Эрчүүд эхнэрийнхээ ямар байдлыг нь тэвчдэггүй вэ?

Хүн бүрт л харахыг, хийхийг, сонсохыг хүсдэггүй зүйлүүд гэж байдаг. Хэн нэгэн түүний дургүй зүйлийг нь хийхэд тэвчээр алдаж, хүсээгүй үгээ хэлж, хайртай нэгнээ гомдоох тохиолдлууд ч учирдаг. Гэвч ихэнх тохиолдолд эрчүүдийн тэвчдэггүй зүйлс нь, эхнэрийг нь аз жаргалгүй болгодог зүйлүүд байдаг аж. Ингээд хамтдаа юу болохыг нь сонирхоцгооё!

Эрчүүд эхнэрийнхээ ямар байдлыг нь тэвчдэггүй вэ?

1 Уйлах

Эр хүний хувьд эхнэрээ уйлж байхыг харж тэвчдэггүй байна. Ялангуяа өөрөөс нь болж уйлахыг харах юу юунаас илүү хэцүү, яг л зах хязгааргүй үргэлжлэх урт ангалд унасан мэт мэдрэмж төрүүлдэг аж. Ялангуяа эхнэрүүд угаалгын өрөөндөө орж, хэн ч сонсохгүй мэт мэгшин уйлахад эрчүүд хүндхэн байдалд ордог. Тиймээс та эр нөхөртөө бүхнийг хэлж, жаргал зовлон бүхнээ хуваалцаж байгаарай! 

Уйлах

2 Өөрийг нь орхиж явах

Эрчүүд бүсгүйчүүдийг бодоход эмзэг, бас хайр халамж ихээр хүсдэг хүмүүс юм. Тэднийг ганцаараа байхдаа, аль эсвэл эхнэрээсээ тусдаа байхдаа илүү жаргалтай, сайхан байдаг хэмээн олон хүн эндүүрдэг. Гэвч энэ нь тийм биш юм. Тэд харин ч юу, юунаас илүү эхнэрийнхээ хайранд умбаж, хамтдаа байхыг хүсдэг аж. Иймд та эр нөхрөө удаан хугацаагаар битгий орхиж яваарай.

Өөрийг нь орхиж явах

3 Хэн нэгэнд алдахвий гэхээс...

Эрчүүд өөрийн дурласан бүсгүй, хайрт эхнэрээ бүхнээс илүү, төгс төгөлдөр хэмээн боддог байна. Тиймдээ ч түүнийгээ өөр хэн нэгэнд алдахвий, таагүй зүйл тохиолдохвий хэмээн ихэд харамлаж, бас дотроо битүүхэн эмээж явдаг аж. Тиймээс ч ямарваа үдэшлэг цэнгүүнээс очиж авах, хамтдаа харих зэргээр бүсгүйгээ хамгаалж байдаг байна.

Хэн нэгэнд алдахвий гэхээс...

4 Түүнийг үл тоох

Эрчүүд бүсгүйчүүдийг бодоход их тунимтгай, хайр халамж, анхаарал хүсч байдаг тухай дээр дурдсан. Тиймдээ ч эхнэрээ өөрийг нь нэг их ойшоохгүй байх, үл хүндлэх зэргээс эмээдэг байна. Мөн тэд үргэлж өөрийгөө үнэ цэнэтэй, хэрэгцээтэй хүн мэтээр мэдрэх дуртай тул, эхнэрээсээ хайр халамж шаарддаг.

Түүнийг үл тоох

5 Худал дүр эсгэх

Эрчүүд эхнэрийгээ худал дүр эсгэж, жүжиглэж байхвий гэхээс айдаг байх юм. Тэд эхнэрээ өөрийнх нь дэргэд байхдаа хамгаас аз жаргалтай, гагцхүү өөрийнхөөрөө тав тухтай байгаасай хэмээн хүсдэг. Түүнтэй байхдаа худал дүр эсгэж, өөрийг нь хуурч байсныг мэдсэн үед бүсгүйгээ орхиж явах хэмжээний ихээр гомддог байна.

Худал дүр эсгэх

6 Өвдөх

Эрчүүд эхнэрээ өвдөх, сэтгэл тавгүйрхэхэд дагаад л хямарчихдаг. Тэд гаднаа хэдийгээр чанга хатуу эр хүн мэт харагддаг ч, харин дотроо бол эмзэг турьхан жаахан хүү байдаг юм. Тиймээс зовлон жаргал тохиолдоход зөвхөн өөрийг чинь л гэх эр нөхөртөө итгэж, хатуу бэрхэд сөхрөлгүй хамтдаа даваад гараарай!

Өвдөх

7 Алдаа гаргахвий гэхээс

Мэдээж ямар ч эр хүн эхнэрээ сайн сайхан амьдруулж, түүний мөрөөдлийг нь биелүүлэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэрээр таны итгэл сэтгэлээ шингээж байсан зүйл нуран унах, хийсэн бүтээсэн ажил нь талаар нэг болохыг харж тэсдэггүй байна. Учир нь тэр яг тань шиг л хэцүү бэрхэд шантран, сайхан зүйл тохиолдоход хүүхэд мэт баярлаж явсан шүү дээ. Тиймээс өөртөө тохиолдсон таагүй зүйлийнхээ төлөө эр нөхрөө бүү буруутгаж, хатуу ширүүн үгээр гомдоогоорой!

Алдаа гаргахвий гэхээс

8 Өөртөө итгэлгүй байх

Эрчүүд өөрийнхөө эхнэрийг хамгаас үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр бүсгүй хэмээн хайрлаж, хамгаалж явдаг. Түүнээс биш таны хэдэн кг нэмсэн, хассан, нүүрэн дээр тань юу гарсан эсэхийг огтхон ч тоодоггүй юм. Тэр таны байгаа бүхэнд чинь татагдаж, хамтдаа байгаа учраас та ч гэсэн өөрийгөө голж, сэтгэлээр унах хэрэггүй хэмээн зөвлөе!

Өөртөө итгэлгүй байх

9 Зүрхийг тань шархлуулах

Эрчүүд эхнэрээ гомдоож, зүрхийг нь шархлуулахвий гэхээс маш их айдаг байна. Гэвч дийлэнх эрчүүд хэнэггүй, тоомжиргүй байдаг тул өөрөө ч мэдэхгүй явсаар эхнэрээ гомдоож, шархлуулах нь бий. Тэд үнэндээ өөрсдөө ч таныг гомдоохыг хүсдэггүй тул, алдаа дутагдлыг нь ойлгож, тайвнаар хүлээн аваарай!

Зүрхийг тань шархлуулах

10 Аз жаргалгүй байх

Ямар ч эр хүн хайрлана, жаргаана хэмээн авч суусан гэргийгээ аз жаргалгүй, уйтгарлаж байхыг нь харж тэсэхгүй болов уу. Иймд хэрэв танд тааламжгүй зүйл тохиолдсон бол эр нөхөртөө хэлж, хамтдаа энэ бүхний ард гараарай. Ингэснээр хосуудын харилцаа улам бүр батжиж, сайхан болдог юм.

Аз жаргалгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()