын талаар олон түүх домог байдаг бөгөөд Хангай нурууны салбар Сант уул уул оршин байдаг юм. Мөн Сумын төвийн хойд талд төвөөс 1,5 км зайд, далайн түвшинээс дээш 1748 м өндөрт орших энэ хайрхан нь анагаагч увидас бүхий рашаан ордыг нийтэд таниулсан Шунхлай анчны нэрээр нэрлэгдсэн Шунхлай хайрхан бий.  

4

Хужиртад очоод ирсэн хүн жилдээ элдэв хууч өвчин ярихгүй болдог гэнэ. Хар бүрд, Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Цувирай, Танхилагт зэрэг халуун рашаан, булгуудтай бөгөөд сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газрууд байрладаг юм. Бидний сайн мэдэх 70 жилийн түүхтэй Хужирт рашаан сувилал тэнд байрладаг бөгөөд мэдрэлийн гаралтай өвчин, мөн үе мөч бөөр давсаг, нуруу нугас, арьс зэрэг бүхий л төрлийн эмгэг өвчнийг илааршуулах увидастай шавар эмчилгээ, физик эмчилгээ хийгддэг. 

Хангай тал хосолсон энэ нутагт ургахгүй ургамал гэж байхгүй. Хужирт сумын ойд хуш, шинэс тоорой, улиас, бургас, монос, торлог олноор байх бөгөөд самар мойл, хад, нэрс, үхрийн  нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс ургана. Мөн алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан уул цэцэг, сөд цагаан төмс, аньс зэрэг эмийн ургамал ургадаг байна. Хужирт сумын хүмүүс нас өндөр ухаан сэргэг, элдэв хууч өвчингүй байх нь элбэг. Малаа маллаж ирсэн нүүдэлчин монголчууд бид нутаг усныхаа булаг шанд, өвс ургамлыг нь шинжлэн үзэж хүний биед хэрэгтэй ач тустайг нь онцлон хэрэглэж ирсэн байдаг. Магадгүй хүмүүсийнх нь эрүүл саруул, эрч хүчтэй байдал нь анагаагч увидастай гүнээс оргилон гарах рашааны үндэс суурь байгалийн өвөрмөц тогтоцтой салшгүй холбоотой бизээ. 

5

Анчны тухай домог түүхээс улбаатай анагаагч увидастай чандмань эрдэнийг үйлдвэрлэн хүргэдэг Хужирт усны үйлдвэр ч тэнд байрладаг юм. Байгалийн шинж чанараас холдож, хотжиж суурьшсан бидэнд онгон байгалийн зөв энергитэй усыг ундандаа хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн Хужирт эрдэст усны үйлдвэрийг мэдэхгүй хүн гэж байхгүй биз ээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумаар очвол та энэхүү байгалийн эрдэст усны үйлдвэртэй танилцаад гараарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.