Алдартай уран зургуудад нуугдсан учир битүүлэг зүйлс

Зарим уран зураачид бидний нүдээр харж чадахаас илүү далд утга санаа, нарийн, нууц хэсгүүдийг бүтээлдээ туурвисан байдаг ажээ. Уг алдартай уран зургуудад юуг нуун дүрсэлснийг анх удаа харж байгаа хүн мэдэх бараг л боломжгүй гэнэ. Ингээд уг нийтлэлдээ дэлхийд алдартай 10 зургийн нууцыг задалъя. Мөн алдарт зураач Леонардо Да Винчигийн хараахан олны хүртээл болоогүй байгаа Лодовико Сфорза (Lodovico Sforza) цайзын хананаас олдсон зургийг сонирхуулахаар бэлдлээ.

Алдартай уран зургуудад нуугдсан учир битүүлэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэндээ халим байгаагүй

Энэ зураг өөрийн нууцаа 150 жил хадгалжээ. Зургийн эх дээр халим огт дүрслэгдээгүй байсан гэнэ. Хожим зураг нөхөн сэргээгч Хэндрик ван Антониссэн засварлах явцдаа халимыг нэмж зуржээ. Түүний үзсэнээр бол зурагт ямар нэг үхсэн амьтан байх нь уран зураг сонирхогчдод илүү хүртээлтэй байна гэж үзсэн аж. 

Үнэндээ халим байгаагүй

2 Үен зурганд байгаагүй

Зургийн эх хувь дээр үен огт байгаагүй гэнэ. Да Винчи сүүлд амьтан болон, бүсгүйн цэнхэр нөмөргийг нэмж зуржээ. Судлаачид зурган дээрх бүсгүйг Сфорза цайзын хадагтай Дүк Лодовико Сфорза гэж хэлдэг бөгөөд сүүлд амьтан нэмж зурсан нь ноён Сфорзаг төлөөлүүлсэн байж болох юм хэмээн дүгнэдэг байна. Сфорза удмынхны хувьд гэр бүлийнхнийх нь сүлд амьтан "үен" байсан гэдэг. 

Үен зурганд байгаагүй

3 Пийпаа буюу Lute хөгжимдөгч

Маш олон жилийн турш энэ зургийг "Lutniska" буюу "Пийпаачин бүсгүй" хэмээн нэрлэж ирсэн. Харин 20-р зууны эхэн үеийн урлаг шүүмжлэгчид зурагт дүрсэлсэн хүн бол эмэгтэй биш залуухан эрэгтэй хүн гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Түүнийг эрэгтэй гэж батлахдаа түүний урдаа тавьсан нотийг Якоб Аркадемийн "You know that i love you" хэмээх аяны басс буюу бүдүүн хоолойгоор дуулдаг хэсэг гэж нотолсон байна. Үүнээс гадна зураг зурагдсан энэ үеийн түүхэнд Пийпаа болон хийл хөгжим "эрчүүдийн зэмсэг" гэж тооцогддог байжээ.

Пийпаа буюу Lute хөгжимдөгч

4 Үхэл амьдралыг өөр өнцгөөс

"Элчин сайд нар" гэх энэ зурагний шаланд байгаа хачирхалтай зүйлийг "гавлын яс" хэмээн үздэг ч үнэндээ өөр зүйл байж магадгүй гэнэ. Энэ зүйлийг юу болохыг хараахан мэдээгүй ч харж байсан хүний өнцгөөс үхэл амьдралыг дүрслэх зүйл байж магадгүйг хэлсэн байна.   

Үхэл амьдралыг өөр өнцгөөс

5 Шишкин ганцаараа баавгайг зураагүй

Бүх хүмүүс энэ гайхалтай зургийг Оросын уран зураач Иван Шишкинийг ганцаараа зурсан гэж боддог. Гэвч үнэндээ нэг биш хоёр зураач энэ зургийг зурсан гэнэ. Шишкин байгаль болон мөчрүүдийг төгс гаргах гэж энэ зургандаа бүхий л амьдралаа зориулсан хэдий ч баавгайнуудыг сайн зурж чадахгүй байх хэмээн эмээж өөрийн найз Константин Савитски дээр очин баавгайнуудыг гүйцээн зуржээ. 

