Сөрөг энергитэй хүмүүсээр хүрээлүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Гэр бүл, хамтран ажиллагсад, найз нөхдийн дунд таны нэр хүндийг унагах, муу зүйлд уруу татах хүмүүс олон тааралдах болно. Тэдний заримтай нь харилцахад хүндрэл үүсч, жинхэнэ найзаа мөн эсэхэд ч эргэлзэж эхэлдэг шүү дээ.  Энэ нь магадгүй танд томоохон сорилт болдог болов уу. Тэр ч үүднээс бид та бүхэндээ сөрөг энергитэй хүмүүсээр хүрээлүүлж байгаагаа хэрхэн мэдэх, тэднээс ангижрахад туслах хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Сөрөг энергитэй хүмүүсээр хүрээлүүлж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бүхнийг сөргөөр хардаг

Тэд амьдралд нь тохиолдож байгаа сайн муу бүхий л зүйлсийг сөргөөр харж, гутарч явдаг. Нартай өдөр байсан ч яг л ширүүн бороотой өдөр мэт гуниглаж, ойр орчмын хүмүүстээ уйтгар гунигийг халдааж байдаг байна. 

Бүхнийг сөргөөр хардаг

2 Өөрчлөлтөнд дургүй

Тэд амьдралыг нь гэрэл гэгээтэй, хөгжөөнтэй болгох өөрчлөлтүүдийг хийдэггүй. Хийхийг ч хүсдэггүй юм. Тиймээс ч нэгэн хэвийн уйтгартай амьдралаасаа салдаггүй.

Өөрчлөлтөнд дургүй

3 Юу ч хийдэггүй

Өөрсдийг нь аз жаргалтай болгох зүйлсийг огтхон ч сонирхдоггүй бөгөөд хийдэггүй байна. Тэдгээр хүмүүс таны эргэн тойронд байдаг бол танд ч мөн тэдний залхуу хорт бодлууд нь шингэх болно.

Юу ч хийдэггүй

4 Юуг ч үнэгүй хийдэггүй

Тэдний хувьд ямарваа зүйлийг хэн нэгний төлөө хийхэд үргэлж шан харамж, хариу нэхэж байдаг. Аливааг сэтгэлээрээ хийж, сайн сайхан зүйлийг хүсэх нь үнэндээ тэдгээр хүмүүсээс хол юм. Хэрэв танд үргэлж ашиг хонжоо эрсэн, сэтгэлгүй найз нөхөд байдаг бол тэднээс зайгаа барьсан нь дээр...

Юуг ч үнэгүй хийдэггүй

5 Өргөс шиг үгтэй

Тэдний хэлсэн, амнаас нь гарсан үг бүр яг л өргөс мэт зүрхэнд тусч, сэтгэлийг шархлуулдаг. Хэн нэгэнд атаархсан, шүүмжилсэн үгсийг их хэлэх бөгөөд тэдэнтэй байхад тухгүй мэдрэмж төрдөг.

Өргөс шиг үгтэй

6 Хүнд байдалд оруулдаг

Тэд танд тус болохгүй хэрнээ үргэлж гай болж, замд тань саад болдог. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөхгүй, уулзахаар товлосон цагтаа ирэхгүй гэх мэт таны бухимдлыг төрүүлэх үйлдлүүдийг үргэлж хийдэг байна.

Хүнд байдалд оруулдаг

7 Таныг үргэлж өөрчлөхийг оролддог

Зүгээр л яг өөрийнхөөрөө байхад тань дургүй бөгөөд өө сэв эрж, өөнтөглөдөг бол та түүнтэй харилцаагаа таслах цаг ирснийг сануулж байна. Учир нь сөрөг энергитэй хүмүүс бидэнд үргэлж уйтгар гунигийг авчирч байдаг.

Таныг үргэлж өөрчлөхийг оролддог

8 Хов живэнд дуртай

Хаа таарсан газраа хов жив базаж, хэн нэгнийг муулахыг урьтал болгодог хүмүүс байдаг бол тэднээс аль болох эртхэн зайгаа барих хэрэгтэйг сануулъя. Учир нь та тэдний ярьдаг хов живний нэгээхэн хэсэг нь байхыг үгүйсгэхгүй билээ.

Хов живэнд дуртай

9 Тэд маш ууртай

Үргэлж л уурлаж бухимдан, нэг үг хэлэхэд хэрүүл болдог бол та өөрийгөө сөрөг энергитэй хүнээр хүрээлүүлж байна хэмээн ойлгож болно. 

Тэд маш ууртай

10 Нөхөрлөл удаан үргэлжлэхгүй

Таныг түрүүлж залган мэнд мэдэхгүй, уулзая хэмээн дуудахгүй л бол харилцаа тасарч, зөвхөн хэрэгтэй үедээ завчлан уулздаг бол та хоёрын нөхөрлөл удаан үргэлжлэхгүй шүү дээ. Ийм хүмүүсээс ч мөн зайгаа барихад гэмгүй.

Нөхөрлөл удаан үргэлжлэхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()