1. Эрэгтэй хүнтэй хамт байх үедээ худалдагч шиг бус, худалдан авагч шиг бай!.
2. Дэндүү сайхан залуу өөдгүй новш байх магадлал өндөр байдаг.
3. Найзуудаасаа холбоогоо бүү тасла. Тэд танд эр хүний өгч чадахгүй халамж анхаарал, зөвлөгөөг өгч чадна.
4. Эр хүнтэй байнга зууралдалгүй, заримдаа түүнийг ганцааранг нь үлдээж байх хэрэгтэй.
5. Танд дурласан эр хүн таныг бүрэн гүйцэд мэдэж авах хүртлээ л хайрандаа мансуурах учраас бүх зүйлээ түүнд дэлгэх хэрэггүй.
6. Та хоол сайн хийдэг байх албагүй ч, эрчүүд амттай хоол хийдэг бүсгүйд илүүтэй татагддаг.
7. Хорвоо ертөнц сонирхолтой эрчүүдээр дүүрэн. Хэрвээ та тэдний нэгийг өөрийн болгосон бол түүнийг хэр хүндэтгэхээс та хоёрын харилцаа хамаарна.
8. Эр хүн ажил, амьдралдаа үргэлж амжилттай байхыг хүсдэг. Тиймээс та тэднийг үргэлж урмаар тэтгэж байх хэрэгтэй.
9. Эрчүүд эмэгтэйчүүдэд дурласан үедээ ч гэсэн үргэлж тэдний анхаарлыг татахыг хичээж байдаг. Харин сайн эрчүүд үүнийг маш няхуур хийдэг.
10. Эрчүүд таны зурвасанд хариу өгөхгүй бол хэтэрхий хүндээр хүлээж авах хэрэггүй. Тэд зүгээр л анзаараагүй , эсвэл мартсан байж болно.
11. Та өөрийнхөө болон түүний биеийг хэзээд энхрийлж чадвал секс болон бусад харилцаа асуудалгүй байх болно. Хамгийн гол нь хэзээ ч хайраар дутааж болохгүй.
12. Өөрийгөө хэтэрхий хялбар мэтээр ойлгуулах хэрэггүй. Бас хэцүү болгох ч хэрэггүй, энэ хоёрын тэнцвэрийг зөв олж байх хэрэгтэй.
13. Түүний сөрөг зан чанарын тухай найзуудтайгаа маш олон цагаар ярилцдаг бол тэр танд тохирох хүн биш.
14. Тэр танд эхнээсээ л таалагдахгүй бол заавал төгсгөлийг нь үзэх гээд хэрэггүй.
15. Зарим нэг харилцааны үед ганцаараа байх нь илүү дээр байж мэдэх юм. Хэрвээ та түүнд эргэлзэж эхэлсэн л бол эргэж харалгүйгээр орхин од.
16. Эмэгтэйчүүдийн хувьд жирийн нэг романтик үйл явдал нь эрчүүдийн хувд порно байдаг. Тэдний ургуулан бодох чадвар маш сайн.
17. Сексийн харилцааг жил ирэх тусам идэвхжүүлэх хэрэгтэй.
18. Та түүний өмнөх найз бүсгүйчүүдийн талаар мартах хэрэгтэй. Тэдний талаар бодсоор байвал танд найз залуу ямар хэрэгтэй гэж?
19. Хэзээ ч өөр эмэгтэйтэй эр хүний төлөө бүү өрсөлд. Энэ нь таны үнэлэмжийг үгүй хийх болно.
20. Зурвас, шуудангаас болж маш олон асуудал үүсдэг учраас илгээх товчийг дарахаасаа өмнө дахин нэг уншиж бай.
21. Хайртай хүндээ бүх цаг заваа зарцуулах хэрэггүй. Тэр тантай илүү их хугацааг хамт өнгөрөөхийг хүсч байсан ч өөртөө цаг гаргаж бай.
22. Түүнд байнга уураа гаргах хэрэггүй.
23. Хэт залуудаа хүнтэй үерхэж, нөхөрт гарахыг яарах хэрэггүй. Амьдрал урт шүү дээ, эхлээд өөрийгөө олж нээ.
24. Эр хүнд мөнхөд хайрлагдахын тулд үргэлж дур булаам байж, тэднийг уйдаахгүй байх хэрэгтэй.
25. Та төгс биетэй, загвар өмсөгч биш байлаа гээд өөртөө гутрах хэрэггүй. Өөртөө итгэлтэй эмэгтэйгээс илүү тачаангуй эмэгтэй гэж энэ хорвоод үгүй.
26. Хэрвээ та үнэхээр түүний утсыг шалгах хэрэгтэй гэж үзвэл түүнд шударгаар хэлж, ярилцах хэрэгтэй.
27. Таныг өөрийн болгохыг хүсч буй эр хүн аяндаа танд өөрийнхөө тухай бүхнийг дэлгэх болно.
28. Эрэгтэй хүнтэй анх уулзаж, танилцахдаа сайтар шинжих хэрэгтэй. Танд эхнээсээ л таалагдаагүй бол дээрдэх нь юу л бол...
Таны хайр дурлалын харилцаанд амжилт хүсье!