1
Хэрхэн хийх вэ?
Энэхүү маскыг бэлтгэхийн тулд танд доорх орцууд хэрэг болох болно. Үүнд:
- Нунтаг кофе - Энэ нь арьсыг толигор болгож, пүдрийн хорыг тайлах болно.
- Сүү - Илчлэг, тослог сайтай сүүг сонгох хэрэгтэй. Ингэснээр таны арьсыг гүн чийгшүүлж, давхар цайруулах юм.
- Орцуудаа хольж, хутгах том хэмжээтэй шилэн сав
- Модон халбага - Модон халбагаар зуурмагаа зуурч, бэлдэх нь маскны чанар, үйлчилгээг сайжруулдаг. Харин төмөр халбага нь маскны чанарыг саармагжуулах тул ашиглахгүй байх нь зүйтэй.
Хийх арга:
- Нунтаг кофегоо шилэн саванд хийж, дээр нь сүүгээ нэмж өгнө. Ингээд зуурмаа өтгөн болтол нь сайтар зуурч, хутгаарай.
- Бэлтгэсэн маскаа нүдний ойр орчмоос хол байхаар арьсандаа жигд болгоомжтой түрхэж өгнө.
- Маскаа 15-20 орчим минут байлгаарай!
- Ингээд цаг болсны дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Тус маскыг тавьснаар, цусны эргэлт түргэсч, таны арьс булбарай зөөлөн болох болно.
2
Бид та бүхэндээ БОНУС болгож үрчлээнээс сэргийлэх болон үрчлээс арилгах маскыг хэрхэн бэлтгэх тухай бэлтгэлээ
Айл бүрт байдал вазелин нь үрчлээ арилгахад онцгой үйлчилгээг үзүүлдэг. Та үүнээс орой бүр гарандаа авч, үрчлээ үүсэх магадлалтай зовхи, болон урууландаа түрхэж байгаарай! Мөн шинэ таргийг орой бүр нүүрэндээ түрхэж байвал, үрчлээ үүсэхээс таныг хамгаалах болно.
Танд амжилт хүсье!