Хөх юунаас болж хэлбэрээ алддаг вэ?

Хөх нь эмэгтэй хүний дур булаам байдал, гоо үзэсгэлэнг илтгэдэг чухал хүчин зүйл билээ. Харин бид өдөр тутмын амьдралдаа өөрсдөө мэдэлгүй алдаа гаргаж, хөхний хэлбэрээ алдагдуулдаг байна. Тэгвэл өнөөдөр нийт охид бүсгүйчүүддээ зориулан, хөхийг хэлбэргүй болгодог түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хөх юунаас болж хэлбэрээ алддаг вэ?

1 Томдсон эсвэл багадсан хөхний даруулга

Нийт бүсгүйчүүдийн ердөө 25 хувь нь өөртөө таарсан хөхний даруулгыг зүүдэг байна. Ихэнх бүсгүйчүүд өөрт томдсон хөхний даруулга зүүдэг бөгөөд энэ нь хөхөнд дэмжлэг өгөхгүй байсаар, унжих, хэлбэрээ алдах эрсдэлтэй нүүр тулдаг байна. Харин хэт бариу буюу багадсан хөхний даруулга нь судсыг хааж, хөхийг агшаадаг аж. 

Томдсон эсвэл багадсан хөхний даруулга

2 Үсээ зулгаах

Хөхний арьс маш эмзэг байдаг тул, үсийг зулгаан авч болохгүй. Үүний оронд илүүдэл үснээс салах өөр бусад аргуудыг туршиж үзээрэй. 

Үсээ зулгаах

3 Пиерсинг хийлгэх

Пиерсинг хийлгэх нь хичнээн аюултай болохыг та мэдэх биз ээ. Харин тэр дундаас хөхөндөө пиерсинг хийлгэх нь хамгийн эрсдэл өндөртэйд тооцогддог байна. Учир нь хөхтэй ойролцоо тунгалагийн булчирхайнууд байх бөгөөд гэмтээсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Үүнээс гадна хөхний хэлбэрийг алдагдуулдаг байна. 

Пиерсинг хийлгэх

4 Спорт хөхөвчгүйгээр гүйх

Спорт хөхөвч зүүлгүйгээр, гүйж алхах, дасгал хийх зэрэг нь таны хөхний гоо сайхныг алдагдуулж, хэлбэргүй болгох аюултай. 

Спорт хөхөвчгүйгээр гүйх

5 Хөх чимхэх

Хөхнөөс чимхэж, базсанаар хэлбэр нь алдагдаж, унждаг болохыг та мэдэх үү? Иймд аль болох болгоомжтой байхыг хичээгээрэй. 

Хөх чимхэх

6 Доошоо харж унтах

Доошоо харж унтсанаар таны хөх жижгэрэхгүй ч гэлээ, хэлбэрээ алдаж, унжих нь бий. Хэрэв та үнэхээр доошоо харж унтахыг хүсч байвал, цээжин доороо дэр эсвэл хөнжил хийж байгаарай. 

Доошоо харж унтах

7 Тос хэрэглэдэггүй

Хөх, цээжин хэсгээ наранд түлэгдэхээс сэргийлж, тос түрхэж, чийгшүүлэх хэрэгтэй. Эс бөгөөс арьс хуурайшин үрчлээс тогтож, хөх хэлбэрээ алдаж мэднэ. 

Тос хэрэглэдэггүй

8 Гоо сайхны мэс засал

Өөрийнхөө хөхний хэмжээнд сэтгэл дундуур бүсгүйчүүд гоо сайхны мэс засал хийлгэж, силикон суулгуулдаг. Харин ингэснээр хөхний хэлбэр алдагдаж, онцгүй болох эрсдэл өндөр байдаг. 

Гоо сайхны мэс засал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()