Бид үсээ угаахдаа юун дээр алддаг вэ?

Өнөөдөр намирсан торгомсог үстэй болохыг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Та үсээ сайхан болгох гэсэндээ төрөл бүрийн аргыг туршиж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэсэн ч үр дүнгээ өгөхгүй байна уу? Тэгвэл энэ нь өдөр тутамдаа үсээ буруу арчилдагтай холбоотой аж. Ингээд хамтаа бид үсээ угаахдаа юун дээр алддаг болохыг олж мэдэцгээе. 

Бид үсээ угаахдаа юун дээр алддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсээ арчиж хатаах

Үсээ угаасны дараа алчуураар үрж, хатааж болохгүй. Энэ нь үсийг гэмтээж, хугалдаг. Харин та үүний оронд үсээ хатаах өөр төрөл бүрийн аргыг хэрэглэж болох юм. 

Үсээ арчиж хатаах

2 Олон төрлийн шампунь хэрэглэх

Зарим хүмүүс шампуниа тогтмол сольж байх нь үсийг эрүүл байхад тусладаг хэмээн ташаа ойлгодог. Энэ нь ор үндэсгүй худал зүйл бөгөөд эсрэгээрээ хуйхыг түлж, үсийг гэмтээнэ. Иймд та өөрт тохирох шампунийг сонгож, тууштай хэрэглээрэй. 

Олон төрлийн шампунь хэрэглэх

3 Үсээ хэт чанга дарж угаах

Үсээ сайн угааж байна гэх нэрийдлээр хэт үрж, маажихаас татгалзаарай. Энэ нь эсрэгээрээ хуйхыг гэмтээдэг. 

Үсээ хэт чанга дарж угаах

4 Үсээ буруу угаах

Үсээ угаахаасаа өмнө самнаарай. Энэ нь бохирдлыг сайн арилгахад тусалдаг аж. Харин шампуниа үсэндээ тохируулан авч, эхлээд гарандаа түрхэж хөөсрүүлнэ. Үүнийгээ үснийхээ угт түрхэн, массаж хийж угаана.  

Үсээ буруу угаах

5 Буруу шампунь сонгох

Эхлээд та өөрийн үсний онцлог, төрлөө мэдэж авах хэрэгтэй. Үүнээс улбаалан тохирох шампуниа сонгоорой. Эс бөгөөс үс тань гэмтэж, хугарах аюултай тулгарна. 

Буруу шампунь сонгох

6 Үс угаах давтамж

Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа, хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй. Энэ нь таны үсний тослогыг тэнцвэржүүлж, хуйханд тэжээл өгөхөд тусална. Хэрэв та үсээ хэт их угааж байвал үс тань хуурайшиж, улмаар салаалахад хүрдэг.

Үс угаах давтамж

7 Халуун усаар угаадаг

Үсээ халуун усаар угаах нь хамгийн буруу алхам юм. Крантны халуун ус хатуулаг ихтэй тул үсний өнгийг үхүүлж, чийгийг их хэмжээгээр алдагдуулдаг байна. Иймд аль болох хүйтэн, бүлээн усанд угаах нь зөв

Халуун усаар угаадаг

8 Үсний сэнс тогтмол хэрэглэх

Та шаардлагатай нөхцөлд л үсний сэнсийг хэрэглэж байгаарай. Тогтмол сэнс ашиглаж, үсээ хатаах нь  хуйхыг түлж, үсийг гэмтээх аюултай. 

Үсний сэнс тогтмол хэрэглэх

9 Ангижруулагч хэрэглэхгүй байх

Үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглэхгүй байх нь таны хийж байгаа хамгийн том алдаа юм. Та заавал үсээ угаасны дараа ангижруулагч түрхэж, хуйхаа амраах хэрэгтэй. Ангижруулагчаа гартаа тааруулан авч, үсний угаас эхлэн түрхэнэ. Шампунь нь хуйханд, харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та ангижруулагчаа үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай.  Ангижруулагчаа түрхээд 2-3 минут болсны дараа хүйтэн усаар зайлж болно. 

Ангижруулагч хэрэглэхгүй байх

10 Толгойгоо сэргээдэггүй

Та үсээ угаасны дараа, хүйтэн усанд хэдэн минут байлгаж толгойгоо сэргээгээрэй. Энэ нь танд эрч хүч бэлэглэхээс гадна үсийг бат бөх, гялалзсан болгодог. 

Толгойгоо сэргээдэггүй

11 Алчуураар үсээ боож хэт удаан байлгах

Үсээ угаасны дараа алчууранд боож, усыг нь шингээж авдаг охид бүсгүйчүүд олон байдаг. Гэхдээ удаан хугацаагаар үсээ ингэж, алчууранд боох нь аюултай аж. Энэ нь үсийг хооронд нь хэт шахаж, гэмтээж сулладаг бөгөөд яваандаа үс ихээр унах нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Алчуураар үсээ боож хэт удаан байлгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()