Хамгийн азгүй хүмүүс

2016-03-18, 16:56
12,554

Азгүй хүн гэхээр бүх ажил хэрэг нь бүтэхгүй, байнга л уруудаж явдаг хүнийг хэлдэг хэмээн бид ойлгож хүлээж авдаг. Тиймээ, энэ бол үнэн. Гэхдээ бүр байгалиас заяасан бэрхшээлүүд эдгээр хүмүүсийг тойрч гарахгүй байгаа бөгөөд харин ч тухайн бэрхшээл дахин дахин тохиолдсоор, тулгарсаар байх юм гээч. Хэдийгээр ийм их зовлон амссан ч амьд гарч чадсан юм чинь бас азгүй гэж хэлэхэд хэцүү. Ингээд энэ дэлхийн хамгийн азгүй хүмүүсийн талаар сонирхоцгооё.

Хамгийн азгүй хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дээрэмдүүлж, хутгалуулж, могойнд хатгуулж, аянганд өртсөн иргэн

Америкийн иргэн Жон Уэйд Аган 2011 онд Флорида дахь гэртээ утсаар ярьж байгаад аянганд цохиулснаар сэтгүүчдийн анхааралд өртсөн байна. Гэтэл өмнө нь 47 настай энэ залууг өөрийнх нь машинд дээрэмдэж ачаанд нь хийж үлдээж байжээ. Үүнээс гадна 2008 онд хутгалуулж, 2009 онд хоёр могойд зэрэг хатгуулж байсан гэнэ. Азтай ч юм шиг, азгүй ч юм шиг хачирхалтай хүн байгаа биз. 

Дээрэмдүүлж, хутгалуулж, могойнд хатгуулж, аянганд өртсөн иргэн

2 “Британника”, “Олимпика” болон “Титаник”-ийн мөргөлдөөнд өртсөн нь

Вайолет Жессоп 1911 онд тухайн үеийн томоохон лайнеруудын нэг болох “Олимпика”-ийн мөргөлдөөнийг даван туулсан бөгөөд энэ үед тухайн бүх хүмүүсийг тусгаарласан байна. Ихэнхи хүмүүсийн хувьд ийнхүү нэгэн мөргөлдөөн азтай төгссөн бол Вайолетийн хувьд үгүй юм. Вайолотийн хувьд бүх зүйл эхлэж байсан бөгөөд бүсгүй дахин “White Star Line” компанийн “Титаник” хөлгийн үйлчлэгчээр жилийн дараа ажиллахаар болсон юм. Тэрээр титаникийн сүйрлээс аврах завинд багтаж амьд гарч чадсан иргэдийн тоонд орсон аж. Вайоллет далайн хөлөгний үйлчлэгч байсан учир Дэлхийн1-р дайны үед “Британника” хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байх үед мөн л осолд өртсөн бөгөөд азаар амьд гарч чаджээ. Ийнхүү 3 дахь ослын дараа тэрээр нэлээд хугацааны турш хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 1971 онд зүрхний дутагдлаар нас барсан байна. 

“Британника”, “Олимпика” болон “Титаник”-ийн мөргөлдөөнд өртсөн нь

3 Хирошима болон Нагасакигийн бөмбөгдөлтөнд өртсөн нь

1945 оны 8 сарын 6-нд Цутому Ямагучи ажил хэргээр Хирошимад байжээ. Ингээд тэндээс яг явах гэж байснаа чухал тамга даруулахаа мартсанаа санаж эргэн оффистоо очсон байна. Түүнийг трамвайгаас буух үед бөмбөг дэлбэрсэн бөгөөд түүний хэнгэрэг нь цоорч, мөн нэг хэсэгтээ хараагүй болж, хүнд бэртэл авсан байна. Ингээд Цутому Нагасакид буюу гэртээ иржээ. Гэртээ ирээд удаагүй байж байгаад захиралдаа дэлбэрэлтийн талаар ярьж байтал АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Нагасакад дахин бөмбөг дэлбэлжээ. Харин энэ удаагийн бөмбөгдөлтөнд тэрээр бэртээгүй бөгөөд 2010 онд ходоодны хавдраар нас барсан байна. 

Хирошима болон Нагасакигийн бөмбөгдөлтөнд өртсөн нь

4 Таван хуй салхинд өртсөн эмэгтэй

Америкийн иргэн Мелани Мартинез нь Бетси, Хуан, Жорж, Катрина болон Исаак гэх хуй салхинуудад өртөж, гэр орноо алдаж байжээ. 1965 онд Луизана мужаар “Бетси” хуй салхи өнгөрч, 1985 онд “Хуан” хуй салхи, 1998 онд “Жорж”, 2005 онд “Катрина” хуй салхинуудад өртөж байсан байна. 2012 онд “Hideous Houses” хэмээх нэвтрүүлэгт Мелани оролцсон бөгөөд 20 мянган долларыг шинэ байр бариараа хэмээн түүнд өгжээ. Гэтэл байраа бариад удаагүй байтал “Исаак” хуй салхи бүсгүйн гэрт айлчлан иржээ. 

Таван хуй салхинд өртсөн эмэгтэй

5 Аварга могойнд хатгуулж, цахилгаанд цохиулж, аварга загасанд хазуулсан

Эрик Норри хэмээх Флоридагийн иргэн аварга загасанд хазуулснаар сэтгүүлчид түүнд анхаарлаа хандуулсан юм. Гэтэл үүнээс гадна өмнө нь тэрээр цахилгаанд цохиулж, могойнд хатгуулж байсан байна. 2013 оны 7 сарын 29-нд далайн гүнд ан хийж байсан бөгөөд аварга загаснаас зугахад түүний хадам эцэг нь тусалжээ. Эрикийн хэлж байгаагаар ийнхүү эгзэгтэй үед тэрээр сандралгүй, сэтгэлээ барьж чаддагийн ачаар ийнхүү амьд гарсан гэнэ. 

Аварга могойнд хатгуулж, цахилгаанд цохиулж, аварга загасанд хазуулсан

6 16 ослыг туулсан Британийн иргэн

54 настай Жонн Лайныг хамтран ажиллагсад нь Их Британийн хамгийн азгүй хүн хэмээн шоглодог байна. Жаахан байхдаа тэрээр тэрэгнээс унасан бөгөөд унамагцаа машинд мөргүүлж байсан гэнэ. Өсвөр насандаа тэрээр модноос унаж гараа хугалсан аж. Ийнхүү гараа хугалчихаад харьж байтал түүний сууж явсан автобус осолдож дахин өөр газар гараа хугалжээ. Энэ бол ослын нэгээхэн хэсэг юм.

16 ослыг туулсан Британийн иргэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()