Хувцасны дэлгүүрүүд биднээс юу нуудаг вэ?

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, нүдэнд туссан дэгжин хувцсаа худалдаж авах шиг сайхан мэдрэмж ховор юм. Тэд өөрсдийн гоо сайхнаа улам бүр тодотгох үүднээс, өдөржин дэлгүүр хэсч, сонголт хийх нь бий. Харин хувцасны брэнд дэлгүүр болон худалдагч нар үйлчлүүлэгч бүсгүйчүүдийг өөрсдийн уран яруу үгс, маркетингээрээ хуурч, олон зүйлийг нуудаг байна. Та тэднийг чухам юу нуудаг болохыг мэдмээр байвал, доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Хувцасны дэлгүүрүүд биднээс юу нуудаг вэ?

1 Зарим хувцасны размер худлаа байдаг

Зарим үйлдвэрлэлийн хувцаснуудын размер зөрөх нь бий. Учир нь тэд бараа материалаа хэмнэх үүднээс, "М" размер гэх тэмдэглээ бүхий хувцсаа яг л "S" размертай ижил хэмжээгээр хийх тохиолдол гардаг байна. Тиймээс та худалдагчийн таарна гэсэн размерийн хувцсыг шууд авалгүй, заавал өмсөж үзээрэй. 

Зарим хувцасны размер худлаа байдаг

2 Үнэтэй болон хямд хувцасны ялгаа

Томоохон брэнд, дэлгүүрүүд алдартай загвар зохион бүтээгчтэй хамтарч, шинэ загварын хувцас худалдаанд гаргах нь бий. Тэдний гол зорилго нь үйлчлүүлэгчдийн анхаарлыг илүү ихээр татаж, борлуулалтаа нэмэгдүүлэх аж. Үнэн хэрэгтээ загвар зохион бүтээгчийн урласан, цөөн тоогоор үйлдвэрлэсэн хувцас болон дэлгүүрт худалдаалагдах энгийн хувцаснууд хоорондоо ямар ч ялгаагүй юм. Тэд ердөө л хүмүүсийн нэр хүндэд шунадаг сэтгэлийг ашиглаж, борлуулалтаа нэмэгдүүлдэг байна. 

Үнэтэй болон хямд хувцасны ялгаа

3 Хямдрал зарласан хувцаснуудаа замбараагүй харагдуулах

Хэрэв та анзаарч байсан бол, хямдрал зарласан хувцаснуудыг хамтад нь бөөгнүүлж, тавьсан байдаг. Харин энэ нь үйлчлүүлэгчдэд өвөрмөц харагдаж, огцом хямдарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Хүмүүстэй уралдан байж, гарт таарснаа худалдаж авах хүмүүс олон байх бөгөөд ингэснээр дэлгүүрийн ажилчдын залинд өртөж байгаагаа мэддэг хүн гэж үгүй.

Хямдрал зарласан хувцаснуудаа замбараагүй харагдуулах

4 Хувцас үйлдвэрлэхдээ химийн хорт бодис ашигладаг

Хувцасны шошгон дээр байгалийн ямар материалаар хийгдсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг бичсэн байдаг хэдий ч, хорт бодисны тухай огт дурддаггүй. Хувцас үйлдвэрлэх, өнгийг нь хадгалах, хөгцөрч чанараа алдахаас сэргийлэх зорилгоор, химийн бодис ашигладаг боловч үүнийгээ үйлчлүүлэгчид огт хэлдэггүй аж. Иймд та хувцас худалдаж авсан бол, заавал угааж цэвэрлэсний дараа өмсөж байгаарай. Эс бөгөөс эрүүл мэндэд тань сөрөг нөлөө үзүүлж, харшил өгч мэднэ. 

Хувцас үйлдвэрлэхдээ химийн хорт бодис ашигладаг

5 Онцгой хямдрал

Хүн бүхэн мөнгөө хэмнэж, аль болох хямд үнэтэй зүйлийг авахыг хүсдэг. Ялангуяа өндөр үнээс онцгой хямдарсан бараа, хувцсыг хараад юу ч бодолгүй, шууд авах ёстой гэх мэдээлэл тархинд нь буудаг байна. Харин таны яарч сандран уралдаж авсан хувцас, яг бодит байдал дээр, үнэхээр хямдардаг болов уу?

Үнэн хэрэгтээ энэ нь ердөө л дэлгүүрийн маркетинг бөгөөд борлуулалт багатай хувцасныхаа үнийг өсгөж тавиад, доор нь хямдарсан үнэ гэх нэрийн дор өмнөх бодит үнийг нь бичиж, наадаг байна. Харин үүнийг харсан үйлчлүүлэгч, өөрийн мэдэлгүй тухайн хувцсыг яаран худалдаж авах болно. 

Дэлгүүрийн худалдагч ч үүнийг мэдэх атлаа, таныг хуурч, алдаж болохгүй боломж гэхчлэн тархи угаах нь бий.

Онцгой хямдрал

6 Материалаас хамаарч өөрчлөгдөх үнэ

Үйлдвэрлэгчид даавуун материалтай хувцасны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор, нийлэг материалтай хувцасны үнийг өсгөдөг байна. Ингэж хоёр өөр төрлийн материалтай хувцасны үнийг ойролцоо болгосноор, хүмүүс даавуун материалтайг нь сонгож, борлуулалт нэмэгддэг аж. Энэ нь тэдэнд багагүй ашиг авчирч, үйл ажиллагааг нь дэмждэг. 

Материалаас хамаарч өөрчлөгдөх үнэ

7 Чанарын ялгаа

Алдартай брэндийн хувцаснууд хямдрал зарласнаар, олон үйлчлүүлэгчдийг цуглуулж чаддаг. Гэхдээ эдгээр нь бусад үнэтэй хувцастайгаа адил чанартай байж чаддаггүй нь харамсалтай. Тэд хямдралд зориулан илүү хямд, чанар муутай материалаар хувцас үйлдвэрлэн худалдаж, нэр хүндээ өсгөж, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлдэг аж. Таны өмнө харсан тэнгэр тулсан үнэтэй даашинз, хэдхэн хоногийн дараа хямдралын сагсанд байвал, гайхаж балмагдалгүй, чанар муутай гэдгийг санаарай. 

Чанарын ялгаа

8 Чанар муутай хувцас

Сүүлийн үеийн хувцаснууд төрөл бүрийн загвартай, сонин содон өнгө төрхтэй болж байгаа билээ. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид загварт хэт анхаарлаа хандуулж, хувцасны чанарыг анхаарч харахаа больжээ. Тиймдээ ч шинээр авсан цамцаа ганц угаахад л өнгөө алдаж, ахин өмсөхийн аргагүй болж мэднэ. Харин та хувцас авахаа хамгийн ихээр чанарт нь анхаарлаа хандуулж, ажиглаж байгаарай. 

Чанар муутай хувцас

9 Загварын хандлага долоо хоног бүр өөрчлөгддөг

Та яг одоо трэнд болж байгаа хувцсаар гоёж, олон хүний харцыг булаана гэх бодолтоо автаж, сонголтоо хийж болохгүй. Учир нь өнөөдөр трэнд болж байгаа хувцас долоо хоногийн дараа гэхэд моодноос гарч, хэний ч тоож өмсөхгүй хувцас болж хувирах сөрөг талтай. Тиймээс та трэнд гэх үгэнд хуурталгүй хувцсаа зөв сонгоорой. 

Загварын хандлага долоо хоног бүр өөрчлөгддөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()