Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц арга

Япон бүсгүйчүүд цэвэрхэн, толигор арьсаараа гайхагддаг бөгөөд хүн бүрийн анхаарлыг татаж чаддаг. Та ч гэсэн тэдэнтэй ижил чанга хэрнээ гэрэлтсэн толигор арьстай болохыг хүсч байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид өнөөдөр та бүхэндээ ердөө 5 өдрийн дотор арьсыг чангалж, гэрэлтүүлэх Японы уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг зааврын дагуу цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх юм шүү.

Арьсыг 5 өдрийн дотор өргөж, чангалах Япон бүсгүйчүүдийн нууц арга

1 Эхний өдөр - Арьсаа цэвэрлэх

Та нүүрээ цэвэрлэж, угаахын оронд маск бэлтгэн хэрэглэж, арьсны гүнд орших бохирдлыг цэвэрлэх шаардлагатай. Нунтаг буюу хуурай сүүг, овъёостой хольж бэлтгэнэ. Ингэхдээ овъёосоо ч мөн нунтагласан байх ёстойг анхаараарай. Үүнийгээ 1 стакан бүлээн сүүгээр зуурч, маск бэлтгэнэ. Маскаа нүүрэндээ жигд түрхэж, 30 минутын дараа бүлээн усаар угаана. Ингэснээр таны арьс бүрэн гүйцэт цэвэрлэгдэх болно. 

Эхний өдөр - Арьсаа цэвэрлэх

2 Хоёр дахь өдөр - Арьсаа гуужуулах

Арьсаа гуужуулж, үхэжсэн арьсыг цэвэрлэснээр, шинээр арьс төлжин, таны арьс гэрэлтэж, сайхан харагдах болно. Тал аяга элсэн чихрийг, 1 стакан бүлээн сүүтэй хольж, скраб бэлтгэх хэрэгтэй. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийн, 5-7 минут үрээрэй. Дараа нь нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.  

Хоёр дахь өдөр - Арьсаа гуужуулах

3 Гурав дахь өдөр - Арьсаа цайруулах

Илүү залуухан, үзэсгэлэнтэй харагдуулахын тулд, арьсаа цайруулах шаардлагатай. Харин арьс цайруулах маск бэлтгэхдээ, 1 стакан сүүн дээр 5-7 ширхэг гүзээлзгэнэ жимс болон 1 халбага бүйлсэн самрын тос хийж, хутгана. Үүнийгээ гал дээр тавьж, хэдэн минут халааж, гүзээлзгэнээ нухаарай. Тус маскаа нүүрэндээ түрхэж, 30 минутын дараа угаана. Энэ нь таны арьсыг цайруулж, зөөлрүүлэхийн зэрэгцээ чангалах болно. 

Гурав дахь өдөр - Арьсаа цайруулах

4 Дөрөв дэх өдөр - Арьсаа чийгшүүлэх

Арьсаа чийгшүүлж байхаа хэрхэвч мартаж болохгүй. 1 ширхэг шинэхэн өргөст хэмхийг үрж, үүн дээрээ 4 хоолны халбага халуун сүү хийж хутгана. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 20 минутын дараа угаагаарай.

Тус аргыг хэрэглэснээр, таны арьс хангалттай хэмжээнд чийгшиж, толигор болох аж. 

Дөрөв дэх өдөр - Арьсаа чийгшүүлэх

5 Тав дахь өдөр: Арьс чангалах

Та сүү, зөгийн бал болон өндөгний тусламжтайгаар арьс чангалах маскийг бэлтгэж болно. 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн бал, 1 ширхэг өндгийг хольж, сайтар хутгаарай. Бэлтгэсэн маскаа нүүрэндээ түрхэж, хатаах бөгөөд дараа нь бүлээн усаар угааж арилгана.

Бүсгүй та 5 өдрийн турш эдгээр аргуудыг хэрэглэж, нүүрэндээ маск түрхэснээр, арьс тань гэрэлтэж, өмнөхөөсөө ч илүү чанга, толигор болсныг анзаарах болно. 

Тав дахь өдөр: Арьс чангалах

Та энэхүү 5 өдрийн арьс чангалах аргыг сардаа нэг удаа хэрэгжүүлж байгаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()