Сарын тэмдгийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

Эмэгтэй хүн бүрийн хувьд өөр өөр боловч сарын тэмдэг нь өвдөлтэй ирэх бүсгүйчүүд олон билээ. Тэд үүнийг байх ёстой зүйл хэмээж, аль болох тэвчих гэж өөрийгөө зовоодог юм. Гэвч бид эдгээр өдрүүдийн өвдөлтийг намдаах ямар нэгэн мэдлэггүйгээс болдог байна. Тиймээс ч та бүхэндээ, сарын тэмдгийн өвдөлтийг намдаах аргуудыг дуулгаж, туршиж үзэхийг зөвлөе. 

Сарын тэмдгийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эм авах

Та үнэхээр өвдөөд хэцүү байвал эмийн санчаас зөвлөгөө авч тохирох эмийг хэрэглээд үзээрэй. Сарын тэмдэг өвдөлттэй, бүр аймшигтай өвдөлттэй ирэх нь ямар нэгэн өвчлөлөөс хамаарч мэдэх аж. 

Эм авах

2 Жирэмснээс хамгаалах эм уух

Жирэмснээс хамгаалах эм нь таныг үр тээхээс хамгаалахаас гадна сарын тэмдгийн өвдөлтийг давхар намдааж байдаг аж. Энэ нь гормоныг тэнцвэржүүлж, өвчин, өвдөлтийг ор мөргүй арилгаж, хүндхэн өдрүүдийг зовоолгүй өнгөрүүлдэг байна. Та үүнийг сарын тэмдэг тань ирсэн өдрөөс эхлэн дуусах өдөр хүртэл нь ууж хэрэглэнэ. 

Жирэмснээс хамгаалах эм уух

3 Дааврын тариа

Хэрэв үнэхээр сарын тэмдэг ирэхэд хамаг бие тань өвдөөд хэцүү байвал дааврын тариа хийлгэж болох юм. Үүнийг гурван сар болоод нэг хийлгэх ёстой бөгөөд өвдөлт гээчийг мартуулж амраах аж. Ганц гэм нь энэ нь бага зэрэг таргалуулж, хөөлгөдөг байна. 

Дааврын тариа

4 Эмчид үзүүлэх

Хамгийн зөв шийдвэр бол эмчид үзүүлж, чухам юунаас болж ийн өвдөжт шаналж байгаагаа ил болгох хэрэгтэй аж. Дур мэдэн элдэв эм тариа хэрэглэж болохгүй бөгөөд бүгдийг зөвхөн эмчийн заавраар хийх ёстой билээ. 

Эмчид үзүүлэх

5 Халуун жин тавих

Хамгийн ихээр өвдөж байгаа хэсэгтээ халуун жин тавьж, тухтай хэвтэж амраарай. Энэ нь өвдөлтийг бага ч атугай намдааж, тухтай амрах боломжыг үүсгэдэг байна. Та халуун жингээ нуруу болон хэвлий хэсгээрээ ээлжлэн тавиарай. 

Халуун жин тавих

6 Сэтгэл санаагаа тайван байлгах

Бүхнийг умартаж, аль болох тайвшрахыг хичээ. Бухимдаж, уурлах тусам өвдөлт нэмэгдэж, тэвчихийн аргагүй болж эхэлдэг тул та эхлээд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, уур уцаараас ангижрах ёстой байна.  

Сэтгэл санаагаа тайван байлгах

7 Өөрийгөө сатааруул

Өвдөөд байна гэж бодох тусам өвдөлт улам ихсэж байдаг юм. Бүх зүйлс сэтгэлээс хамааралтай байдаг тул та өөр зүйлс хийж, өөрийгөө сатааруулах гээд үзээрэй. Хэсэг хугацаанд боловч өвдөлтөө мартаж, анхаарлаа сарниулах нь бага ч атугай тус нэмэр хүргэх юм. 

Өөрийгөө сатааруул

8 Зүү тавих

2000 жилийн турш ашиглагдаж ирсэн зүү төөнүүрийн арга нь өнөө хэр нь үр дүнгээ өгсөөр байгаа юм. Нарийн зүүг тусгай цэгүүд дээр хатгаснаар өвдөлтийг ор мөргүй үгүй хийдэг байх аж. Гэхдээ та үүнийг дур мэдэн хүссэн газраа хатгаж болохгүй тул заавал чаддаг мэддэг хүнээр хийлгэхийг зөвлөе. 

Зүү тавих

9 Иллэг хий

Хэвлий хэсгээрээ нар зөв тойруулан зөөлөн иллэг хийж өгөөрэй. Энэ нь өвчний намдааж, амьсгал авахтай болгодог юм. Мөн нуруугаа сайтар бариулаад аваарай. Сарын тэмдгийн өдрүүдэд ихэвчлэн нуруу, хэвлийгээр өвдөлт өгдөг тул, тус газруудаар халуун гараараа сайтар илэх хэрэгтэй аж. 

Иллэг хий

10 Витамин уух

Таны цус багадаж, ядаргаанд орсны улмаас сарын тэмдэг өвдөлттэй ирэх магадлалтай байдаг юм. Тиймээс та нэмэлт витамин ууж, өөрийн биендээ анхаарал хандуулж байгаарай. Витамин Е, витамин В1 зэрэг нь цус багадалт, ядаргаанд эерэг нөлөө үзүүлж байдаг билээ. 

Витамин уух

11 Зөв хооллолт

Та сарын тэмдгийн үеэр зөв хооллож, ус их ууснаар өвчнөөс ангижрах боложтой. Ингэхдээ бууцайг чанаж идэх, ус сайн уух хэрэгтэйгээс гадна ногоон майлзыг түүхийгээр идэх нь эмзэг үеийн гэдэс дүүрэх, хоол шингэхгүй байх хямралыг намдааж, хэвлий, нурууны өвдөлтийг намдаах болно. 

Зөв хооллолт

12 Ногоон цай уух

Сав, хэвлийн булчин агшихад онцгой сайн нөлөөлдөг бөгөөд цаашлаад өвдөлт намдах шидтэй байна. Та цаг ямагт ногоон цай ууж, кофеноос аль болох татгалзаж байх хэрэгтэй аж. 

Ногоон цай уух

13 Хорт зуршлаа орхи

Сарын тэмдгийн өвдөлтийн үед архи ууж, тамхи татах нь өвдөлтийг улам сэдрээж өгдөг юм. Иймд та аль болох тэдгээрээс хол байх шаардлагатай байна. 

Хорт зуршлаа орхи

14 Дасгал хөдөлгөөн

Тогтмол дасгал хийх нь аливаа өвчлөлийг намдаах шидтэй. Энэ нь эндорфины ялгаруулалтыг ихэсгэдэг учир биед тань илрэх зовиурыг багасгах аж. Тиймээс та бие тань хөндүүр байна гээд хэвтээд байлгүй босч дасгал хөдөлгөөн хийж, өвдөлтөөс ангижраарай. 

Дасгал хөдөлгөөн

15 Дур тавих

Дур тавихад, таны үтрээний булчингийн агших, сунах хөдөлгөөнөөр цус дүүрч хэвлий хавийн өвдөлтийг багасгаж байдаг аж. 

Дур тавих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()