1
Томчуудыг сонсох ёстой
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Бүх томчууд ухаантай бас сайн хүмүүс. Тийм болохоор тэдний үгэнд орж, үгийг нь дагахад хангалттай." гэх бодол хүүхдийн толгойд орж ирэх бөгөөд танихгүй хүнд итгэн дагаж, амь насаа эрсдэлд оруулах аюултай.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: Харин та үүний оронд хүүхэддээ "Аав ээжийнхээ үгэнд л орж байгаарай" гэж хэлэх хэрэгтэй. Энэ нь үл таних этгээдүүд хүүхдийг тань хулгайлж, худал хэлж авч явахаас сэргийлж байгаа хэрэг юм.
2
Уйлахаа боль
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Сэтгэл хөдлөлөө гаргах нь буруу. Тэдний хэлснээр л байх ёстой" хэмээн бодож, бүрэг ичимхий, дотогшоо нэгэн болж өснө.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Яагаад уйлснаа хэлээч?, юу болохгүй, юу чамайг зовоож байгааг хэлээч" гэхчлэн хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Бүхнийг эвээр шийдэх нь таны хүүхдийг эелдэг зөөлөн болгох аж.
3
Битгий шунахай бай
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Бүхнийг хүмүүстэй хуваалцах ёстой. Энд миний юм гэж байхгүй". Тус бодлыг тээж явсаар хүүхэд өөрийн үнэ цэнээ мэдэхгүй, зорилго тэмүүлэлгүй нэгэн болж мэднэ.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Миний хүү дүүтэйгээ хамт тоглож, тоглоомоо түр өгчих. Харин оронд нь энэ тоглоомоор тоглож бай" гэхчлэн түүнээс тоглоомыг нь бүр мөсөн авч байгаа хэрэг биш болохыг ойлгуулаарай.
4
Хэн чамд ингэхийг зааж өгсөн юм?
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Би өөрөө энэ бүхнийг хийсэн байлаа ч, бурууг өөр хүнд тохож болох юм байна" гэж бодон, өөрөөсөө бурууг холдуулж, өөр нэгэн рүү чихэж мэднэ. Ингэснээр тэд шударга ёс, үнэнгээс зугтаж, бусдыг хууран мэхэлдэг нэгэн болохыг үгүйсгэхгүй.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Чи яагаад ингэж байгаа юм?" хэмээн бурууг өөрөөс нь хайх хэрэгтэй. Мөн хүүхэд тань буруу зүйл хийсэн бол түүнийг зэмлэх биш гаргасан ааш авир, хийсэн үйлдлийг нь буруутгаж байгаарай.
5
Тэр цэвэрхэн охиныг хардаа!
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Би байнга л бусдаас дор байдаг. Юу ч өөрчлөгдөхгүй". Хэн нэгэнтэй, ялангуяа нас ойролцоо хамаатны хүүхдүүдтэй нь хэзээ ч харьцуулж болохгүй. Эцэг эхчүүд өөрсдийн мэдэлгүй бусадтай хүүхдээ харьцуулж, зэмлэж яагаад тэдэн шиг мундаг байж чадахгүй байгаа юм хэмээн бухимдах нь бий. Гэвч энэ нь хүүхдүүдэд хүндээр тусдаг бөгөөд арчаагүй амьтан мэт сэтгэгдэл төрүүлдэг аж.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Би чамдаа хайртай, чи бас бусад шиг байж чадна" хэмээн урамшуулж, хүүхдэдээ итгэл, зориг хайрлах хэрэгтэй.
6
Гэртээ очоод ярилцъя!
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Гэрт очоод ээж загних байхдаа. Гэртээ харимааргүй байна". Гэр гэдэг бол хүүхдийн дурлаж очдог газар байх ёстой. Тиймээс гэртээ хэрүүл маргаан хийж, сөрөг энергиэр цэнэглэхгүй байхыг хичээгээрэй.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Хоёулаа ярилцъя" хэмээн аажуухан хэлж, юу зөв болох, юу буруу гэдгийг ойлгуулаарай. Таны хэрхэн хандаж байгаагаас хүүхдийн тань хүмүүжил хамаарна гэдгийг хэзээ ч битгий март.
7
Энэ тухай бодоход чи хэтэрхий жоохон байна
Үүнийг сонсоод хүүхэд юу гэж боддог вэ?: "Би мэдмээр байгаа ч хэн ч хэлж өгөхгүй байна" хэмээн бодож, аливааг мэдэх гэсэн хүсэл нь мохох аюултай юм.
Юу гэж хэлэх хэрэгтэй вэ?: "Би сайн мэдэхгүй байгаа болохоор дараа тайлбарлаж өгье" хэмээгээрэй. Харин мэдээж дараа нь хүүхдийнхээ асуусан зүйлсийн тухай судалж, тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Танд таалагдсан бол бусаддаа энэ мэдээллийг дамжуулаарай!