Бүсгүй хүн бүрийн мэдэж байх ёстой зүрхний шигдээсийн 3 шинж тэмдэг

Зүрхний өвчнөөр нас барж байгаа хүмүүийн хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүд давамгай байх хандлагатай байна. Гэвч ихэнх хүмүүс үүнийг нэг их тоодоггүй, зарим нь бүр зүрхний өвчин, зүрхний шигдээсээр эрэгтэй хүн л өвчлөх мэт ойлголттой явдаг. Харин уг өвчнийг эрт оношилж чадсанаар эмчилгээ хийх боломжтой юм. Уншигч та энэхүү нийтлэлээс зүрхний шигдээс өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг эрсдлээс хамгаалаарай.

Бүсгүй хүн бүрийн мэдэж байх ёстой зүрхний шигдээсийн 3 шинж тэмдэг

Товчоор хэлбэл, зүрхний тодорхой нэг хэсэгт хүчилтөрөгч дутагдсанаас зүрхний шигдээс үүсдэг. Зүрхэнд тэжээл өгдөг хамгийн гол судсыг титэм судас гэх бөгөөд энэ судсаар дамжин зүрхэнд хүчилтөрөгч очно. Харин буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал гэх мэт олон шалтгааны улмаас зүрхний судас бөглөрч, зүрхний шигдээсийг үүсгэдэг байна.

Зүрхний шигдээс өвчинтэй эсэхийг мэдэх шинж тэмдэг:

  1. Ядрах: Гэнэт ядарч, сульдан, цээж орчим хөндүүрлэн өвдөх нь энэ өвчний шинж тэмдэг байх магадлалтай.
  2. Хөлрөх, амьсгал давчдах: Ажил тарсны дараа, эсвэл их ажлын дараа амрах үед амьсгал давчдах, хөлрөх шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид хандаарай.
  3. Өвдөлт зөвхөн цээжээр зогсохгүй байвал: Зүрхний шигдээсийн үед цээжээр өвдөхөөс гадна нуруу, гар, хөл ч өвдөж болно.

Эмэгтэйчүүд зүрхний шигдээс өвчний үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд:

  • Дотор муухайрах
  • Амьсгалахад хүндрэл учрах
  • Толгой эргэх
  • Гэдэс, хэвлийгээр өвдөх
  • Гар, эрүү ам, нуруу, хүзүү өвдөх

Харин одоо бид та бүхэндээ зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх 9 аргыг зааж өгье!

Зүрхний шигдээс өвчинтэй эсэхийг мэдэх шинж тэмдэг:

1 Турмерик буюу куркума хэрэглэх

Дээр дурдсанчлан, зүрхний шигдээс нь зүрхний титэм судасны бөглөрлөөс болж үүсдэг тул, куркумаг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр судас бөглөрөх аюулаас сэргийлэх боломжтой.

Турмерик буюу куркума хэрэглэх

2 Сахарын хэрэглээг багасгах

Сахарыг их хэмжээгээр хэрэглэдэг хүн зүрхний шигдээс тусах магадлал жирийн хүнээс 30%-иар илүү байдаг байна.

Сахарын хэрэглээг багасгах

3 С витамин болон загасны тос хэрэглэх

Титэм судасны бөглөрлөөс сэргийлэх хамгийн найдвартай арга нь С витамин хэрэглэх гэдгийг анагаах ухаан аль хэдийн нотолсон. Түүнчлэн өдөр тутамдаа загасны тосыг хэрэглэж занших нь зүрх, судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно.

С витамин болон загасны тос хэрэглэх

4 Kали хэрэглэх

Кали нь цус бүлэгнэлтэд сайнаар нөлөөлж, цусыг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангаснаар, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

Kали хэрэглэх

5 Сармис идэх

Сармис нь цусны даралтыг буурууулж, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна. Тиймээс та өдөр тутмын хоол хүнсэндээ сармисыг өргөнөөр хэрэглэж байгаарай.

Сармис идэх

6 Жимс, ногоо идэх

Өдөр тутамдаа жимс, хүнсний ногоог өргөнөөр хэрэглэвэл, зүрхний шигдээс тусах эрсдлийг 20%-иар бууруулна.

Жимс, ногоо идэх

7 Тамхиа хаях

Тамхи татах нь цус бүлэгнэлтэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хорт бодисын үйлчлэл нь хэдэн жилийн дараа л биеэс гадагшилдаг байна.

Тамхиа хаях

8 Бясалгал хийх

2012 онд хийгдсэн нэгэн судалгаанаас харвал, бясалгал нь зүрхний шигдээс, цус харвах эрсдлийг бууруулахад маш сайн нөлөөтэй ажээ.

Бясалгал хийх

9 Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдарч  байгаа хүмүүс зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал маш бага байдаг. Харин хэт их дасгал нь зүрхэнд муугаар нөлөөлөх тул өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй.

 

Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()