Та гарынхаа алгыг хооронд нь үрж, халааж байгаад, биеийнхээ бүх хэсгийг илээд үзээрэй. Хүйтэн санагдаж байгаа тэр газар нь гарцаагүй өвдсөн байх болно. Энэ хэсгийг гарын алгаараа үрж, халаах хэрэгтэй. Дараагийн удаа энэ газрыг ахин, дахин алгаараа мэдэрч үзвэл хүйтэн нь бага зэрэг арилсан байх болно. Эндээс л таны эмчилгээ эхэлж байгаа юм. Гараараа өвдсөн газраа илж, халааж байгаа нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж эдгээж байгаа хэрэг ажээ.
1
Хэрхэн эмчлэхийг гар л мэднэ
Хэрвээ та өөрийгөө сайн ажиглаж чадвал, биеийн аль хэсгийг эмчлэх хэрэгтэй байгаа гэдгийг тун амархан мэдэх боломжтой. Хэрвээ цээжиндээ иллэг хийх хэрэгтэй бол сайтар үрж, хангалттай энерги өг. Хэрвээ духан дээр өвдөж байвал, энэ хэсгээ энергиэр хангаж, халаа. Гар л таны биеийн хаана тавгүйрхэж байгааг мэднэ. Тиймээс гар л энэ бүхнийг эмчлэх увидастай билээ.
2
Элгийг эмчлэх
Хэвлийн хөндий рүүгээ анхаарлаа хандуулцгаая. Хүний биеийн бүхий л өвчин хэвлийн хөндийгөөс эхлэлтэй байдаг.
Элэг бол хамгийн их арчилгаа, анхаарал шаарддаг эрхтэн юм. Хэрвээ элэгний үйл ажиллагаа муудвал, биед орж ирж буй хорт бодисыг шүүлгүйгээр шууд цусанд нэвчүүлж, элдэв өвчний үүслийг тавьдаг. Хэрвээ элэг цусыг муу цэвэршүүлж байвал судаснууд нь бөглөрч, элэг чулуужин, хамаг бие өвддөг.
Элгийг цэвэрлэдэг хамгийн шилдэг арга бол: Гарын алгаараа халааж энергийн урсгалыг идэвхжүүлэх юм. Үүний тулд эхлээд зүүн гараа элгэн дээрээ буюу баруун хавирганыхаа доор тавина. Баруун гараа харалдаа, нуруун тус газраа тавиад 15 минут байлгана. Энэ үед та хоёр гарынхаа дунд энергийн урсгал явагдаж, элгээр нэвчиж буйг төсөөлөөрэй.
Энэ нь элэг, цөсний үрэвслийг намдааж, бөглөрч байсан судаснууд тэлж, чулууг хайлуулдаг. Та энэ эмчилгээг хоол идсэнийхээ дараа хийгээрэй. Хэрвээ таны элэг өвчилсөн бол өдөрт хэд хэдэн удаа халааж болно. Харин өвчнөөс урьдчилан сэргийлэхийг хүсвэл, үүнийг өдөрт нэг удаа хийхэд л хангалттай.
3
Нүдийг эмчлэх
Хараа муудах болон бусад өвчин нь, нүдний булчингийн үйл ажиллагаа муудах болон нүд, тархи хоёрын хооронд дахь энергийн урсгал зогсохоос үүдэлтэй байдаг.
Нүдээ эмчлэхийн тулд: Зүүн гарынхаа алгыг зүүн, баруун гарынхаа алгыг баруун нүдэн дээр, харин хуруунуудаа духан дээрээ байрлуулна уу. Үүний дараа нүдээ аниад энергийн урсгалыг төсөөлөөрэй. Энерги нь алганы төвөөс нүдээр дамжаад тархи руу явах ёстой. Хэрвээ та хараагаа сайжруулж, нүдний өвчнөөсөө ангижрахыг хүсч байвал, энэ дасгалыг өдөр бүр 10 минут хийгээрэй.
Хэрвээ та зүрх, судасны өвчтэй бол энэ дасгалыг хийх шаардлагагүй гэдгийг анхаарна уу.