1
Метро руу хүн түлхэх "мэргэжил"
Японд ажил эхлэх, тарах гэх мэт оргил цагуудаар метронд маш их хүн суудаг байна. Тиймээс зорчигчдыг бүгдийг нь багтааж, суулгахын тулд тусгайлан зорчигч түлхдэг хүмүүсийг ажиллуулдаг бөгөөд тэдний ихэнх нь оюутнууд байдаг аж.
2
2 амтат гуаг 60 сая төгрөгөөр
Хоккайдо арлаас гаралтай "Юбари" хэмээх амтат гуа нь маш ховор, бөгөөд хамгийн тансаг идээнүүдийн тоонд багтдаг байна. 2008 онд 2 ширхэг "Юбари" хамгийн өндөр буюу 60 сая төгрөгөөр зарагджээ.
3
Сурагчдад зориулсан сакэ, васаби, амтат төмс, халуун чинжүүтэй шоколад
Японд зарагддаг Кит Кат шоколадан дээр "Чи заавал чадна!" хэмээх бичиг байдаг аж. Үүнийг сурагчдад шалгалтын өмнөх өдөр урам өгөх зорилгоор бэлэглэдэг байна. Эдгээр Кит Кат нь төрөл бүрийн өвөрмөц амттай.
4
Хайр зардаг кафе
Японд эрэгтэй хүн мөнгө төлөөд эмэгтэй хүний хажууд хэвтэж, тэвэрч, нүд рүү нь удаанаар ширтэж, үсийг нь илж болдог гэнэ. Ихэнхдээ зүрх сэтгэлээсээ биш! Мөн эдгээрээс нүд рүү нь ширтэхэд хамгийн их мөнгө төлдөг ажээ. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн алдартай кафед үйлчлэгч бүсгүйчүүд нь бүгд тачаангуй гэрийн үйлчлэгч шиг хувцасласан байдаг байна.
5
Хамгийн том галт тэрэгний цуглуулга
Японд 2 давхар, чиргүүлгүй, эртний хэв маягтай, хүүхэлдэн киноны баатрууд шиг олон төрлийн галт тэрэгнүүд байдаг. Заримдаа бүр эмэгтэйчүүдэд зориулсан галт тэрэг хүртэл үйлчилгээнд явдаг байна. Зорилго нь, эмэгтэйчүүдийг эрчүүдийн хүчирхийллээс хамгаалах болно.
6
Бүх зүйлийг зардаг автомат машин
Японд автомат машин хаа сайгүй байх бөгөөд зарим машинууд нь хүний санаанд оромгүй ер бусын зүйлсийг зардаг байна.
7
Дарс, сакэ, кофен усан сан
Хэзээний л өвөрмөц, гаж зүйлд дуртай Япончууд виногоор дүүрэн усан санг хүртэл бүтээгээд амжжээ. Хүмүүс үүнд арьсаа зөөлрүүлэх гэж, эсвэл сонин хачин зүйлд дурлаж очдог байна.
8
Хүүхдэд зориулсан робот
Японд гэрийн тэжээвэр амьтад шинэ машинтэй тэнцэхүйц өндөр үнэтэй байдаг байна. Тиймээс хүүхдүүд шинэ найзтай болохын тулд тэжээвэр амьтан бус роботыг худалдаж авах нь элбэг байдаг гэнэ.
9
Сакуран дүрстэй хоол, хүнс
Японд Сакура цэцэглэх үеэр улс орон даяар ягаан өнгөнд умбадаг байна. Хоол нь хүртэл сакураны хэлбэр, өнгөтэй болдог гээч!
10
Ёс суртахуунгүй залуу үеийнхэн
Тэдэнд автобус, метронд жирэмсэн, хөгшин хүн, хүүхдэд суудал тавьж өгөх сэтгэхүй үгүй ажээ. Хэн түрүүлж суусан нь, суудлыг эзэмших эрхтэй болдог гэнэ.
11
Загварын синдром
Японы гудамжны хувцас загвар бол өнгө алагласан, этгээд хачин загвар, галзуу зүйлсээр дүүрэн ажээ.
12
Хиймэл хоолны тогооч
Жинхэнэ хоолноос ялгагдахын аргагүй хоолыг хийдэг хиймэл хоолны тогооч гэх өвөрмөц мэргэжил байдаг аж. Эдгээр хоолыг ресторанууд үйлчлүүлэгч татах гэж, мөн хоол захиалахад илүү хялбар болгох гэж үзүүлэн бэлдэхийн тулд захиалдаг байна.
13
Инээмсэглэлийн хамгийн чухал чимэг бол соёо
Тэдний гоо зүйн мэдрэмж ч бас өвөрмөц ажээ. Тэд сайхан инээмсэглэлтэй болохын тулд шүдэндээ соёо хийлгэх үзэгдэл нэг хэсэг газар авч байжээ.
14
Боловсон ариун цэврийн өрөө
Японд байдаг зарим ариун цэврийн өрөө үнэхээр өндөр технологитой. Зурагт үзүүлсэнчлэн жирийн нэг ариун цэврийн өрөөнд маш олон техник хэрэгсэл, товчлуур байгааг та харж байгаа байх. Суултуураа халаах, шүршүүрийн ус гоожуулах, гар хатаах гэх мэт үйлдлүүдийг хийхийн тулд та эдгээр олон товчлууруудын учрыг олох шаардлага гарна. Тиймээс ч "нойлд орох нь онгоц жолоодохоос хэцүү" гэдэг үг хүртэл гарчээ.
15
Хачирхалтай үзмэрүүдтэй музей
Хуурамч, төсөөллийн амьтад, хүний эрхтэн, жорлон, хүний дуураймал өтгөн гэх мэт санаанд оромгүй үзмэрүүдтэй музей байдаг байна.
16
Гоймон, мах, шар айрагтай зайрмаг
Японы зайрмагууд маш олон төрлийн амттай. Та зарим газраас адууны махтай зайрмагийг хүртэл олж, идэж болно. Түүгээр ч барахгүй, иймэрхүү өвөрмөц амттай зайрмаг зардаг дэлгүүрүүд нь маш их орлоготой байдаг гэнэ.
17
Туулайн арал
Дэлхийн 2-р дайны үеэр Японы Окуношима арал дээр судалгаа, шинжилгээний зорилгоор маш олон туулайг авчирсан байна. Харин судлаачдын баг тарсны дараа маш олон туулайг торноос нь суллаж, энэ арал дээр орхисон байна. Өдгөө Окуношима арал нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болжээ.
18
Тоглоомын парк дахь үзэсгэлэнт охид
Та Японы зарим тоглоомын паркад элдэв, содон хувцастай, тухайлбал үлгэрийн баатруудын дүрд хувирсан, Японы аниме хүүхэлдэйн баатрыг дуурайсан, эсвэл бүр халуухан охидыг ч олж харах боломжтой.