1
Витамин А
- Хорт хавдар үүсгэдэг "чөлөөт радикал" болон биен дэх хорт бодисуудыг гадагшлуулдаг.
- Хоол боловсруулах системийг тэнцвэржүүлж, эрт хөгшрөлтөөс сэргийлнэ.
- Нүдний хараа болон ясны эдийг сайжруулдаг.
- Дархлааг дэмжинэ.
А витаминаар баялаг бүтээгдэхүүн: Лууван, хулуу, тоор, априкот, тарвас, помидор, улаан чинжүү, хүрэн байцай, бууцай, өндөг, цагаан идээ
2
Витамин В2
- Гормоны нийлэг, цусны эс зэрэгт нэн чухал
- Мэдрэлийн системийг сайжруулж, стрессээс сэргийлдэг.
- Жингээ барихад тустай.
- Харанхуйд харах чадварыг сайжруулдаг.
- Эрүүл, урт үстэй байхад тусалдаг.
В2 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Бяслаг, өндөг, цагаан идээ, ногоон өнгийн хүнсний ногоонууд, салатны навч, шар буурцаг, алмонд самар, газрын самар, мөөг зэрэг ордог.
3
Витамин В6
- Дархлааны системийг хүчирхэгжүүлдэг.
- Мэдрэлийн тогтолцоог сайжруулж, стрессэнд орохоос сэргийлдэг.
- Тархины цусан хангамжыг сайжруулснаар, ой тогтоолт сайжирдаг.
- Жирэмсний эхэн үеийн хордлогоос сэргийлдэг.
В6 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Овьёос, үр тариа, авокадо, банана, вандуй, самар, хатаасан жимс болон мах зэрэг орно.
4
Витамин В7
- Арьс, дотоод эрхтэний шинэ эд үүсэхэд чухал үүрэгтэй.
- Хуйхыг эрүүлжүүлж, үсийг хурдан ургуулдаг.
- Хумсанд сайн тэжээл өгдөг.
- Зүрхний булчин болон ясны системийг бэхжүүлдэг.
В6 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Загасны мах, алмонд самар, банана, шар өнгийн хүнсний ногоонууд, өндөгний шар, ногоон навчит ургамлууд, лууван, бор будаа, цагаан идээ, бяслаг болон самар зэрэг ордог.
5
Витамин В9
- Эмэгтэй хүний биенд нэн чухал полийн хүчлээр баялаг.
- Умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас сэргийлдэг.
- Цусны даралтыг тогтворжуулж, зүрхний булчинг чийрэгжүүлдэг.
В9 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Ногоон навчит хүнсний ногоонууд, овьёос, жүржийн шүүс, гүзээлзгэнэ, амтат гуа, бүхэл үр, болон өндөг багтана.
6
Витамин В12
- Бодисын солилцоонд оролцож, шинэ эс бий болоход тусалдаг.
- Гүн стрессд орохоос сэргийлдэг.
- Мэдрэлийн болон зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг.
В9 витаминаар баялаг бүтээгдэхүүн: Загасны мах, бяслаг, өндөг, мах болон цагаан идээ багтдаг.
7
Витамин С
- Дархлааны системийг сайжруулна. Ханиад, томуутай тэмцэнэ.
- Хорт хавдрын тархалтыг зогсоох чадалтай.
- Булчингийн эдийг нөхөн сэргээхэд сайн нөлөөтэй.
- Цус өтгөрөх, бөглөрөхөөс урьдчилан сэргийлж, зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулна.
С витаминаар баялаг бүтээгдэхүүн: Киви, цитрусын төрлийн жимснүүд, ногоон цэцэгт байцай, бууцай, төмс, байцай, улаан лооль, гүзээлзгэнэ гэх мэт...
8
Витамин Д
- Ясыг бэхжүүлж ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ.
- Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
- Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдааж, биеийг тайвшруулах үйлчилгээтэй
- Нүдний харааг сайжруулна
Д витаминаар баялаг бүтээгдэхүүн: Д витаминыг авахын тулд биеэ наранд сайн шарахад л хангалттай.
9
Витамин Е
- Антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөлтөөс хамгаалах хамгийн сайн витамин юм.
- Биеийг хорт бодисоос цэвэрлэж, бодисын солилцоог хурдасган, биеийг гадны хорт нөлөө, аюултай бодисоос хамгаална.
- Зүрх судасны, нүдний өвчин болон хорт хавдраас урьдчилан сэргийлнэ.
- Гоо сайхны хувьд мөн л эерэг нөлөөтэй бөгөөд үс, хумсанд тэжээл өгдөг.
E витаминаар баялаг бүтээгдэхүүн: Ургамлын тос, загасны тос, бууцай, самар, үр тариа гэх мэт ордог.
10
Кали
- Кали нь цус бүлэгнэлтэд сайнаар нөлөөлж, цусыг хүчилтөрөгч, шим тэжээлээр хангахын сацуу зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.
- Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд стрессээс ангижруулна.
- Дархлалын системийг дэмжиж, биеийг нян халдвараас хамгаалдаг байна.
- Эмэгтэй хүний гоо сайханд эерэг нөлөөтэй. Тухайлбал, үсийг бэхжүүлж, ургалтыг хурдасгана, арьсыг хуурайшилтаас болон үрчлээнэээс хамгаална.
Калигаар баялаг бүтээгдэхүүн: Авокадо, чанасан төмс, бууцай, чангаанз, цагаан шош, гадил, мөөг гэх мэт.