Шишкин ганцаараа баавгайг зураагүй

6 Шилэн саванд туссан хүний царай

Кравагиогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг  "Bacchus" энгийн харагдаж байгаа ч өөрийн гэсэн жижиг нууцтай. Зураг судлаачид бүсгүйн өмнө байгаа дарсны саванд хэн нэгэн хүний царай байгаа гэж үзсэн бөгөөд Кравагио өөрийн царайг мөнхөлсөн байж магадгүй хэмээн ярилцдаг гэнэ. 

Шилэн саванд туссан хүний царай

7 Пап ламруу салаавч харуулсан уу?

Хоёрдугаар Жулиус болон Мигэлангело нар хоорондоо багагүй зөрчилтэй, таагүй харилцаатай байсан үед энэ зураг зурагджээ. Зургийн голд суугаа сахалтай эрийг Хоёрдугаар Жулиус хэмээн дүрсэлж, ард талын хүүг түүнрүү салаавч гаргах гэж буй байдалтай гарыг нь атгуулан зуржээ. Энэ үеийн хамгийн ёс жудаггүй бүдүүлэг үйлдлийг "салаавч гаргах" гэж үзэж байсан байна.. Магадгүй зураач үүгээр өөрийн үзэн ядалтаа илэрхийлсэн байж ч болох шүү дээ.

Пап ламруу салаавч харуулсан уу?

8 Ван Гогын хийн урсгал

2004 онд сансар судлаачид зарим оддын орчин тойронд хуйлрах тоос болон, хийн урсгал байхыг олж харсан байна. Энэ нь тэдэнд шууд л ВанГогын зургийг сануулсан байна. Үүнийг нарийн шинилсний эцэст судлаачид түүний зураг хамгийн хэцүү математик, физикийн хуулийг агуулсан гэж дүгнэжээ.

Ван Гогын хийн урсгал

9 Персепоне, Хэйдэс хоёр

Уг зурган дахь хүмүүст онцолж харах маш олон зүйлс бий. Юун түрүүнд эмэгтэйн хүзүүний зүүлтэнд байгаа эмэгтэй бол Персопоне буюу ургацын охин тэнгэр юм. Харин Хэйдэс бол тамын эзэн. Тэрээр ургацын охин тэнгэрт сэтгэлтэй болсон учир түүнийг хулгайлан авчирч эрхшээлдээ авчээ. Хэрэв эрэгтэйг сайн ажиглавал, түүний барьсан зүйл, өмдний оёо, цаана ургаж буй цэцэг хүртэл 3 үзүүрт сэрээ шиг хэлбэртэй байгаа нь дэндүү сонин давхцал биш гэж үү? 

Персепоне, Хэйдэс хоёр

10 Мона Лизагийн нууцууд

Италийн уран зургийн шинжээчид зураг дээрх Мона Лизагийн нүднээс LV хэмээх үсгүүдийг олж харсан бөгөөд энэ нь Леонардо да Винчигийн нэрийн эхний үсгүүд аж. Мөн эмэгтэйн зүүн мөрний ард гүүр харагдах бөгөөд гүүрнээс 72 гэсэн тэмдэглэгээг ажигласан байна. Энэ нь Да Винчигийн тухайн илэрхийлсэн газрыг олоход туслах нууц түлхүүр байсан бөгөөд шинжээчдийн үзсэнээр энэ нь 1472 онд нурсан Италийн Боббои хотын гүүр байна.

Мона Лизагийн нууцууд

11 Леонардо Да Винчигийн уран зургийн шинэ олдвор

Ойролцоогоор 1360-аад онд баригдсан Милан хотын Лодовико Сфорза (Lodovico Sforza) цайзыг нөхөн сэргээх үедээ олон давхар шохойны цаанаас Леонардо Да Винчигийнх байж болох зургийг олжээ. Ханын зургийн зөвхөн нэг буланг ил гаргаад байгаа ч ямар нэг том модны мөчирний хэлбэртэй байгааг нь харж болно.  

Леонардо Да Винчигийн уран зургийн шинэ олдвор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()