Хайртаасаа салах уу? Эсвэл уучлаад хамт амьдрах уу?

Эмэгтэй хүмүүс энэ орчлонд мэндлээд маш олон асуудал, төвөгтэй зүйлстэй нүүр тулдаг. Ялангуяа хань ижлээ буруу сонгосноос болж, гэр бүлийн харилцаа сүйрч, багагүй зовлонтой учирдаг билээ. Салъя гэхээр салж болдоггүй, салахгүй хамт байя гэхээр өдөр бүхэн ял шийтгэл мэт өнгөрсөөр өнөөдрийг хүрсэн эмэгтэйчүүд цөөнгүй болов уу? Бид харин нийт охид бүсгүйчүүддээ хэцүү шийдвэр гаргахад нь туслах зорилгоор, багахан зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та үүнийг уншаад хайртаасаа салах уу?, эсвэл уучлаад хамт амьдрах уу? гэдгээ шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. 

Хайртаасаа салах уу? Эсвэл уучлаад хамт амьдрах уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар тохиолдолд хайртыгаа уучлахгүй, салах хэрэгтэй вэ?

1. Хэт их хартай

Алхам тутамд тань хардаж, үйлдэл бүрийг тань ажиглах эрчүүд хамгийн төвөгтэй бас аймшигтай байдаг. Хувийн эрх чөлөөнд хэт халдаж, ямар ч нийгмийн орон зай, найз нөхөдгүй нэгэн болгож хувиргах хандлагатай эрчүүд олон байдаг билээ. Хэрэв таны нөхөр ч мөн цаг тутамд шалгаж, таарсан хүн бүхэнтэй хардаж, амар заяаг тань үзүүлдэггүй бол салах шийдвэр гаргахад буруудахгүй аж. Ганцхан олдсон амьдралаа хартай хүнтэй хамт өнгөрүүлж, цаг тутам хэрүүл маргаантай байна гэдэг хүсэх зүйл биш билээ. Хайр сэтгэл итгэлцэл дээр тогтдогийг хэзээ ч мартаж болохгүй.

Ямар тохиолдолд хайртыгаа уучлахгүй, салах хэрэгтэй вэ?

2. Хүч хэрэглэх

Бурхан эрэгтэй хүнийг бүтээхдээ, сул дорой охид бүсгүйчүүдийг хамгаалж байгаасай гэсэндээ илүү хүч заяасан байдаг. Харин өнөөгийн нийгэмд тэрхүү хүчээ буруу ашиглаж, амраг хайртдаа гар хүрч, гомдоох эрийн оронцогууд олон болсоор байгаа нь харамсалтай. Хэрэв таны хань, найз залуу уусан жаахан архиндаа халамцаж, уурсан танд гар хүрч гомдоосон бол, хэзээ ч уучилж болохгүй. Тэр хүнийг засарч, ахиж аймшигт явдал давтагдахгүй байх гэж өөрийгөө хуурах хэрэггүй.

Энэ бүхэн ахин дахин давтагдаж, ганц олдсон амьдралыг тань гашуун нулимстай дуусгаж мэднэ гэдгийг сайтар бодоорой. Зарим тохиолдолд бүсгүйчүүд үр хүүхдээ эцэггүй өсгөхгүй гэж, зодуулсан ч тэвчиж, хэцүү байсан ч шүд зууж амьдрахыг хичээдэг бөгөөд энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Үргэлж гэр бүлийн хэрүүл, согтуу эцгийн хорон үгсийг сонсож, ээжийнхээ уйлж зовохыг харах нь таны хүүхдийг сэтгэлийн шаналалтай, ганцаардмал нэгэн болгож төлөвшүүлнэ. Тиймээс зүгээр л хүнд хэцүү амьдралаас холдож, хүслээрээ чөлөөтэй байх замыг сонгоорой.  

3. Мөнгөнд дуртай

Мөнгөний тал дээр маш чухал байр суурийг баримталдаг, хэт нарийн эрчүүдтэй хамт удаан байх гэсний хэрэггүй. Таны төлөө хэдхэн төгрөг зарцуулж чадахгүй харамлаж, мөнгөний төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тэдэнтэй насыг барна гэдэг тийм ч зөв сонголт биш. Мөн мөнгөнд шунахай эрчүүд хэзээ нэгэн цагт таныг орхиж, бэл бэлчинтэй бүсгүйг дагаж магадгүй гэдгийг санаж яваарай. 

4. Муу зуршилтай

Архинд донтсон, хар тамхи хэрэглэдэг, тоглоомноос өөр юу ч мэдэхгүй эрчүүд гэж байдаг. Тэдэнд амьдралын зорилго, ирээдүйгээ бүтээх хүсэл гэж байхгүй бөгөөд ердөө л өдөр хоногийг аргацааж амьдардаг байна. Харин та ямар ч тэмүүлэлгүй, сэтгэлгүй хүнтэй насыг барж, стресс бухимдал дунд амьдрахыг хүсч байна гэж үү? Магадгүй таны нөхөр "энэ бүхэн удахгүй дуусна, би өөрийгөө өөрчилж чадна" хэмээн амны уншлага болсон утгагүй үгсээ хэлж байсан ч, өөрийн амьдралаа бодож түүнийг зүгээр л орхих хэрэгтэй. 

