Хараал бидэнд ингэж нөлөөлдөг...

Амьдралыг тааж мэдэхийн аргагүй байдаг. Тиймдээ ч төсөөлөөгүй байхад бүхий л зүйл өөрчлөгдөж, асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 

Хараал бидэнд ингэж нөлөөлдөг...

1 Хараал болон нүдний хор

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хараал, муу энерги, нууцлаг хүчин зүйлсээс өөрийгөө сэргийлж болох аж. Хараалд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, үргэлж бухимдан, гутранги үзэлтэй болох бөгөөд цаанаасаа л бие нь тавгүйрхэж, бүх зүйл болохгүй мэт санагддаг байна. 

Хараал болон нүдний хор нь тусдаа ойлголт бөгөөд хараалаас илүүтэй нүдний хор нь илүү их аюул учруулж, сөрөг зүйлсийг дууддаг аж. Нүдний хорыг цагаан хэл ам хэмээн нэрлэж ч болох юм.

Гоё ганган хувцас өмссөн, цэвэрхэн царайтай охид бүсгүйчүүд олны харцыг булааж, атаархлыг нь төрүүлснээр, цагаан хэл ам болж, сөрөг зүйлсийг дуудах нь бий. Харин үүнээс сэргийлж, өөрийгөө хамгаалах арга нь ердөө л эерэг байж, бүхнийг сайн сайхан талаас нь харах аж. 

Хараал болон нүдний хор

Хүний тархины зүүн болон баруун тал бөмбөлөг нь салсан тохиолдолд тус тусдаа өөрийн гэсэн ухамсартай үйлдэл хийдэг гэдгийг анагаах ухаан олж илрүүлсэн бөгөөд үүнээс хойш мухардалд орсон юм. Хэрэв хэн нэгэн тань руу санаатай биш ч, шохоорхоод харах төдийд л нүдний хорын тусгал болж, хохирдог аж. Иймд та өөрийн мэдэлгүй, хэн нэгнийг хохироож байж мэдэх юм. Бид заримдаа санаанд багтамгүй хачин зүйл бодож байснаа гэнэт, юу болоод байгааг анзаарч, толгойгоо сэгсэрдэг. Энэ нь бидний тархи өөрийн мэдэлгүй буюу, ухамсрын оролцоогүйгээр хараал, нүдний хор ялгаруулах зэрэг санамсаргүй үйлдэл хийдэг байх юм. 

2 Ямар хүн хараалд өртөх нь их вэ?

Харин ямар хүмүүс хараалд илүү их өртдөг болохыг та мэдэх үү? Цагаан өнгө дээр багахан хар өнгийг асгахад төдийлөн өөрчлөлт гарахгүй. Харин хар өнгөн дээр хар өнгийг нэмэхэд тэр чигтээ хар болж хувирдаг. Үүнээс харахад үргэлж сөрөг энерги өөртөө хуримтлуулдаг, аливааг үргэлж болохгүй талаас нь хардаг болон уур бухимдал ихтэй хүмүүс хараал өртөх магадлал өндөр байдаг. Мөн тус төрлийн хүмүүст хараал, цагаан хэл ам хүндээр тусдаг байна.

Ямар хүн хараалд өртөх нь их вэ?

3 Бодол санаагаараа хараалаас өөрийгөө хамгаалах

Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм. 

Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж. 

Бодол санаагаараа хараалаас өөрийгөө хамгаалах

Сэтгэц мэдрэлийн эмч нар хэлэхдээ: "Таныг хараал, цагаан хэл амнаас сэргийлж чадах хүн бол зөвхөн та өөрөө юм. Хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч, бууж өгөлгүй, өөртөө итгэлтэй байж, эрч хүчтэй байх хэрэгтэй. Мэдээж хүчтэй хараалыг зөвхөн эерэг энергиэр даван гарах хэцүү мэт боловч, таныг ганц аварч чадах зүйл нь та өөрөө гэдгийг бүү мартаарай" хэмээн хэлсэн байна.

Танд аз, амжилтыг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()