1
Үрчлээс арилгах маск
Орц:
- Вазелин - 2 цайны халбага
- Оливын тос - 1 хоолны халбага
- Өндөгний шар - 1 ширхэг
- Зөгийн бал - 1 цайны халбага
- Авокадо - 1 ширхэг
Бэлтгэх арга:
- Вазелинаа хэсэг халааж, шингэн болгоорой. Ингэхдээ богино долгионы зууханд хийж болно.
- Үүн дээрээ зөгийн балаа хийж хутгаад, үлдсэн орцуудаа нэмээрэй. Өндөгний шараа хамгийн сүүлд хийх хэрэгтэй. Бэлтгэсэн маскаа шилэн саванд хийнэ.
Хэрэглэх арга:
- Эхлээд нүүрээ сайтар цэвэрлэж, угаана.
- Угаасан нүүрэндээ маскаа жигд түрхэж, 3-4 минут хурууны өндгөөрөө иллэг хийгээрэй.
- Ингээд 30 минутын дараа нүүрээ хөвөнгөөр арчиж, эсвэл эрдэст усаар угааж цэвэрлэнэ.
2
Нүүрний шар үсийг хуулах маск
Орц:
- Гурил - 2 цайны халбага
- Нунтаг куркума - 1/4 цайны халбага
- Сүү - 3-4 цайны халбага
- Нимбэгний шүүс - 1 цайны халбага
- Кокосын тос - 1 цайны халбага
Бэлтгэх арга:
Бүх орцоо нэгтгэж, сайтар хутгана. Таны бэлтгэсэн маск шар өнгөтэй болох ёстойг анхаараарай.
Хэрэглэх арга:
- Маскаа нүүрэндээ зузаан түрхэнэ. Ингэхдээ нүдэндээ оруулах, хөмсгөндөө түрхэхээс сэргийлээрэй.
- Үүнийгээ хатааж, 10 минут байлгах хэрэгтэй.
- Дараа нь маскаа хуулж аваарай.
- Эцэст нь нүүрээ бүлээн усаар угааж, зөөлхөн арчиарай.
Бүсгүй та үргэлж гэрэлтэж, гоо төрхөө гайхуулж яваарай!