Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Гэнэн, балчир насандаа бидний үнэн гэж итгэдэг байсан маш олон зүйлс худлаа байсан гэдгийг та мэдэх үү? Таны магадгүй одоо хүртэл үнэн гэж боддог байсан 11 худал баримтын тухай бид мэдээлэл бэлтгэлээ. 

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Залгисан бохь ходоодонд 7 жил байдаг

Ходоодны шүүс нь бохийг маш амархан устгадаг байна. Мөн бохь нь бусад хоол тэжээлийн адил гүрвэлзэх хөдөлгөөнөөр ходоодноос зайлуулагддаг. 

Залгисан бохь ходоодонд 7 жил байдаг

2 Үсийг хуссаны дараа илүү бүдүүн ширхэгтэй болдог

Үсийг хуссаны дараа уг нь конус хэлбэртэй болсноор илүү бат бөх, бүдүүн болсон мэт санагддаг. 

Үсийг хуссаны дараа илүү бүдүүн ширхэгтэй болдог

3 Бах мэлхий баривал "үү" гарна

Бах мэлхий нь үү халдаах нян, бактерийг тээдэггүй. Харин үү нь өвчтэй хүнээс, эсвэл олон нийтийн газраас халдварлах магадлал ихтэй байдаг. 

Бах мэлхий баривал "үү" гарна

4 Үхсэний дараа хүний үс, хумс ургадаг

Хүнийг үхсэний дараа биед бодисын солилцоо явагдахаа больдог учраас үс, хумс ургадаггүй. Харин хүнийг үхсэний дараа бие дэх ус гадагшилж, нүдэнд харагддаггүй байсан үс, хумсны хэсгүүд ил гарч ирж болно. 

Үхсэний дараа хүний үс, хумс ургадаг

5 Саван бактерийг устгадаг

Саван нь зөвхөн гаран дээрх бактерийн голомтыг үгүй хийж, усанд урсгахад л тусалдаг байна. 

Саван бактерийг устгадаг

6 Хятадын цагаан хэрэм сансраас харагддаг

Хятадын цагаан хэрэм нь 7000 км урттай ч цагаан өнгө нь байгалийн өнгөнд ууссан байдаг болохоор сансраас харагддаггүй байна. Харин тэнгэрт үүлгүй, нартай байвал сансрын тойрог замд орохоос нэлээн доогуур цагаан хэрэм харагдаж магадгүй. 

Хятадын цагаан хэрэм сансраас харагддаг

7 Сарьсан багваахай сохор

Сарьсан багваахай нь сохор биш бөгөөд шөнийн цагаар нисэх үед бага зэргийн гэрэлтэй байвал шөнийн хараагаа ашиглан юмсыг хардаг. Мөн дуу чимээг ашиглан эргэн тойрныхоо юмсыг харж байгаагаасаа ч илүү сайн мэдэрдэг байна. 

Сарьсан багваахай сохор

8 Ус цахилгаан дамжуулдаг

Нэг, хоёр, буюу гурван валентын электронтой металлууд цахилгааныг хамгийн сайн дамжуулдаг. Ус болгон цахилгаан дамжуулахгүй ч эрдэстэй байх тусмаа цахилгаан дамжуулах чадвар нь ихэсдэг байна. Харин нэрмэл ус нь цахилгааныг огт дамжуулахгүй. 

Ус цахилгаан дамжуулдаг

9 Антибиотик вирусыг устгадаг

Антибиотик нь вирусыг устгадаггүй, харин үржлийг нь зогсоодог байна. 

Антибиотик вирусыг устгадаг

10 Зурагтыг ойроос үзвэл нүдний хараа муудна

Үүнийг батлах баттай нотолгоо байхгүй. Гэхдээ зурагтыг ойроос үзэх нь нүдийг маш их ядраадаг.

Зурагтыг ойроос үзвэл нүдний хараа муудна

11 Кола уувал шүд үйрнэ

Коланд фосфорын, нимбэгний, карбонын хэмээх 3 төрлийн хүчил байдаг бөгөөд өөр олон төрлийн ундаанд ч мөн эдгээр хүчлүүд агуулагддаг.. 

Кола уувал шүд үйрнэ

Эдгээрээс гадна ихэнх хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал ойлголтын талаар та мэддэг бол бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()