Холестриний хэмжээг бууруулж, артерийн судсыг цэвэрлэх хялбар арга

Хүмүүс ихэнхдээ нимбэг, сармисыг хоолондоо л хэрэглэдэг шүү дээ. Харин эдгээрийг хүний эрүүл мэнд, гоо сайханд гайхалтай эерэг нөлөө үзүүлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй, эсвэл яаж хэрэглэхээ ойлгодоггүй нь үнэн юм. Нимбэг, сармисыг хамтад нь эмчилгээний зориулалтаар хэрэглэх үед цусан дахь холестриний хэмжээ буурч, артерийн судсыг цэвэрлэн, цусны эргэлтийг нэмэгдүүлдэг байна.

Холестриний хэмжээг бууруулж, артерийн судсыг цэвэрлэх хялбар арга

Цусан дахь холестриний хэмжээ нэмэгдэхэд артерийн судас бөглөрч, энэ нь яваандаа зүрхний өвчин, зүрхний шигдээсийг бий болгодог. Судасны бөглөрөл, зүрхний өвчнийг эмийн аргаар эдгээж болох ч байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр, илүү хялбар аргаар үр дүнтэй эмчилж болох юм. Мөн та бүхэн өдөр тутмын хоол хүнсэндээ нимбэг, сармисыг хэрэглэж заншвал хэзээ ч зүрх судасны өвчнөөр шаналахгүй! Бид энэ удаагийн дугаараар та бүхэнд зүрхний судсыг цэвэрлэх хоёр янзын коктейлийг хэрхэн хийх жорыг танилцуулах болно. 

1 Эхний алхам

Орц:

  • 1 аяга сармисны шүүс- 5 хумс сармис
  • 1 аяга нимбэгний шүүс- Тал нимбэг
  • 3 цайны халбага алимны цуу
  • 1 аяга цагаан гааны шүүс- 20 гр цагаан гаа

Бэлтгэх арга:

Сармисны шүүсийг бэлтгэхдээ, 5 хумс сармисыг арилгаж, нунтаглаад (сармис бутлагч, үрэгч байж болно), 1 аяга халуун усанд хийж, 10-15 минут хандална. Нимбэгний шүүсийг бэлтгэхдээ мөн тал нимбэгийг шахаж, дээрээс нь халуун ус хийнэ. 20 грамм цагаан гааг хэрчиж, 1 аяга халуун усанд хийж, 1 цагийн турш хандлана. Дээрх 4 орцыг тогоонд хийж, 30 минутын турш зөөлөн гал дээр буцалгаж хөргөөд, 5 халбага зөгийн бал нэмнэ. Уг коктейлийг та шилэн саванд хийж, хөргөгчиндөө хадгалаарай. 

Хэрэглэх заавар:

Өглөө бүр, өлөн элгэн дээрээ нэг хоолны халбагаар ууна. 

Эхний алхам

2 Дараагийн алхам

Орц:

  • 6 ширхэг нимбэг
  • 30 хумс сармис

Бэлтгэх арга:

Нимбэг болон сармисыг хальсалж, хэрчээд, 1 аяга бүлээн усны хамт холигчинд хийж, холино. Үүнийг тогоонд хийж, 2 литр ус нэмээд 10 минут зөөлөн гал дээр буцалгана. Энэхүү коктейлийг хөргөөд, шилэн саванд хийж, хөргөгчинд хадгална. 

Хэрэглэх арга:

Үүнийг өдрийн хоолны дараа 50 мл-ийг ууж хэрэглэнэ. 3 долоо хоног нь нэг курс эмчилгээ болох бөгөөд 7 хоног амарсны дараа дахин ууж болно. 

Дараагийн алхам

Та эдгээр энгийн аргуудыг ашиглан зүрх, судасны өвчнөөс ангижраарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()