Төрсөн өдрийнхөө тоогоор давуу талаа мэдэж аваарай! /Сонжоо/

Төрсөн өдрийнхөө тоогоор давуу талаа мэдэж аваарай! /Сонжоо/

Хүнийг зурхайн ямар ордонд төрснөөр нь шинждэг шиг, төрсөн өдрийнх нь тоогоор нууц авъяасыг нь илрүүлж болдог гэнэ. Жишээ нь: 1993/12/15 нд төрсөн хүнийг 1+9+9+3+1+2+1+5=31 гэж үзээд 3+1=4 болох учир хариултаа 4 дугаараас авна. 

 

1 бол: Та бол хамгийн бүтээлч, биеэ даасан хүн бөгөөд гайхалтай их сэтгэлийн тэнхээтэй. Ийм хүмүүст амьдрал олон сорилт, шалгуур тавьдаг боловч, та бүгдийг нь давж амжилтанд хүрэх магадлал маш өндөр байдаг. 

 

2 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс маш мэдрэмтгий, эмзэг хэдий ч жинхэнэ нөхөрлөл болон үнэнч хайрын эзэд байдаг. Тантай нөхөрлөсөн хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж чаддаг. Дэлхийн бүх хүмүүст туслах чин эрмэлзэлтэй. 

 

3 бол: Бусдын анхаарлыг өөр дээрээ татаж чаддаг хүмүүс энэ өдөр төрсөн байдаг. Хамгийн мөрөөдөмтгий, хөгжилтэй хүмүүс учир танилын хүрэээ өргөнтэй. Та маш хурдан шинэ хоббитой болдог боловч, төд удалгүй сонирхол нь буурах хандлагатай. Гэхдээ танд ахиад л шинэ хоббитой болох нь асуудал биш. 

 

4 бол: Та эргэн тойрныхоо хүмүүст өөрийн бүхий л боломжоор тусалж, дэмждэг. Гэхдээ өөртөө цаг зав гаргах нь ховор. Тиймээс та аялалд явах, найзуудтайгаа хамт цагийг өнгөрүүлэх зэргээр өөртөө цаг гаргаж  сурах хэрэгтэй.

 

5 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс суралцах маш дуртай. Тэдний хувьд нэг сайн ном, хоол, мөнгө гээд юунаас ч илүү эрхэм байдаг. Илүү их суралцсаар байх нь тэднийг, илүү их аз жаргалтай болгодог. 

 

6 бол: Та байгалиас маш их энергийг авдаг. Тийм ч учраас зөн билгийн чадвар нь өндөр хөгжсөн байдаг. Тэдний зүүдэлсэн зүүд, таамагласан зүйлс ихэнхдээ биелэлээ олдог гэхэд хилсдэхгүй. 

 

7 бол: Хамгийн итгэл даадаг хүмүүс. Танд хүмүүс маш их итгэдэг. Та ч энэ итгэлийг нь хөсөрдүүлэх алдаа гаргаж байгаагүй бөгөөд таныг хүмүүс хариуцлагатай гэж байнга сайшаадаг. 

 

8 бол: Бүтээлч зан гэсэн ганцхан үгээр таныг тодорхойлж болно. Таны гүйцэтгэсэн ажил үргэлж амжилт дагуулж, таны нэрийг өндөрт өргөж байдаг. Энэ өдөр төрсөн хүмүүс бусдын хүндэтгэлийг хүлээсэн гайхалтай удирдагч болж чаддаг. 

 

9 бол:  Бусад өдрүүдээс илүүтэй энэ өдөр төрсөн хүмүүс хамгийн дур булаам, сайхан сэтгэлтэй байдаг. Тэд хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Таны энэ давуу талыг ашиглах гэсэн хүмүүс их байдаг учир та муу хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. 

