1
Чуандо Тан- 50 настай
Залуу хүний чанга бие, хүүхдийн мэт зөөлөн арьстай уг залуу нь Сингапурын загвар өмсөгч бөгөөд одоогоор уг мэргэжлээсээ хөндийрч, зураглаач хийж байгаа аж.
2
Памела Жэкобс- 54 настай
Англи улсын иргэн Памела Жекобс нь наснаасаа хоёр дахин залуу харагддаг, гайхалтай төрхөөрөө цахим ертөнцийг шуугиулж байна. Тэрээр өөрийн залуу харагдах нууцыг иог, эрүүл хооллолт болон наргил модны самрын тосоор арьсаа чийгшүүлэх хэмээн тайлбарлажээ.
3
Масако Мизуцани- 49 настай
Загвар өмсөгч байсан тэрээр наснаасаа дэндүү залуу харагадаж байгаа төдийгүй 2 хүүхдийн ээж гэнэ шүү. Одоогийн байдлаар тэрээр өөрийн блогийг нээж, гоо сайхан, залуу харагдах нууцуудаа хүмүүст зааж өгч байгаа аж. Түүний залуу харагдах гол зарчим нь сайн унтаж амрах, зөв хооллох, муу зуршлаас татгалзах, Е витамин хэрэглэх болон нүүрэндээ иллэг хийх зэрэг байна.
4
Загварлаг эмээ- Жаклин, 47 настай
47 настай тэрбээр 2 ач охинтой боловч огтхон ч эмээ шиг харагдахгй байгаа биз? Тэрээр Инстаграмын тун идэвхтэй хэрэглэгч бөгөөд загварын тухай маш их мэдлэгтэй байна. Тиймээс ч түүнийг "загварлаг эмээ" хэмээн нэрийддэг аж. Жаклин, эмэгтэй хүмүүс насандаа биш өөртөө л анхаарах ёстой хэмээн үргэлж хэлдэг гэнэ.
5
Нандана Сен- 49 настай
49 настай, Энэтхэгийн жүжигчин бүсгүй наснаасаа залуу, гоо үзэсгэлэнтэй харагдаад зогсохгүй хүүхдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэж, хүүхдийн тухай ном хүртэл бичжээ. Тэрээр өөрийн залуу харагдах нууцаа, "өдөрт 8 аяга ус ууж, 8 цаг унтаж, 8 удаа хэн нэгнийг тэврэх" хэмээсэн байна.
6
Дэби Пламби- 50 настай
Түүнийг охиных нь найз, хүүгийнх нь найз охин хэмээн хүмүүс үргэлж андуурдаг гэжээ. Дэбигийн залуу харагдах нууц нь, нэгдүгээрт өдөрт дор хаяж 2 аяга ус уух, хоёрдугаарт буруу хооллолтоос татгалзах ажээ. Тэрээр 20 настайгаасаа хойш хийжүүлсэн ундаа, цай, кофе огт уугаагүй байна.
7
Рита Русик- 57 настай
Италийн кино найруулагч, жүжигчин тэрбээр наснаасаа тун залуу харагдах, гайхалтай хөдөлмөрч эмэгтэй аж. Түүний залуу харагдах хамгийн гол нууц нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн аж.
8
Эллен Эктор- 64 настай
64 настай, фитнессийн дасгалжуулагч мэргэжилтэй тэрбээр охиныхоо хажууд ч усны хувцастай зогсохоосоо ичихгүй аж. Эллен нь цагаан хоолтон бөгөөд эрүүл амьдралын хэв маяг, хооллолтын тухай хүмүүст зөвлөгөө өгдөг байна.
9
Анет Ларкенс- 75 настай
Итгэхэд бэрх ч энэ эмэгтэй үнэхээр 75 настай. Тэрээр эрүүл хооллолтын талаарх телевизийн шоу нэвтрүүлгүүдэд байнга оролцож, зөвлөгөө өгдөг. Тэрээр мөн л цагаан хоолтон бөгөөд хүнсэнд хэрэглэдэг жимс, ногоонуудаа өөрийн гараар тарьж ургуулдаг байна.
10
Эрнестин Шеферд- 81 настай
Тэрээр 56 нас хүртлээ спортоор хичээллэдэггүй байсны зэрэгцээ түргэн хоол, шоколад, амттанг маш их хэрэглэдэг байжээ. Харин сүүлийн 30 жилийн турш бялдаржуулах клубт хичээллэж, зөв хооллож, хангалттай ус ууж, маш их алхдаг болсон байна.
11
Лури Хсу- 42 настай
Тайвань улсад ажиллаж, амьдардаг энэхүү бүсгүйг Лури Хсу (Lure Hsu) гэдэг бөгөөд загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм. Яг л 17 настай охин шиг харагдаж чаддаг түүний насыг тааж чадах хүн үгүй. Энэхүү үзэсгэлэнт бүсгүй нь 42 настай юм.