1
Жимс болон хүнсний ногоог хөргөгчинд хадгалах
Хүн бүхэн хүнсний ногоо болон жимсээ хөргөгчинд хадгалдаг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ бүх төрлийн жимс ногоог хөргөгчинд хадгалахад тохимромжгүй. Жишээлбэл төмс, улаан лооль, гадил, алим зэргийг хүйтэн нөхцөлд хадгалах нь сөрөг нөлөө үзүүлж, амархан муутгаж, амт чанарыг нь алдагдуулдаг байна.
Тиймээс та одооноос ч болов анхаарч, зарим төрлийн жимс ногоогоо тусад нь хадгалж байгаарай.
2
Махыг гэсгээх гэж хүйтэн усанд хийх
Та махаа хурдан гэсгээх гэсэндээ усанд хийж болохгүй. Энэ нь махны амт чанарыг султгаж, шим тэжээлийг бууруулдаг байна. Харин үүний оронд хөлдүү махаа наалддаг амсартай уутанд хийж, хөргөгчинд хийж орхиорой.
3
Төмс нухахдаа блендэр ашигладаг
Чанасан төмсөө блендэрт хийж, нухаш болгох нь тийм ч сайхан санаа биш юм. Блендэр төмсийг хэт наалдамхай болгож, нухашийг шингэн болгох сөрөг талтай. Иймд та гар аргаар төмсөө нухаж, бэлтгээрэй. Энэ нь илүү амттай байх болно.
4
Сүүг хөргөгчний хаалганд хадгалах
Бид ихэвчлэн сүүг хөргөгчний хаалганд хийж, хадгалдаг. Харин байн байн хөргөгчний хаалга онгойлгосноор, температур өөрчлөгдөж, сүүний чанар муудах нь бий. Одооноос та сүүгээ хөргөгчний дотор хийж, хадгалж байгаарай.
5
Гоймонг чанаж байхдаа хутгадаггүй
Гоймонгоо буцалсан усанд хийгээд л орхичихдог хүмүүс олон байдаг. Харин ингэснээр гоймон хоорондоо болон тогоотой наалдаж, хэт нялцайх асуудал гарч ирдэг. Энэхүү төвөгтэй байдлаас эвтэйхэн мултрахын тулд гоймонгоо эхний 2-3 минутанд хутгаж, наалдахаас сэргийлэх хэрэгтэй юм.
6
Талх хийж байхдаа, шарах шүүгээгээ байн байн нээж хардаг
Та талх, бялуугаа шарах шүүгээнд хийчихээд, болсон болов уу? хэмээн байн байн онгойлгож хардаг бол, өнөөдрөөс эхлэн энэхүү зангаа хаяарай. Учир нь шарах шүүгээний хаалгыг ойр ойрхон онгойлгосноор, бялуу, талхны хөөлт буурч, хатуу болох нь бий.
7
Талхаа буруу хадгалах
Талхыг хуурай, сэрүүн нөхцөлд хадгалах ёстой. Тиймээс хөргөгчинд хадгалж болох бөгөөд хамгийн гол нь талхаа сайтар боож багласан байх шаардлагатай.
8
Давсыг хэтрүүлж хэрэглэх
Та салат, хоолныхоо давсыг бага зэрэг нэмэгдүүлэхийг хүсвэл, давсны оронд нимбэгний шүүс, дарсны цуу, алимны цуу, бальзамик цуу зэргээс сонгож хийгээрэй. Энэ нь таны хоолыг илүү амттай болгох аж.
9
Хүйтэн өндөг ашиглах
Хөргөгчнөөс гаргаж ирсэн, хүйтэн өндгийг хагалж, цагааныг нь ялгаж миксердэхээс татгалзаарай. Энэ нь таны бодож байгаа шиг хөвсгөр крем болохгүй аж. Харин үүний оронд өндгөө өрөөний температурт хэсэг байлгасны дараа, хэрэглэж байгаарай.
10
Пиццаны гурилаа дутуу болгож, түүхийрүүлдэг
Та гэртээ пицца хийхдээ үргэлж түүхийрүүлж, муухай болгоод байвал анхаарлаа нааш нь хандуулаарай. Таны гаргаж байгаа хамгийн том алдаа бол, эхлээд гурилаа хэсэг зуур шарах шүүгээнд хийхгүй байгаа хэрэг юм.
Иймд одооноос пицца хийхдээ эхлээд гурилаа 2-3 минут шарах шүүгээнд байлгаж болгох хэрэгтэй. Дараа нь бяслаг, ногоогоо өрж, ахин шарах шүүгээнд хийх ёстой. Ингэснээр таны пицца амттай дээр нь бүрэн гүйцэт болсон байдаг.
11
Зөвхөн ганц махны модыг ашигладаг
Таны гал тогоонд дор хаяж 2 ширхэг махны мод байх шаардлагатай. Нэг нь маханд зориулсан, нөгөө нь жимс буюу чанаж болгох шаардлагагүй бүтээгдэхүүнд зориулагдана. Хэрэв та нэг махны модтой, үүн дээрээ махаа ч хэрчиж, жимсээ ч хэрчдэг бол, эрүүл мэнддээ асар их аюулыг учруулж байна гэсэн үг юм. Учир нь түүхий махыг хэрчих явцад наалдсан бактер, жимсэнд шингэх бөгөөд та үүнийг чанаж болгохгүй шууд идэх тул, хорт бактерийг биед шингэх аюултай.
12
Нэг хутгаар бүхнийг хэрчдэг
Нэг хутгаар бүхнийг хэрчинэ гэдэг хамгийн буруу зүйл аж. Таны гал тогоонд 5 өөр төрлийн хутга байх ёстой бөгөөд хутга тус бүрийг зориулалттын зүйлд нь ашиглах хэрэгтэй юм.
13
Бүх хоолыг нэг хайруулан тавганд хуурдаг
Тухайн хоолны онцлогоос хамаарч, өөр өөр хайруулын тавганд хуурах хэрэгтэй. Мах, хоол зэргийг зурагт харагдах эхний хайруулын тавганд, бинг хоёр дахь буюу нимгэн хайруулын тавганд гэхчлэн төрөл төрлөөр нь ялгаж байгаарай.
14
Шилтэй зүйлсийг буруу хадгалдаг
Та гэртээ ногоо, жимс зэргийг даршилж, эсвэл чанамал бэлтгэн, хадгалдаг бол үүнийг анхаараарай.
Аливаа ногоо, жимс зэргийг даршилж, шилэнд хийж хадгалахад өөр өөрийн гэх тусгай хэмжээ гэж байдаг. Жишээ нь ногоог даршилахад шүүсийг нь тагнаас доош 10-15 мм-ийн зайд байх шаардлагатай. Энэ нь лаазалсан хүнсийг улам бүр өсөх боломжийг нээж өгч байгаа хэрэг юм.
15
Талх хийхдээ орцны зааврыг дагадаггүй
Талх, бялуу зэргийг хийж байгаа тохиолдолд, орц зааврыг дагах нь хамгийн чухал. Гэсэн хэдий ч ихэнх бүсгүйчүүд өөрсдийн мэдрэмжээр хийж, алдах нь бий. Тиймээс та орц найрлага зэргийг нь багцаалдах биш, яг заасны дагуу хийж, талхаа бариарай.