Эртний археологийн хачирхалтай олдворууд

“Археологи”  гэдэг нь  хэдэн зууны тэртээ, хүмүүс хэрхэн амьдарч байсан, мөн тэдний түүхийг судлахад чиглэгдсэн шинжлэх ухаан юм.  Олон зуун жилийн настай зарим олдворууд хайгуулын үед олдож байсан ч, зарим нь энгийн байдлаар гэнэт олдож байжээ. Ингээд архелогичидийн олсон хамгийн эртний 11 олдворуудыг танилцуулж байна.

Эртний археологийн хачирхалтай олдворууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Циркон талст (4.4 миллиард жилийн настай)
Энэ зурган дээр байгаа чулуу нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн эртний олдвор бөгөөд эрдэмтдийн шинжлэн үзсэнээр талстыг ойролцоогоор 4.4 миллиард жилийн тэртээ үүссэн гэж үзжээ. Талст 2001 онд Австралийн Пэрта хотын зүүн хэсгээс олдсон бөгөөд өнгө нь улаан юм байна. Гэвч цахилгаан бөмбөгдөлтийн үеэр тэр өнгөө сольж цэнхэр болдог, талстын урт нь 400 мекрометр (1 микрометр=1/1,000,000 метр) энэ нь ойролцоогоор 4 ширхэг хүний үсний ширхэгийг нийлүүлсэнтэй тэнцэхүйц юм.



2. Хөлийн хиймэл хуруу. (3000 жилийн настай)
Муммигийн хөлөнд байсан энэ модон хиймэл хуруу нь 3000 гаруй жилийн настай бөгөөд хамгийн эртний хиймэл эрхтэн хэмээн үздэг байна.  Манчестерийн их сургуулийн эрдэмтэд  үүнтэй адилхан хиймэл хуруу хийж, хуруугүй хүнд зүүлгээд, Эртний Египтэд өмсдөг байсан шиг сандаал өмсүүлсэн байна. Судалгааны үр дүнд энэхүү хиймэл хуруу хөлөнд маш тулгууртай болох нь нотлогджээ.



3. Эртний хутга
Энэхүү хутга манай эриний 200-аад онд Римийн хаант улсад бүтээгдсэн бөгөөд өөртөө халбага, сэрээ, хутга болон шүд чигчлэгч багтаадаг ажээ. Энэ бүгд эвхэгдээд жижигхэн авсаархан яг л “Швейцар хутга” шиг болчихдог байна. Олдоворыг “Газар Дундын Тэнгис”-ээс 90-ээд оны эхээр архелогочид олж байжээ.



4. Марихуана (2700 жилийн настай)
2008 онд архелогочид Монголын Говиос, ойролцоогоор 2700 жилийн настай 900 грамм жинтэй “марихуана”-ыг эртний булшинд байхыг нь олсон байна. Судлаачид олон тооны туршилт хийсний эцэст хар тамхи нь ерөөсөө ч найрлагаа алдаж муудаагүй байжээ. Мариухан нь модон саван дотор,  45 орчим насандаа өөд болсон хүний булшин дотроос олдсон бөгөөд тэр хүн нь бөө байсан гэж судлаачид үзжээ.  Мөн булшнаас өөр ямар нэгэн тамхитай холбоотой зүйл олдоогүй ажээ. Харин эрдэмтэд эртний Монгол хүмүүс “өвс” татдаг байсныг ийнхүү нотлосон байна.



5. Чулуун зэвсэг (3,3 сая настай)
Археологичид  энэхүү эртний олдворыг Кенийн “Туркан” нуурын хажуугаас олжээ. Энэ чулуу нь “австралопитек” хэмээх 4 сая  жилийн тэртээ Африкийн эртний хүмүүсийн хийсэн зэвсэг юм байна.



6. Эртний хиймэл эрхтэн (28000 жилийн настай)
Герман археологичид 2005 онд Ульмын хажууханд байрлах “Hohle fels”  агуугаас 20 см-ийн урттай шавараар хийсэн хиймэл эрхтэн олжээ. Энэхүү чулуун шодой нь ойролцоогоор 28000 жилийн тэртээ хийгдсэн бөгөөд “Тюбингенск” их сургуулийн  эрдэмтдийн баг олсон байна.



7. Неандертал хүний яс (150.000 жилийн настай)
150.000 жилийн өмнө Өмнөд Италийн орчин үеийн хот болох “Альтамура”-ын ойролцоох хаднаас эртний Нэандэртал хүн унаж гэмтжээ.  1993 онд түүний ясыг олсон хэдий ч, бүх яс нь хэдэн мянган  жилийн турш дарагдчихсан байсан учир чийгэнд идэгдэж, шороонд шигдэн, хад болох нь холгүй болчихсон байжээ. Бараг 20 жилийн турш хөндөгдөөгүй байсан яснуудыг 2015 онд л эрдэмтэд бүрэн бүтнээр нь гаргаж авч чадсан байна.



8. Эртний дуу  (3400 жилийн настай)
1950-аад оны эхэн үеэр хуучны Сирийн хот болох Угаритагаас  янз бүрийн  тэмдэг зурсан  шаваран самбар олдсон бөгөөд дүрс бичигнүүдийг эртний дуу болохыг 1972 онд Калифорний их сургуулийн проффесор Энн Килмер (Anne Kilmer) олж нээжээ.



9. Хамгийн эртний бохь (5000 жилийн настай)
2007 онд Финляндад  “Британий архелогийн хүрээлэн”-ийн  оюутан 5000 жилийн настай бохь олсон бөгөөд хусны давирхайгаас гаргаж авсан энэхүү бохин дээр шүдний ором гарч үлдсэн байжээ. Эрдэмтэд хусны давирхайг үрэвсэл намдаадаг гэж үздэг ба эрт дээр үед хүмүүс буйлны өвчин намдаах, халдвар авахаас сэргийлэхийн тулд  зажилдаг байсан хэмээн эрдэмтэд үзсэн байна.



10. Эртний хиймэл нүд ( 4800 жилийн настай)
2006 онд Ираны археологичид 4800 жилийн тэртээх хиймэл нүд олсон бөгөөд энэхүү хиймэл нүд нь 25-аас 30 насандаа өөд болсон эмэгтэй хүнийх болохыг тогтоожээ.



11. Эртний маск (9000 жилийн настай)
Энэхүү чулуун маск нь 9000 жилийн өмнө хийгдсэн бөгөөд үүнийг Парист “Библи ба Гэгээн дэлхий” гэх музеид очиж харж болох юм байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()