Эрчимтэй тураах 7 төрлийн амтат ундаа

Зун дуусахаас өмнө турж, дуртай хувцсаа өмсөхийг хүсч  байгаа бүсгүйчүүд анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ богино хугацаанд турааж, хүссэн жинд тань аваачих, амтат ундаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, таныг илүүдэл жингээс тань салгах болно. 

Эрчимтэй тураах 7 төрлийн амтат ундаа

1 Чавганы ундаа

100 гр чавгыг цэвэрлэж, 2 литрийн савтай усанд хийж, хөргөгчинд хадгалаарай. Долоо хоногийн дараа чавгаа шүүж аван, шүүснээс нь өглөөдөө нэг аягыг уух хэрэгтэй. 

Чавга нь биеэс хорт бодисыг гадагшлуулах бөгөөд эрчимтэй тураах аж. Витамин А, кали, магни болон төмрөөр баялаг тул таны биед маш олон эерэг нөлөөг үзүүлэх болно. 

Чавганы ундаа

2 Шанцай болон зөгийн балтай ундаа

1 аяга бүлээн усанд, 1 цайны халбага зөгийн бал, 0.5 цайны халбага шанцайг хийж сайтар хутгаарай. Өглөө бүр нэг аягыг уух хэрэгтэй.

Шанцай нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, хоол боловсруулах системийг дэмжихийн зэрэгцээ бодисын солилцоог сайжруулдаг байна. Харин зөгийн бал нь жин нэмж, таргалахаас сэргийлдэг болохыг эрдэмтэд тогтоосон билээ. 

Шанцай болон зөгийн балтай ундаа

3 Улаан буудайтай ундаа

Та 1 литрийн хэмжээтэй шилэн савны 1/4-ийг дүүргэх хэмжээтэй улаан буудай хийнэ. Үүн дээрээ цэвэр ус хийж, 2 өдөр хадгалаад, шүүж аваарай. Шүүснээсээ хоолны өмнө 150 мл-ийг ууж байх хэрэгтэй.

Тус ундаа нь таны бодисын солилцоог дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулах аж. 

Улаан буудайтай ундаа

4 Нимбэг болон цагаан гаатай ундаа

Энэхүү амтат ундааг бэлтгэхийн тулд 1 аяга усан дээр тал нимбэгний шүүс, 1/2 цайны халбага үрсэн цагаан гааг нэмж, сайтар хутгах шаардлагатай. Өглөө бүр үүнээс нэг аягыг уугаарай.

Цагаан гаа нь хавагналтыг бууруулж, биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг. Харин нимбэг нь бөөрний үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулах системийг сайжруулдаг билээ. 

Нимбэг болон цагаан гаатай ундаа

5 Багваахай цэцэгтэй цай

Тус цайг бэлтгэхийн тулд 1 литрийн хэмжээтэй саванд, дүүртэл нь багваахай цэцэг хийнэ. Дээр нь буцалсан халуун ус, 2-3 халбага зөгийн бал нэмж, хутгаарай. Үүнийгээ хөргөгчинд хийж, 4 цаг байлгах бөгөөд дараа нь шүүж, шүүсийг нь цайны оронд ууна.

Эрүүл хооллолтыг эрхэмлэж, турах дэглэмээ эхэлсэн хүмүүст хамгийн ихээр тохирох цай юм. Энэ нь таны биеэс хэрэгцээгүй бодисуудыг гадагшлуулан, эрүүлжүүлэх болно. 

Багваахай цэцэгтэй цай

6 Ханборгоцойн шүүс

Амт чанар сайтай ханборгоцойг сонгож, хальслаарай. Үүнийгээ холигчинд хийж, шүүс гаргаж авах хэрэгтэй. Хэрэв та хүсвэл шүүсээ бага зэрэг устай хольж ууж болох юм.

Ханборгоцойн шүүс нь витамин С-ээр баялаг бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулах аж. 

Ханборгоцойн шүүс

7 Амтат ундаа

2 литрийн шилэн саванд 1 ширхэг нимбэгний шүүсийг шахаж, дээр нь өргөст хэмх, цагаан гаа, 10 ширхэг гааны навчийг хийж, хөргөгчинд 15 цаг хадгалаарай. 

Та 4 өдрийн турш 8 аягыг уух ёстой. Мөн өдөрт 1,400-ээс дээш калори идэж болохгүй. Тус дэглэмийн тусламжтайгаар та богино хугацаанд огцом турж, давхар биеэ эрүүлжүүлэх болно. 

Энэ нь тураах үйлчилгээтэй хамгийн шилдэг ундаа бөгөөд өөхийг шатааж, биеэс хорт бодисыг гадагшлуулна. 

Амтат ундаа

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()