Өдөр унтах нь биед ямар нөлөөтэй вэ?

Өдрийн цагаар бага зэрэг унтах нь, ажлын бүтээмжийг дээшлүүлж, бие махбодод гайхалтай өөрчлөлтийг бий болгодог гэдгийг анагаах ухаан аль хэдийн нотолсон билээ. Гэвч бидний ихэнх нь өдөр унтахын үнэ цэнийг мэддэггүй бөгөөд үдээс хойш залхуурч, нойрмоглож эхэлдэг. Хэрвээ та өдөр унтахыг цаг үрсэн, дэмий хэрэг хэмээн бодож байвал унтах цагаа бага зэрэг өөрчлөөд нэг үзээрэй. 

Өдөр унтах нь биед ямар нөлөөтэй вэ?

1 Дуг хийх нь ямар тустай вэ?

Өдрийн цагаар таны анхаарал суларч, сэргэлэн цовоо байхаа больдог уу? Ажилдаа хэт төвлөрөөд өөрийгөө ч анзаарах завгүй яваа бол гэр бүлийнхээ болон хийж буй ажлаа амжилттай гүйцэтгэхийн төлөө өдөрт 15-20 минутыг дуг хийхэд зарцуулаарай.  "Apple", "Google" гэх мэт дэлхийд алдартай, томоохон компаниуд ажилчдаа үдийн цайны дараа бага зэрэг унтаж, амрахыг нь зөвшөөрдөг байна. Өдрийн цагаар дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, эрч хүчтэй болгодог ажээ.

Түүнчлэн Колорадогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар, өдрийн цагаар тогтмол унтдаг хүүхдүүдийг өдөр унтдаггүй хүүхдүүдтэй харьцуулахад илүү баяр баясгалантай, сэргэлэн цовоо, айдас, түгшүүр багатай, тоо бодох чадвараар илүү байсныг тогтоожээ. Берклей их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор, тогтмол цагт унтаж амардаг насанд хүрэгчдийн ой тогтоолт, мэдээллийг хүлээн авах чадвар харьцангуй сайн байсан байна. Учир нь өдөр унтах үед хүний тархи богино хугацааны ой санамжаа цэвэрлэснээр, шинэ мэдээллийг хүлээн авах хангалттай орон зайг бий болгодог байна. 

Дуг хийх нь ямар тустай вэ?

2 Хэр удаан унтах хэрэгтэй вэ?

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар, өдрийн цагаар 10-20 минут унтаж амрах нь тархийг цэнэглэн, эрч хүчийг нэмэгдүүлж, сэргэлэн цовоо болгодог байна. Иймэрхүү богино хугацаанд унтах нь нойр биш бөгөөд өдрийн үлдсэн хэсгийг ямар ч саад учруулахгүй. Хүний нойр нь 30 минутын хэмнэлтэй байдаг учраас хэрвээ та өдрийн цагаар 30 минутаас дээш хугацаанд унтах юм бол гүн нойрсож, бие махбод тань унталтын дараагийн үе шат руу орох болно.

Харин шөнийн цагаар унтаагүй хүмүүс 90 минут унтахад л, тархи бүрэн цэнэглэгддэг байна. 60 болон 90 минут нь унтах бүтэн цикль учраас ой санамжийг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлнэ. 

Өдөр унтах нь бие махбод болон оюун санааны томоохон амралт болж өгдөг тул ажлынхаа дундуур аль болох дуг хийж байхыг хичээгээрэй. 

Хэр удаан унтах хэрэгтэй вэ?

Та толгойгоо сэргээж, ажлын бүтээмжээ дээшлүүлэхийг хүсвэл өдөрт 10-20 минутыг л дуг хийхэд зарцуулахад хангалттай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()