Бид үсээ арчлахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үгнээс улбаалан хүн бүр л намирсан сайхан, гялалзсан үстэй байхыг мөрөөддөг. Харин бид өдөр тутамдаа шампуниа сонгохоос эхлээд үсээ угаах, хатаахдаа хүртэл анзааралгүй алдаа гаргаж, бага багаар гэмтээсээр эцэстээ тайруулах, эсвэл үнэтэй арчилгаа хийлгэхээс өөр аргагүй болдог. Иймд та бүхэнд үсээ арчлахдаа голчлон юун дээр анхаарвал зохих тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.  

Бид үсээ арчлахдаа ямар алдаа гаргадаг вэ?

1 Үсийг тань юу гэмтээдэг вэ?

  • Үсээ хэт чанга, хүчтэй самнах
  • Чанга боох
  • Үсэндээ чимэглэл зүүх
  • Үс залгуулах

Эдгээр нь таны үсийг чимээгүйхэн гэмтээж, бага багаар унагаж, салаалуулдаг байна. 

Үсийг тань юу гэмтээдэг вэ?

2 Үсийг тань хэрхэн гэмтээдэг вэ?

  • Үсээ хэт чанга, хүчтэй самнаснаар, үс унаж, хугарч эхэлдэг. 
  • Харин хэт чанга боосноор, үс тасарч унах бөгөөд цаашлаад халцрахыг үгүйсгэхгүй.
  • Үсэндээ төрөл бүрийн чимэглэл зүүх нь арьсанд харшил өгөх аюултайгаас гадна, үсэнд орооцолдож, үсийг гэмтээж, тасалдаг аж.
  • Үс залгуулснаар, арьсанд сөрөг нөлөө үзүүлж, хуйхыг гэмтээдэг байна.

Үсийг тань хэрхэн гэмтээдэг вэ?

3 Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

  • Үсээ аль болох зөөлөн самнах хэрэгтэй. Мөн үсээ угаахдаа тос, чийгшүүлэгч, маск зэргийг хэрэглэж байгаарай.
  • Үсэндээ хэт их чимэглэл зүүх болон индүү хэрэглэхээс татгалзахыг зөвлөе.
  • Үс залгахын оронд, үсийг хурдан ургуулдаг аргуудыг туршаад үзээрэй. Та үсийг богино хугацаанд ургуулах аргыг ЭНД дарж үзэж болно. 
  • Унтахдаа дандаа үсээ сул тавьж байгаарай. Энэ нь таны хуйх болон толгойг амрааж, үс хугарч гэмтэхээс сэрийлнэ. 
  • Хуруугаараа хуйхандаа иллэг хийж, цусны эргэлтээ сайжруулж байгаарай. 

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()