1
Хүссэн бүхнийг нь авч өгөх
Та хүүхдэдээ хүссэн бүхнээ авах боломжгүй гэдгийг багаас нь ойлгуулж, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлээрэй. Дэлгүүрт ороод хүүхэд тань харсан бүхнээ авна гэж уйлдаг бол, энэ нь таны алдаа гэж ойлгож болно. Учир нь та түүнд юу болох, болохгүйг хэлж өгөөгүй, ойлгуулаагүйгээс болж, асуудал хүндэрдэг. Асуудлыг шийдвэрлэх:
- Та дэлгүүр явахын өмнө хүүхэдтэйгээ ярилцаж, юу юу авахаа жагсаан бичиж, дүрсэлж зураарай. Үүнийгээ хүүхдэдээ өгч, хамтдаа зурж, тэмдэглэсэн зүйлсээ нэг нэгээр нь авах хэрэгтэй.
2
Бүдүүлэг авирлахад нь буруутгахгүй байх
Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлж, соёлтой байхыг зааж зааварлах хэрэгтэй. Эс бөгөөс үргэлж муухай аашилж, найз нөхөдгүй, зөрүүд зантай болж төлөвших нь бий. Асуудлыг шийдвэрлэх:
- Бусадтай эелдэг харьцах, эд зүйлсийг нь хэрхэн гуйх, талархаж сурах зэргийг хүүхдэдээ заавал зааж өгөөрэй.
3
Зөв бурууг ойлгуулдаггүй
Хүүхдүүд хэзээ, хаана, юуг хэлж болохгүй вэ? гэдгээ мэддэггүй. Учир нь тэд ичих, санаа зовох гэдгийг огт мэдэрдэггүй тул, зүгээр л хэлчихдэг. Харин энэ үед эцэг эх хүүхдэдээ зааж зааварлаж, ойлгуулах хэрэгтэй юм. Асуудлыг шийдвэрлэх:
- Хүүхдэдээ "гэр бүлийн нууц" хэмээж, зарим зүйлсийг бусдад хэлж болохгүй, хэлэх шаардлгагүй гэдгийг ойлгуулаарай.
4
Хүүхэдтэйгээ буруу харьцах
Хүүхэд тань утсаар ярьж, өөр зүйл хийж байхад саад болвол, муухай аашилж, тэднийг зэмлэж болохгүй. Асуудлыг шийдвэрлэх:
- "Ээж нь одоо утсаар ярьж байгаа болохоор, миний хүү түр хүлээгээч, дуусгаад чамтай тоглоё" гэхчлэн эелдэг зөөлнөөр яриад үзээрэй. Эс бөгөөс хүүхэд муухай аашилж, зөрүүдлэн уйлж мэднэ.
5
Урам зориг өгдөггүй
Хүүхдүүд аав ээжээсээ маш их хамааралтай тул, тэднээс холдохоос айдаг. Мөн аав ээжийнхээ зөв гэсэн зүйлсийг л зөв гэж ойлгон, зөвхөн тэдний үгсээр ертөнцийг харах нь бий. Жишээлбэл, гулсуураар гулгах аюултай гэвэл, тэд айна. Харин зүгээрээ хүү минь гэвэл, өөртөө итгэлтэй болж, урам зоригоор дүүрдэг байна. Асуудлыг шийдвэрлэх:
- Хүүхдэдээ байнга урам зориг өгч, тэднийг өөртөө итгэлтэй болгох хэрэгтэй.
6
Зөв үлгэр дууриалал үзүүлдэггүй
Хэрэв таны хүүхэд томчуудтай зүй бус харьцаж, муухай ааш гаргаад байвал, үүнд та өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Хүүхэд бол эцэг эхийнхээ толь буюу тусгал хэмээдэг. Таны хүүхэд зүй бус ааш авир гаргах нь та бусадтай ингэж харьцдаг гэдгийг илтгэж байгаа юм. Асуудлыг шийдвэрлэх:
- Эхлээд та өөрөө бусадтай сайхан харьцаж, хүндэлдэг байх хэрэгтэй. Тэгж байж л хүүхэддээ нөлөөлж, аашийг нь засч чадна.
Харин та хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлдэг вэ? Бидэнтэй хуваалцаарай!