2019 онд баривчлагдсан 8 цуврал алуурчин

2019 он улиран одохоос өмнө дэлхийн улс орнуудын цагдаагийн алба хаагчид хүн амины аймшигт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг амжилттай баривчилж чаджээ. Тэдний зарим нь энэ онд хэрэг үйлдсэн бол зарим нь хэдэн арван жилийн турш илрээгүй хэргүүдийн гол эзэд байв. Ингээд та бүхэнд 2019 онд баригдсан 8 зартай цуврал алуурчныг танилцуулж байна. 

2019 онд баривчлагдсан 8 цуврал алуурчин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

8 Жулиус Мндаве

2019 оны 7-р сард Өмнөд Африкийн цагдаагийн алба 25 настай Жулиус Мндаве гэгч этгээдийг 24 настай 1 эмэгтэй, 17 настай 2 охин, 15 настай 1 охиныг хөнөөсөн хэргээр баривчилжээ. Тэрбээр  2018 оны 1-р сард гэртээ нэгэн эмэгтэйг боомилж, дараа нь хутгалж алснаар хүн амины хэрэг үйлдэж эхэлсэн байна. Алуурчин хохирогчдын цогцсыг гэрийнхээ цэцэрлэгт булж оршуулдаг байсан ба 2019 оны 5-р сард 24 настай Токи Тлакаг хөнөөсөн хэргээр баривчлагдах хүртлээ аллагаа үргэлжлүүлсээр байсан гэнэ. Байцаалтын үеэр Мндаве үйлдсэн хэргээ хүлээж, өөр 4 охины амийг хороосон болохоо илчилсэн юм. Мөн тэрбээр Масой хотод амьдарч байхдаа олон тооны гэмт хэрэг үйлдэж, “Масойгийн Мангас” гэх нэртэй болж байжээ.

Жулиус Мндаве

7 Дангело Кеннет Мартин

2019 оны эхний хагаст цагдаа нар АНУ-ын Мичиган мужийн Детройд хотын зүүн хэсэг дэх эзэнгүй байшингаас 3 эмэгтэйн цогцос олжээ. Хохирогчид шалан дээр хэвтсэн байдалтай олдсон ба эргэн тойронд нь маш олон хэрэглэсэн бэлгэвч байжээ. Хэргийн нөхцөл байдал болон хохирогчдын цогцоснууд энэ оны эхэнд гарсан өөр нэгэн эмэгтэйн үхлийн хэрэгтэй тун төстэй байсан ба хэргийн газраас олдсон бэлгэвчээс Дангело Кеннет Мартины ДНХ илэрсэн байна. 

Мартин хамгийн анх 2019 оны 5-р сарын 7-нд 26 настай нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдаж байсан юм. Тэрбээр гудамжинд явж байсан эмэгтэйг хулгайлж, эзэнгүй байшинд аваачин хүчиндэж, дараа нь хутгалжээ. Азаар тухайн эмэгтэй хутгалуулсан ч гэсэн зугтаж амжсан байна. Одоогоор түүнийг энэ хэргээс гадна 4 эмэгтэйг хөнөөсөн гэж буруутгаж байгаа ба дахиад хэд хэдэн хохирогч бий хэмээн цагдаагийн газраас мэдэгдэж, мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа аж.

Дангело Кеннет Мартин

6 Роберт Хэйес

2005-2006 оны хооронд Флорида муж улсын Дейтона-Бич хотод 4 эмэгтэйг хөнөөсөн хэрэг гарснаар хотынхон айдаст автах болсон юм. Алуурчин эмэгтэйчүүдийг хуурч машиндаа суулган, буудан хөнөөж, цогцсыг нь ойролцоох эзэнгүй газруудад хаясан байв. Хохирогчдын гурав нь биеэ үнэлэгч байсан бол нэг нь энгийн ажил эрхлэгч бүсгүй байжээ. Цагдаа нарын хэлж буйгаар энэ бол цуврал алуурчдын хувьд байдаг л нэг хүн алах тактик гэнэ. Тэндхийн алуурчид бүгд л эхэлж биеэ үнэлэгчдийг, дараа нь энгийн бүсгүйчүүдийг хөнөөж эхэлдэг аж. Гэхдээ 2019 оны 9-р сард уг цуврал аллагын эзэн 37 настай, Роберт Хэйес болох нь тогтоогджээ. Тэрбээр эхэлж 2016 онд 32 настай Рачелыг хөнөөсөн хэргээр баривчлагдаж, ДНХ шинжилгээгээр 2006 онд уг 4 эмэгтэйг хөнөөсөн гэдэг нь батлагдаж байсан аж.

Роберт Хэйес

5 Грейсич Дэвид-Уэст

Нигерийн цуутай цуврал алуурчин Грейсич Дэвид-Уэст нь энэ жил Нигерийн Порт Харкурт хотноо хоёрхон сарын дотор 15 эмэгтэйн амь хөнөөсөн хэргээр баривчлагдсан юм. Тэрбээр эмэгтэйчүүдийг буудалд авчран хоолонд оруулж, бэлгийн харилцаанд орсныхоо дараа боомилж алсан байна. Байцаалтын үеэр алуурчин “Аллага миний хувьд хорьж дийлшгүй зүйл” гэж хэлсэн ба энэ гаж сэтгэл зүйн байдал нь гудамжинд гарч хохирогчдыг агнахад хүргэдэг гэжээ. Тэрбээр хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийн хийсэн зүйлээ хараад харамсаад бардаггүйгээс гадна эхэр татталаа уйлдаг гэнэ. Алуурчин аллага, гэмт хэрэг, хулгай, луйврын хэргээрээ алдартай Нигерийн "Klbens Konfraternity" бүлэглэлийн Дибхэм бүлгийн гишүүн бөгөөд цагдаа нар тэднийг түүний хэргийн хамсаатан гэж үзэж байгаа аж. Гэсэн ч  Грейсич ганцаараа хэрэг үйлдсэн гэж мэдэгдсэн билээ.