 

10 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс маш нямбай, зарчимч бусад хүмүүсээс илүү өөртөө  итгэдэг. Энэ нь муу зүйл биш ч багаар ажиллахад бага зэрэг төвөг учруулах талтай. Үүнээс бусдаар тэд сэтгэхүйн хувьд өндөр хөгжсөн хүмүүс байдаг. 

 

11н бол: Та маш их эрч хүч, урам зоригийг бусдад өгч чаддаг төрөлхийн байлдан дагуулагч юм. Гэхдээ өөрийн бодолдоо хэт үнэнч байдал тань бусдыг заримдаа залхаадаг гэнэ. Хааяа ч болов эргэн тойрны хүмүүсээсээ үг сонсож байхыг танд зөвлөе. 

 

12 бол: Та үргэлж л бусдад тусалж явдаг. Гэхдээ харамсалтай нь хүмүүс таны тусыг анзааралгүй өнгөрөөх нь элбэг. Иймэрхүү тус мэддэггүй хүмүүст ахин цаг заваа үрэлгүй, өөртөө цаг гаргаж таныг хүндэлдэг, ойлгодог хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлээрэй. 

 

13 бол: Та гаргасан шийдвэртээ бат зогсох тал дээр бага зэрэг асуудалтай, хоёрдмол зантай. Гэхдээ эцсийн шийдвэрээ гаргасныхаа дараа энэ байр сууриа баттай хадгалж чаддаг. Өөртэй итгэлтэй байдал, бусдын хов живнээс өөрийгөө ангид байлгаж чаддаг, тайван зан чанартай хүн юм. 

 

14 бол: Та маш хурц оюун ухаантай. Энэ өдөр төрсөн хүмүүсийн оюуны чадамж, логик сэтгэлгээ маш өндөр хөгжсөн байдаг. Тиймээс тэднийг нүдэн дээр нь хэлэхгүй ч хүмүүс дотроо хүндэлж явдаг. Мөн хүмүүсийг ойлгох, ярилцах тал дээр хамгийн сайн хань байж чаддаг. 

 

15 бол: Та бол өөрийгөө хөгжүүлэгч. Бүх л амьдралынхаа турш шинэ дуу хөгжим, шинэ загвар гээд орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чаддаг хүн юм. Ийм хүмүүс хүнтэй харилцах, яриа хэлэлцээр хийдээ төрөлхийн гаргууд байдаг байна. 

 

16 бол: Та бол гэр бүлтэй байхаар заяагдсан хүн. Энэ өдөр төрсөн эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ гайхалтай сайхан харилцаатай байдаг, бөгөөд хүүхэд нь ээж аавынхаа итгэлийг хэзээ ч алддаггүй гэнэ. Төгс гэр бүлийн үлгэр жишээ хүмүүс байдаг. 

 

17 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс өөртөө итгэх итгэл, шинийг сэтгэхдээ онцгой сайн. Энэ чадвараа ашиглан ямар ч асуудлын гарцыг хялбархан олчихдог байна. 

 

18 бол: Тэсвэр хатуужил, биеэ даасан байдал, асуудлыг бодитоор харах төрөлхийн чадвартай. Тэд өмнөө ямар нэг зорилго тавьсан бол, заавал түүндээ хүрдэг. Авахыг хүссэн машин, албан тушаал гээд, хэрвээ тэд шийдсэн л бол эцсийг нь үздэг хүмүүс. 

 

19 бол: Та сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй. Аз жаргалтай эсвэл ууртай байгааг тань хүмүүс нүүрнээс тань хараад л мэдчихдэг. Тиймээс та хэзээ ч худлаа хэлж чаддаггүй. 

 

20 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс бусдын итгэлийг хэзээ ч алддаггүй. Энэ зан чанар нь сайн хүнтэй хамтарсан үед таныг алдрын оргилд хүргэж болох ч, муу хүнтэй хамтарвал, таныг доош нь татах болно. 

