1
Зурааснууд тэгш хэмтэй байвал:
Хэрвээ таны хайртай хүн, эсвэл нөхрийн тань гаран дээр ийм зураас байвал та үнэхээр азтай хүн юм. Учир нь тэд хайр дурлалын асуудалд нухацтай ханддаг бөгөөд тогтвортой харилцааг илүүд үздэг ажээ. Тэд ухаалаг төдийгүй амьдралдаа огцом эргэлт гаргахаас зайлсхийдэг.
Энэ төрлийн хүмүүс мэдрэмжтэй, зөөлөн ааштай бөгөөд бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсож чаддаг.
2
Зүүн гарын зураас доор байрлаж байвал:
Энэ төрлийн хүмүүс өөрөөсөө ахимаг насны хүмүүст татагдах нь элбэг байдаг. Тэд хайр дурлалын асуудалд одтой, романтик, өөрийн гэсэн үзэл бодолтой бөгөөд зөн совингоо дагах нь элбэг байдаг байна.
3
Зүүн гарын зураас дээр байрлаж байвал:
Тэд тогтвортой харилцаа бий болгохыг эрхэмлэдэггүй бөгөөд хайр дурлалыг аз жаргалд хүрэх арга зам хэмээн үздэггүй. Энэ төрлийн хүмүүс харь угсааны буюу гадаад хүн эсвэл өөрөөсөө дүү хүмүүст илүү татагддаг байна. Тэд таалагдсан хүндээ анхны харцаар дурлаж, өөртөө итгэх итгэлд нь татагддаг байна. Тэд өөрийн гэсэн зорилготой, биеэ даасан, бэрхшээлийг даван туулах чадвартай хүмүүс юм.
Харин таны алганы хээ юу өгүүлж байна вэ?