5. Хүүхдээ дарамталж, зоддог

Хосуудын амьдралаас авч болох хамгийн гайхалтай бэлэг бол яахын аргагүй үр хүүхэд билээ. Гэтэл таны нөхөр үр хүүхдээ байнга дарамталж, гар хүрэн, үргэлж адгийн муухай үгсийг чулуудаж байвал, эртхэн түүнээс холдоорой. Айдас, түгшүүр, сэтгэлийн дарамтан дор таны алаг үр хэн болж хүмүүжиж, сэтгэлдээ ямар их уйтгар гунигийг тээж явна гэж санана. Тиймээс хүүхдийнхээ амьдралыг сүйтгэхээс өмнө, одоохон түүнээс салаарай. 

2 Ямар тохиолдолд хайртыгаа уучилж, хамт амьдрах вэ?

1. Эмх цэгцгүй

Хэрвээ хайртай хүний чинь цорын ганц сул тал нь эв дүйгүй, эмх цэгцгүй байвал та тэгтлээ санаа зовох хэрэггүй.  Эр хүнд байдаг олон янзын сул талуудаас тарааж хаясан оймс, угаалгүй орхисон аяга тавгийг шийдэхэд хамгийн хялбар гэдгийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.  Та ядаж л түүнийг энгийн эмх цэгцэд сургах боломжтой шүү дээ.

Ямар тохиолдолд хайртыгаа уучилж, хамт амьдрах вэ?

2. Найзуудтайгаа хөгжилдөх дуртай

Таны нөхөр хааяа нэг найз нөхөдтэйгээ гадуур зугаалдаг бол, тэдний хэт буруутгаж, салах дээрээ тулах шаардлагагүй юм. Магадгүй тэр залуу насаа мэдэрч, багахан хөгжилдөхийг л хүссэн байж болно шүү дээ. Тиймээс цаг үргэлж нөхрөө цагдаж, хорьж байхын оронд хааяа ч болов хувийн орон зайг нь хүндэтгэж, найз нөхөдтэй нь гаргаж байгаарай. Мөн түүнд байнга гадагш гарах нь гэр бүлтэй хүний хувьд ямар нөлөөтэй болохыг ойлгуулж, ярилцах хэрэгтэй. Гэр бүлийн үүрэг, ухамсраа мэдээд ирсэн цагт тэд аяандаа гарахаа болино.

3. Үргэлжийн завгүй байх

Хэрвээ тэр өдөржингөө ажил дээрээ өнжиж, зарим дуудлаганд чинь хариу өгөхгүй, байнга л завгүй байна гэж хэлж байвал та түүнд итгээд үзээрэй. Харин , тэр хэн нэгэнтэй сүүлэрч яваад баригдаж байгаагүй бол, эсвэл ажлаасаа бусад ихэнх цагаа танд зориулж чадаж байвал шүү дээ. Тэр ажил хийж, цалин авахын сацуу танд ч бас цаг зарцуулж, халамжилж чадаж байвал та түүнд эргэлзэх хэрэггүй.

4. Романтик биш 

Маш олон  эрчүүд харилцаандаа ийм алдаа гаргадаг. Тэд хайртай бүсгүйгээ өөрийн болгонгуутаа л  анхаарал халамж, цэцэг, амттан тэргүүтэн байнга бэлэглэхээ багасгадаг нь үнэн юм. Харин энэ үед бүсгүй та арга барилаа өөрчлөөд үзэх хэрэгэй. Буланд шигдээд, уурлаад суугаад байлгүй хайртай залуутайгаа ярилцаж, ”Би чинийхээ романтик занг үгүйлж байна, хааяа ч гэсэн надад анх болздог байсан шигээ сарнай бэлэглэж, цагийг зугаатай өнгөрөөгөөч” гэх мэтээр өөрийн санаагаа ойлгуулахгүй л бол эрчүүд таны сэтгэлийг анзаарах нь юу л бол...

5. Эмэгтэйчүүд рүү нүд унагаах

Бүх эрчүүд л бусдын эмэгтэйчүүдийг сонирхдог. Зарим эрчүүд  бүр эмэгтэйчүүдийн сэтгүүл, насанд хүрэгчдийн кино үзэж, гудамжаар явахдаа зөрж өнгөрөх бүсгүйчүүд рүү нүд унагаж л байдаг. Эмэгтэй хүн ийм үед уурлах нь мэдээж. Гэхдээ та уураа ил гаргах хэрэггүй. Сэтгүүл, кино дээр гарч байгаа эмэгтэйчүүд танд ямар ч хамаагүй шүү дээ. Харин хайртай залуу тань гудамжаар зөрж өнгөрөх бүсгүйчүүдэд нүд унагаж байвал, “Энэ бол миний л залуу, тэр надад л хайртай” гэж дотроо хэлж, өөрийгөө тайвшруулаарай.

Харин таны бүхний хувьд хосуудын харилцаанд байж боломгүй ямар зүйлс байдаг вэ? Бидэнтэй бодлоо хуваалцаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()