1
Жессика Альба - Цэвэрлэгээний бүтээгдэхүүн
Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй нь кинонд тоглохын хажуугаар, өөрийн бизнесийг эрхэлдэг байна. Тэрээр 2011 онд өөрийн бизнесийг эхлүүлсэн бөгөөд цэвэрлэгээний бүтээгдэхүүн болон хүүхэд арчилгааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, худалдаалдаг аж. Түүний нийт хөрөнгө нь 1.7 тэрбум доллараар үнэлэгддэг байна. 2 жилийн өмнө Жессика Альба (Jessica Alba)-г "Forbes" сэтгүүлээс, өөрөө бүх хөрөнгөө босгосон Америкийн хамгийн чинээлэг эмэгтэй хэмээн нэрлэсэн билээ.
2
Арнольд Шварценеггер - Тоосгоны худалдаа
Кино урлагийн салбарт өөрийн орон зайг бий болгож, алдар нэрийн оргилд гарсан нэрт жүжигчин Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger) нь олны танил болохоосоо өмнө тоосго худалддаг байжээ. Тэрээр 1969 онд АНУ-д ирэн, найзтайгаа хамт тоосго зарж эхэлсэн бөгөөд тухайн үед Лос Анжелес хотод газар хөдлөлт болсон байсан тул, тоосгоны борлуулалт сайн байсан гэдэг. Арнольд энэхүү бизнесээс чамгүй ашиг олж байсан хэдий ч, спортыг илүүд үзэж, биеэ хөгжүүлэн, цаашлаад кино урлаг, улс төрд орсон билээ. Сонирхуулахад, тэрээр 30 насандаа аль хэдийн саятан болсон байв.
3
Олсений эгч дүүс - Хувцас загвар
Мэри-Кейт (Mary-Kate) болон Эшли Олсен (Ashley Olsen) нар нь амжилттай яваа жүжигчин эгч дүүс билээ. Тэд үзэсгэлэнтэй жүжигчдээс гадна чадварлаг загвар зохион бүтээгчид бөгөөд цөөнгүй шагнал хүртэж, өөрсдийн авьяасаа гайхуулаад авсан. Харин тэд өөрсдийн гэх "The Row", "Elizabeth & James", "Olsenboye", "StyleMint" гэх 4 брэндтэй аж.
4
Сандра Буллок - Кино компани болон кафе
Хүн бүхний сэтгэлд хоногших гайхалтай дүрүүдийг бүтээж байсан алдарт жүжигчин нь "Fortis" гэх кино компанитай аж. Тус кино компани нь одоогоор 12 уран бүтээл гаргаж, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байгаа юм. Жүжигчин бүсгүй нь "Walton's Fancy and Staples" гэх кафе, бейкэри, цэцгийн дэлгүүр, бэлэг дурсгалын дэлгүүрийн хамтран эзэмшигч юм.
5
Опра Винфри - Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Амьдралын шуурганд бүдрэлгүй гарч ирэн, амжилтын оргилд гарч чадсан нэвтрүүлэгч, хөтлөгч Опра Винфри (Oprah Winfrey) нь 1986 онд "Harpo Productions"-г байгуулж, өөрийн "Oprah Show"-аа олонд хүргэх болсон билээ. Харин түүний продакшн нь улам бүр томорч, сэтгүүл, радио сүлжээ, телевиз зэргийг байгуулж, өргөжин тэлж байгаа юм. Түүнийг шоу бизнесийн ертөнцөд хамгийн нэр нөлөө бүхий хүн хэмээн нэрлэдэг бөгөөд Опрагийн хөрөнгө 2.9 тэрбум доллар аж.
6
Брэд Питт - Гэр ахуйн тавилга үйлдвэрлэл
Алдарт жүжигчин нь 2012 онд өөрийн анхны бүтээгдэхүүн болсон гэр ахуйн тавилгануудаа танилцуулж байжээ. Түүний тавилгуудын загварыг Франку Полларо зохион бүтээдэг байна. Нэрт жүжигчний тавилгын коллекцид ширээ, сандал, унтлагын өрөөний тавилгууд багтдаг аж. Мэдээж түүний тавилгаас авахыг хүсвэл урьдчилан захиалга өгөх шаардлагатай.
7
Брюс Дикинсон - Нисгэгч
Английн нэрт дуучин, хөгжимчин, "Iron Maiden" хамтлагийн гишүүн Брюс Дикинсон (Bruce Dickinson) нь, 90-ээд онд нисгэгч байжээ. Түүний хамтлаг нэр алдарт гарахаас өмнө, тэрээр иргэний нисэх хүчинд ажиллаж байсан гэдэг. Тэрээр дуучин болсон ч нисгэгчийн ажлаа орхиогүй бөгөөд өөрийн зав зайгаар, тэнгэрт дүүлэн нисдэг байна.
