1
Залгисан бохь ходоодонд 7 жил байдаг
Ходоодны шүүс нь бохийг маш амархан устгадаг байна. Мөн бохь нь бусад хоол тэжээлийн адил гүрвэлзэх хөдөлгөөнөөр ходоодноос зайлуулагддаг.
2
Үсийг хуссаны дараа илүү бүдүүн ширхэгтэй болдог
Үсийг хуссаны дараа уг нь конус хэлбэртэй болсноор илүү бат бөх, бүдүүн болсон мэт санагддаг.
3
Бах мэлхий баривал "үү" гарна
Бах мэлхий нь үү халдаах нян, бактерийг тээдэггүй. Харин үү нь өвчтэй хүнээс, эсвэл олон нийтийн газраас халдварлах магадлал ихтэй байдаг.
4
Үхсэний дараа хүний үс, хумс ургадаг
Хүнийг үхсэний дараа биед бодисын солилцоо явагдахаа больдог учраас үс, хумс ургадаггүй. Харин хүнийг үхсэний дараа бие дэх ус гадагшилж, нүдэнд харагддаггүй байсан үс, хумсны хэсгүүд ил гарч ирж болно.
5
Саван бактерийг устгадаг
Саван нь зөвхөн гаран дээрх бактерийн голомтыг үгүй хийж, усанд урсгахад л тусалдаг байна.
6
Хятадын цагаан хэрэм сансраас харагддаг
Хятадын цагаан хэрэм нь 7000 км урттай ч цагаан өнгө нь байгалийн өнгөнд ууссан байдаг болохоор сансраас харагддаггүй байна. Харин тэнгэрт үүлгүй, нартай байвал сансрын тойрог замд орохоос нэлээн доогуур цагаан хэрэм харагдаж магадгүй.
7
Сарьсан багваахай сохор
Сарьсан багваахай нь сохор биш бөгөөд шөнийн цагаар нисэх үед бага зэргийн гэрэлтэй байвал шөнийн хараагаа ашиглан юмсыг хардаг. Мөн дуу чимээг ашиглан эргэн тойрныхоо юмсыг харж байгаагаасаа ч илүү сайн мэдэрдэг байна.
8
Ус цахилгаан дамжуулдаг
Нэг, хоёр, буюу гурван валентын электронтой металлууд цахилгааныг хамгийн сайн дамжуулдаг. Ус болгон цахилгаан дамжуулахгүй ч эрдэстэй байх тусмаа цахилгаан дамжуулах чадвар нь ихэсдэг байна. Харин нэрмэл ус нь цахилгааныг огт дамжуулахгүй.
9
Антибиотик вирусыг устгадаг
Антибиотик нь вирусыг устгадаггүй, харин үржлийг нь зогсоодог байна.
10
Зурагтыг ойроос үзвэл нүдний хараа муудна
Үүнийг батлах баттай нотолгоо байхгүй. Гэхдээ зурагтыг ойроос үзэх нь нүдийг маш их ядраадаг.
11
Кола уувал шүд үйрнэ
Коланд фосфорын, нимбэгний, карбонын хэмээх 3 төрлийн хүчил байдаг бөгөөд өөр олон төрлийн ундаанд ч мөн эдгээр хүчлүүд агуулагддаг..
Эдгээрээс гадна ихэнх хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал ойлголтын талаар та мэддэг бол бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!