30 наснаас хойш гэдэсгүй байя гэвэл...

Нас ахих тусам хүн бүрийн биед төрөл бүрийн өөрчлөлт явагдах нь хэвийн үзэгдэл билээ. Жишээлбэл: 30-аас дээш насанд таны гэдэс илүү том болж, булчингийн масс багасаж эхэлдэг. Хэрвээ та гэдсээ томруулахыг хүсэхгүй байвал эртнээс өөрийн биед анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд 30 гарсан ч  гэдэсгүй байх аргыг танд хүргэе.

30 наснаас хойш гэдэсгүй байя гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэглэм барихдаа болгоомжтой байгаарай

Эмэгтэй хүмүүс төрөл бүрийн хоолны дэглэм барьдаг бөгөөд хэдийгээр тухайн үедээ жин хасаж байгаа ч заримдаа эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хэрвээ таны барьж буй хоолны дэглэм уураг, нүүрс усны хэмжээг 80%-иас илүү хасаж байгаа бол энэ дэглэмийг барих хэрэггүй.

Дэглэм барихдаа болгоомжтой байгаарай

2 Дасгал хийх

Дасгалыг хоолны дэглэмтэй хослуулсны ачаар булчингийн масс нэмэгдэж, бодисын солилцоог сайжруулснаар та өөрийн жинг хянаж, эрүүл саруул амьдрах боломжтой. Йогоор хичээллэх, гүйх, алхах зэрэг нь таны эрүүл мэндэд  тустай.

Дасгал хийх

3 Стрессээс холуур байх

Өөрийн сэтгэл хөдлөлийг хянах хэцүү байдаг ч та хянаж, аль болохоор ядрахгүй, сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал хүн бүрт өөрөөр нөлөөлдөг бөгөөд зарим нь жин хасдаг байхад зарим нь нэмсэн байдаг. Хэрвээ таны сэтгэл санаа таагүй болж эхэлвэл та өөрийгөө тайвшруулж, тайвшруулах массаж хийсэн ч болно.

Стрессээс холуур байх

4 Зорилготой бай

Зорилготой байх нь хэдийгээр сайн ч та биелэх боломжтой зорилго тавих хэрэгтэй.  Хүрэхэд хэцүү бэрх зорилго тавьснаар та сэтгэл санаагаар хямарч, өөртөө анхаарал тавьж чадахгүй байсаар байгаад эрүүл мэндээ орхих магадлалтай.

Зорилготой бай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()