8
Dr. Dre - Цахилгаан бараа
"Beats by Dr. Dre" чихэвчийг мэдэхгүй хүн гэж тун ч ховорхон болов уу? Анх 2008 онд реппер Dr. Dre-ийн нэрээр "Beats Electronics" цоо шинэхэн чихэвчээ танилцуулж, худалдаанд гаргаж байжээ. Нэрт реппер нь энэхүү чихэвчнийхээ ачаар чамгүй мөнгийг хурааж, нийт хөрөнгөө 3 тэрбум доллар болгон өсгөсөн байдаг.
9
Жей Зи - Дуу бичлэгийн компани
Хүн бүхний сайн танил болсон реппер Жей Зи нь " Roc-A-Fella Records" гэх дуу бичлэгийн студийн хамтран эзэмшигч төдийгүй сагсанбөмбөгийн "Brooklyn Nets" багийн хувьцаа эзэмшигч аж. Түүний цомгийн борлуулалт нь алдарт "The Beatles" хамтлагийн араас буюу 2-т бичигдэж, олон сая долларын ашгийг өгсөн билээ.
10
Леди Гага - Цахим сүлжээ
Өвөрмөц өнгө төрх, сонин содон байдлаар гайхагддаг дуучин Лэди Гага (Lady Gaga) нь өөрийн гэсэн үнэртэй ус, комик номын дэлгүүр, ресторантай төдийгүй веб хуудастай байна. Тэрээр өөрийн хуудсаар бараа бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, худалдаалдаг аж.
11
Мадонна - Хүүхдийн ном
Маш олон жүжигчин, дуучид хүүхдийн ном бичдэг. Дуучин Мадонна (Madonna) ч мөн тэдний эгнээнд нэгдэж, хүүхдийн үлгэрүүд бичиж, хэвлүүлж байжээ. Харин түүний ном хүмүүст маш ихээр таалагдаж, маш хурдан зарагдаж дууссан байдаг.
12
Жеки Чан - Кино театр
Жүжигчин Жеки Чан (Jackie Chan) нь улсдаа төдийгүй дэлхий дахинд маш алдартай. Тэрээр гайхалтай жүжигчнээс гадна, чадварлаг бизнесмэн бөгөөд 3 компанийг эзэмшиж, удирддаг байна. Мөн тэрээр Хятад улсад байрлах 38 кино театрыг эзэмшдэг бөгөөд 17 дэлгэцтэй хамгийн том кино театрыг ч мөн удирдаж, үйл ажиллагааг нь явуулдаг аж.
13
Эштон Катчер - Хөрөнгө оруулалт
2016 онд "Forbes" сэтгүүлээс, жүжигчин Эштон Катчерийг хамгийн амжилттай яваа хөрөнгө оруулагч хэмээн нэрлэж байжээ. 7 жилийн өмнө, тэрээр найзынхаа хамтаар "A-Grade Investments" санг байгуулж, хөрөнгө оруулалтын ажлуудаа эхэлж байжээ. Жүжигчин залуу зөвхөн энэ ажлаасаа гэхэд л 250 сая долларын ашгийг олсон байдаг бөгөөд үүнээс нь түүнийг ямар чадвартай, авьяастай хөрөнгө оруулагч гэдгийг нь харж болно.
14
Селин Дион - Сүрчиг
Хүчирхэг, уянгалаг хоолойгоор гайхагдсан нэрт дуучин нь нөхрийнхөө хамтаар сүлжээ ресторан, шөнийн клуб, гольфийн клуб зэргийг удирдаж, ажиллуулдаг байжээ. Мөн өөрийн нэрийн сүрчгийг гаргаж, 3 жилийн дотор 800 сая долларын ашгийг олж чадсан билээ.
15
Роберт Де Ниро - Ресторан
Рестораны бизнес эрхлэх нь алдартнуудын дунд тийм ч түгээмэл биш юм. Нэрт жүжигчин Роберт Де Ниро (Robert De Niro) нь хэд хэдэн сүлжээ рестораныг эзэмшдэг бөгөөд дэлхийн томоохон сүлжээ рестораны нэг болох "Nobu"-г хамтран эзэмшдэг байна. "Nobu" нь 28 хотод, 32 сүлжээ ресторантай гэнэ.
16
Стинг - Хүнсний бүтээгдэхүүн
Алдар нэр нь цуурайтсан хөгжимчин, дуучин Стинг (Sting) нь Итали улсад өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн бөгөөд тус дэлгүүрт оливын тос, зөгийн бал, хиам, дарс зэргийг худалдаалдаг байна. Мөн тэрээр гайхалтай дарс үйлдвэрлэж, хүмүүсийн амтлах мэдрэмжийг мялаадаг билээ.