Грейсич Дэвид-Уэст

4 Симба Мамфори

2019 оны 4-р сарын 2-ны өдөр Ботсванагийн цагдаагийн ажилтнууд дөрвөн эмэгтэйг хөнөөсөн хэргээр армийн офицер асан 31 настай, Симба Мамфориг баривчилжээ. Тэрбээр баривчлагдахаас 4 хоногийн өмнө 64 настай эмэгтэйг, 7 хоногийн өмнө 39 настай эмэгтэйг хөнөөсөн бол 2016 болон 2018 онуудад бусад 2 эмэгтэйн амийг хороосон байна. Цагдаагийн ажилтнуудын таамаглаж буйгаар алуурчин хохирогчдыг хөнөөхөөсөө өмнө бүгдтэй нь болзож байсан аж. Мамфори шүүхийн өмнө нэг ч үг дуугараагүй ба өөрийгөө хэрэг үйлдсэн гэдгийг ч санахгүй байсан тул шүүгчид түүнийг сэтгэцийн эмгэг судлалын газарт үзүүлэхийг хүсжээ.

3 Калува Пател

2019 оны 1-р сарын 25-ны өдөр Энэтхэгийн Уттар-Прадеш мужийн цагдаа нар 38 настай, Калува Пателыг (Сай Баба) аллагын хэргээр баривчилжээ. Алуурчин 2018 онд 6 сарын дотор 10 хүн хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч цагдаа нар түүнийг дахин хэд хэдэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Баривчлахад амаргүй байсан тус гэмт хэрэгтнийг цагдаа нар их гэнэтийн тохиолоор баривчилж чаджээ. Тодруулбал, нэгэн телевизийн сувагт гэмт хэрэгтэн Прагаграж дахь Энэтхэгийн шашны фестивалийн үеэр нэг иргэн рүү сүх далайж буйгаар дүрс нь тодоор үлдсэн байв. Улмаар цагдаа нар бушуухан түүнийг баривчилж, хэд хэдэн аллагын хэрэгт буруутгаад байгаа юм. Хохирогчдын ихэнх нь гэр оронгүй, гудамжаар хоноглодог ядуучууд байсан бөгөөд алуурчин тэднийг өдрийн цагаар ажиглан дагаж явсаар шөнө унтаж байхад нь сүхээр цохиж алдаг байсан аж.

Калува Пател

2 И Чүн Жэ

1986-1991 оны хооронд Өмнөд Солонгос улсын Хуасон хотыг 9 эмэгтэйн хүн амины хэрэг маш ихээр цочроож байв. Алуурчин хохирогчдыг хүчиндэж, дараа нь өөрсдийнх нь хувцсаар боомилж алсан байжээ. 30 жилийн турш алуурчны хэн болох нь тогтоогдоогүй байсан бол 2019 оны 9-р сард ДНХ шинжилгээгээр гэмт хэрэгтэн нь 56 настай, И Чүн Жэ болох нь илэрчээ. Гэхдээ алуурчин дээрх хүн амины хэргүүдээр бус хадам эгчээ хүчиндэж, хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон байв. Тэрбээр 1994 оноос хойш хоригдож байгаа бөгөөд шүүх хурлаар дахин 30 эмэгтэйг хүчиндсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн 1986 онд хөнөөгдсөн 9 эмэгтэйгээс гадна дахиад 5 эмэгтэй байгаа гэж цагдаагийн алба мэдэгдээд байна.

И Чүн Жэ

1 Мадан Бхаванлал Наяак

2019 оны 9-р сард Энэтхэгийн Ахмадабад мужийн Гандинагар дахь цагдаагийн алба хаагчид 36 настай, Мадан Бхаванлал Наяакийг 2018 оны 10-р сарын 14-ээс 2019 оны 1-р сарын 26-ны хооронд гурван хүний амийг хөнөөсөн хэргээр баривчилжээ. Эхлээд тэрбээр дээрмийн хэрэг үйлдсэн ч танигдахаасаа айж, 3 хүнийг буудаж алсан байна. Гэхдээ Наяак өөрийн зургийг эрэн сурвалжлах хуудсанд байгааг хараад аллагаа зогсоожээ. Улмаар гэрээсээ нүүж, үсээ засуулж, сахал тавьж танигдахааргүй болсон ч удалгүй эхнэртэйгээ ресторанаас зугтах гэж байгаад баригдсан байна. Наяак хохирогчдыг ихэвчлэн  толгойд нь буудаж, ямар зэвсэг хэрэглэснээ нуун дарагдуулахын тулд сумыг нь гарган авдаг байжээ. Тэрбээр энэ аргыг Энэтхэгийн цуврал аллагат кино “Crime Patrol”-оос харсан ба Youtube дээрх бичлэгүүдээс яаж буудахыг сурсан гэнэ.

Мадан Бхаванлал Наяак

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()