1
Хуурай арьс
Нүүрээ угаасны дараа арьс таталдаж, чийгшилгүй байгаа мэт санагддаг, нүүрний будаг сайн тогтохгүй, царай чинь гэрэлтэхгүй байвал та хуурай арьстай гэсэн үг юм. Хуурай арьсыг арьчлахдаа сайтар чийгшил өгч байх нь чухал бөгөөд алкохоль агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзаарай. Мөн өтгөндүү, чийгшүүлэх үйлчилгээтэй нүүрний тосыг сонгож, хэрэглэх нь зүйтэй.
2
Хэвийн арьс
Бусад төрлийн арьстай харьцуулахад, арчлахад тун энгийн. Арьсаа хэт хуурайшуулж болохгүй, мөн хэт тослогжвол батга гарч эхлэх аюултай. Түүнчлэн хэт өндөр үйлчилгээтэй, эмчилгээний бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй.
3
Холимог арьс
Холимог арьсыг зөв таньж, тодорхойлоход бэрх юм. Гэхдээ холимог арьсыг тодорхойлох хамгийн нийтлэг шинж тэмдэг бол зурагт үзүүлсэн Т хэлбэрийн шугамны дагуу тослог, харин хацрын хэсгээр хуурай байх юм. Энэ төрлийн арьсыг арчлахдаа, арьсны хэсэг бүрт тохирсон бүтээгдэхүүнийг мэргэжлийн гоо сайханчтай зөвлөж сонгоорой.
4
Тослог арьс
Тослог арьстай хүмүүс нүүрний саван хэрэглэж, гелен тос түрхэх нь тохиромжтой.
Хэрвээ та эдгээр шинж тэмдгүүдийн дагуу арьсныхаа онцлогийг тодорхойлоход бэрх байвал мэргэжлийн гоо сайханч, эмчид хандахыг зөвлөж байна.
Арьсныхаа онцлогт тохируулж, зөв арчилснаар таны царай гэрэлтсэн, эрүүл харагдах болно!