Таны бие тусламж хүсч буйг илтгэх 7 шинж тэмдэг

Хүний бие нь төгс механизмтай бөгөөд дотоод эрхтний өөрчлөлт, асуудлыг нүдэнд ил харагдах эрхтнээр дамжуулан, тухайн хүнд мэдрүүлдэг байна. Хэрэв та сайтар анзаарч чадвал, дотоод эрхтэнд чухам юу болж, ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэж чадах юм. Харин бид таны бие тусламж хүсч буйг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны бие тусламж хүсч буйг илтгэх 7 шинж тэмдэг

1 Хуурайшсан арьс

Таны арьс хуурайшиж, хагараад байвал, Е витамин дутагдсан байна гэж ойлгож болно. Та хүнсний ногоо, тос, самар, загас зэргийг идэж, өдөр тутамдаа хэрэглэснээр, Е витамины дутагдлаа нөхөж болох юм. 

Хуурайшсан арьс

2 Амттан идэх хүсэл нэмэгдэх

Амттан идэх хүсэл нэмэгдэх нь сэтгэл гутрал, бухимдалтай холбоотой. Харин та энэ үед хар шоколад болон зөгийн балыг идэж хэрэглээрэй. Эдгээр нь таны амттан идэх хүслийг дарах төдийгүй жин нэмэхгүй гэдгээрээ давуу талтай. 

Амттан идэх хүсэл нэмэгдэх

3 Мөс идэх хүсэл төрөх

Заримдаа гэнэт мөс идмээр санагддаг уу? Энэ нь таны биед төмөр дутагдсаны шинж тэмдэг юм. Төмрөөр баялаг хоол хүнсэнд үхрийн мах, өндөг, хясаа зэрэг багтана. Хэрэв та төмрийн хэрэгцээгээ нөхсөн боловч, мөс идмээр санагдсан хэвээр байвал, эмчид хандаарай. 

Мөс идэх хүсэл төрөх

4 Буйлнаас цус гарах

Шүд угаах үед буйлнаас цус гарч байгаа бол, биед тань С витамин дутагдсан гэж ойлгоорой. Харин С витаминыг нөхөхийн тулд, исгэлэн жимснүүд, бууцай, улаан амтат чинжүү, улаан лооль, байцаа, брокколи зэргийг хэрэглэхийг зөвлөе. 

Буйлнаас цус гарах

5 Өвдөгний үеэр хатгуулах, нойргүйдэх

Хэрвээ танд эдгээр шинж тэмдгүүд илэрвэл, биед тань магни, кали дутагдсаны илрэл билээ. Харин та эдгээр бодисыг биедээ хуримтлуулахын тулд өдөр тутамдаа улаан лооль, жүрж, гадил, бууцай зэргийг түлхүү хэрэглээрэй. 

Өвдөгний үеэр хатгуулах, нойргүйдэх

6 Үс болон хумс хугарах

Биед В витамин дутагдсан үед үс гэмтэж, хумс хэврэг болдог байна. Хэрэв танд тус нөхцөл байдал тулгарвал, илүү их сүү ууж, мөөг болон далайн байцаа идээрэй. 

Үс болон хумс хугарах

7 Нүд тойрсон хүрээ үүсэх

50 болон түүнээс дээш настай хүмүүст тус шинж тэмдэг илрэх нь элбэг байдаг. Харин залуу хүмүүст энэхүү шинжүүд илэрч, нүд тойрсон хүрээ үүсэх нь холестрины түвшин их байгааг илэрхийлдэг бөгөөд эмчид хандахыг зөвлөдөг байна. 

Нүд тойрсон хүрээ үүсэх

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()