 

21 бол: Та бол ажилчин зөгий л гэсэн үг. Өглөөнөөс оройг хүртэл ажилласан ч та хэзээ ч гомдолдоггүй. Мөн хөнгөн хов живэнд үнэхээр дургүй. Гэхдээ хааяа ч болов хаана? хэн? юу? хийж байгаа тухай санаа тавих хэрэгтэйг мартаж болохгүй шүү.  

 

22 бол: Дуусашгүй эрч хүч бол таны давуу тал. Гол нь та энэ хүчээ зөв чигт хандуулж, зөв зүйлсийг л хийх хэрэгтэй. Мөн энэ өдөр төрсөн хүмүүс бусдад уруу татагдахдаа амархан тул муу зуршлаас хол байх хэрэгтэй. 

 

23 бол: Та бол бүхий л талаараа төгс хүн. Аль ч салбарт ямар ч ажил хийсэн амжилтанд хүрч чаддаг. Хайр дурлал, мөнгө, ажлын амжилт тантай үргэлж хамт явдаг. 

 

24 бол: Та бол урлагийн маш өндөр мэдрэмжтэй, бусадтай ярилцаж ойлголцохдоо хамгийн гаргууд нэгэн. Өөрчлөлтөнд үргэлж бэлэн байдаг нь таны хамгийн том давуу тал. Гэхдээ эрүүл мэндийн бага зэрэг асуудалтай тулгарч болох учир, биеэ сайн тордох хэрэгтэй. 

 

25 бол: Та бусдад болон өөртөө шаардлага тавьж, зөв тийш нь чиглүүлэх тал дээр мэргэжилтэн. Та хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг зөв цагт нь хэлж, бусдад нөлөөлөх тал дээр гаргууд нэгэн. Тиймээс бусдын магтаал сайшаалыг ихээхэн хүртдэг. 

 

26 бол: Хэн нэгэнтэй хэл амаа ололцохдоо гаргууд, төрөлхийн зохион байгуулагч хүмүүс энэ өдөр төрдөг. Идэвхитэй, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг учраас өндөр наслах магадлалтай. 

 

27 бол: Маш ховор хүмүүс. Маш мэдрэмтгий боловч, сэтгэлийн тэнхээтэй чанар нь тэднийг бусдаас онцгой болгодог. Тэд юмсыг өөр өнцгөөс харж, хүмүүсээс өөр зүйл мэдэрдэг. Үүндээ огтхон ч санаа зовох хэрэггүй. 

 

28 бол: Тэд маш яаруу "салхи" шиг хүмүүс, нэг газраа удаан сууж чаддаггүй. Залхуурах тухай тэд хэзээ ч боддоггүй бөгөөд үргэлж л шинийг сэдэж, ямар нэг юм хийж явдаг. 

 

29 бол: Энэ өдөр төрсөн хүмүүс зөн совиндоо хөтлөгдөн шийдвэр гаргаж болохүй. Тэд төгс төгөлдрийг эрэлхийдэг ч энэ нь бүтэлгүйтвэл, маш их сэтгэлээр унадаг. Иймээс юун түрүүнд байдлыг бодитоор харж, сайтар бодсоны эцэст шийдвэр гаргавал, эхэлсэн ажил нь амжилт олох болно. 

 

30 бол: Тэд бага зэрэг бүрэг зангаасаа болж алдах тохиолдол бий. Тэдний бүхий л асуудлыг шийдэх ганц арга бол хүмүүстэй нээлттэй харилцах. Та өөрийн юу бодож, хүсэж явдаг талаар нээлттэй ярилцаж чадвал, зорилгодоо хүрэхэд тань ямар ч асуудал гарахгүй. 

 

31 бол: Та өөрийгөө ажилдаа бүрэн зориулж чаддаг шаргуу нэгэн юм. Гэхдээ энэ зангаасаа болоод гэр бүл, хайр дурлалын асуудалд ан цав гарах нь бий. Тиймээс өөрийн хайртай хүмүүстээ цаг заваа харамгүй зориулж байгаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()