Луу, Могой жилтний 2019 оны ерөнхий зурлага

2019-02-01, 14:00
57,939

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй сар шинийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд бид та бүхэндээ 12 жилийн ерөнхий зурлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр "Луу" болон "Могой" жилтнүүдийн 2019 оны ерөнхий зурхайн зурлагыг танилцуулж байна.  Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс "Луу" эсвэл "Могой" жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

Луу, Могой жилтний 2019 оны ерөнхий зурлага
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Луу жил

Луу жилд: 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Алтан шар, мөнгөлөг, сувдан цагаан

Ивээл тоо: 1, 6, 7

Аз дагуулах цэцэг: Луун цэцэг

Сайн зүг:  Баруун, хойд, урд

Азтай сарууд: 3, 4, 7

Харшлах өнгө: Цэнхэр, ногоон

Зохимжгүй тоо: 3,8

Муу зүг: Баруун хойд

Азгүй сарууд: 5,6

Эрүүл мэнд: 

Ажилсаг, хичээнгүй луу жилтнүүд эрүүл чийрэг биетэй байдаг. Гэвч  заримдаа өөрийн аз сорьсон, эрсдэлтэй ажлуудаасаа болж уур бухимдалд автаж сэтгэл санааны хямралд өртөж болзошгүй. Настай хүмүүс элэг, цөсний үйл ажиллагаа, цус, бүдүүн, нарийн гэдэс, хоол боловсруулах эрхтэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Залуучууд арьсаа эрүүл байлгахад анхаараарай. Иога хийх, алхах зэрэг нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд сэтгэл санааг тогтвортой байлгахад тусалдаг учир тогтмол иогаар хичээллэхийг луу жилтнүүдэд зөвлөж байна. 

Тохирох ажил:

Луу жилтнүүд аз туршсан, эрсдэлтэй ажил хийх дуртай. Тиймээс тэдэнд өөрийгөө сорьсон ажлууд маш тохиромжтой. Жишээ нь: сэтгүүлч, багш, менежер, хуульч, инженер, архитектор, брокер, худалдааны төлөөлөгч гэх мэт.

Луу жил

Луу жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Луу жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Луу жилтнүүдийн зан араншин

Арван хоёр жилийн дотроос луу нь хамгийн хүчирхэг бөгөөд цорын ганц төсөөллийн амьтан юм.

Төрөлхийн урам зоригтой, тууштай, ухаалаг луу жилтнүүд маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдаг. Амьдралд нь тохиолдсон ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай бөгөөд эрсдэл хүлээхэд бэлэн байдаг. Заримдаа тэд хэтэрхий түрэмгий зан гаргадгаас гадна хэн нэгнээс огт шүүмжлэл сонсдоггүй. Тэд өөрсдийгөө залхмаар, биеэ тоосон гэж боддоггүйгээс гадна уламжлалт ёс заншлаас хол байж амар тайван ирээдүйг хүсэмжилдэг.

Луу жилтнүүдийн зан араншин

Та ямар төрлийн луу вэ?

1. Модон луу

1964 онд төрсөн луу жилтнүүдийг модон луу гэж нэрлэнэ. Бүрэг ичимхий, эрч хүч багатай, бусадтай харилцахдаа муу .

 2. Гал луу

1916, 1976 онд төрсөн луу жилтнүүдийг гал луу гэж нэрлэнэ. Ухаалаг, найдваргүй, хөгжилтэй.

3. Шороон луу

1928, 1988 онд төрсөн луу жилтнүүдийг шороон луу гэж нэрлэнэ. Ухаантай, амбицтай, хичээнгүй.

4. Төмөр луу

1940 болон 2000 онд төрсөн луу жилтнүүдийг төмөр луу гэж нэрлэнэ. Шударга, тааварлашгүй, хувирамтгай зан ааштай.

5. Усан луу

1952, 2012 онд төрсөн луу жилтнүүдийг усан луу гэж нэрлэнэ. Алсын хараатай, цөхөрдөггүй, шаргуу.

Та ямар төрлийн луу вэ?

Хайр сэтгэлийн тал дээр

Луунууд насан туршийн ханиа сонгохдоо маш их эргэлзэж, эцсийн шийдвэрээ гаргахдаа маш их төөрөлддөг. Харин нэг шийдвэл түүнийгээ хэзээ ч өөрчилдөггүй. Тэд халуун дулаан, эелдэг харилцааг эрхэмлэж, хайртай хүндээ бүхнээ зориулахад бэлэн байдаг. 

Луу жилтнүүдийн зохицол

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг хэдий ч аливаа хүмүүн 12 жилийн аль нэгэнд хүний төрлийг олох агаад тэдгээр жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах зэрэг шүтэн барилдлагатай ажээ. Үл нийцэх жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш юм шүү. Бага зэргийн хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Нийцэлтэй  жил: Хулгана, бар, могой

Үл нийцэх: Үхэр, хонь, нохой

Хайр сэтгэлийн тал дээр

2019 он Луу жилтнүүдийн хувьд

Ажил мэргэжил:

Луу жилтнүүд энэ онд ажил мэргэжлийн тал дээр азтай байна. Энэ жил тэдэнд зорилгодоо хүрэх маш олон боломжууд нээгдэнэ. Мөн захирал, удирдах албан тушаалтнуудаасаа шагнал, урамшуулал авч, ажил хэрэг нь тун бүтэмжтэй байх төлөвтэй байна.

Эрүүл мэнд:

Луу жилтнүүд эрүүл мэндийн тал дээр бага зэрэг таагүй байх нь. Тиймээс тогтмол үзлэг оношлогоонд хамрагдаж, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Санхүү:

2019 онд луу жилтнүүд санхүүгийн хувьд орлогын тогтвортой эх үүсвэртэй болж, эд хөрөнгө нь арвижна.

Хайр, дурлал:

Энэ онд луу жилтнүүдийн нэр хүнд өсөж, хайр дурлал нь ч бүтэмжтэй байх болно. Тиймдээ ч дурласан хүнтэйгээ саадгүй харилцаа тогтоож чадна.

2019 он Луу жилтнүүдийн хувьд

Луу жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Луу жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

2 Могой жил

Могой жилтнүүд: 1917, 1929, 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013 онд төрсөн хүмүүс багтана.

Ивээл өнгө: Хар, улаан, шар

Аз дагуулах цэцэг: Кактус, цахирмаа

Ивээл тоо: 2, 8, 9

Сайн зүг:  Баруун урд, баруун, зүүн

Азтай сарууд: 1, 8, 11

Харшлах өнгө: Бор, алтлаг шар, цагаан

Зохимжгүй тоо: 1,6,7

Муу зүг: Зүүн хойд, баруун хойд

Азгүй сарууд: 3, 9, 12

Эрүүл мэнд: Тэд амар тайван амьдралыг хүсдэг учраас чимээ шуугиантай газар байх дургүй. Амьдралын хэв маяг нь бага зэрэг л алдагдахад тэд галзуурах дөхдөг. Могойнууд амарч, тайвшрах гэж их цаг зарцуулдаг бөгөөд аялал зугаалгаар явах цаг тэдэнд шаардлагатай. 

Тохирох ажил:  Луунууд шинэ санаагаар баялаг, маш хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөдөг хэдий ч хийж байгаа зүйлээсээ амархан залхах талтай байдаг. Тэд цаг нь тулсан асуудлыг хамгийн зөвөөр шийдэж чаддаг. Тиймээс тэдэнд шинжлэх ухаанч, аналист, мөрдөгч, зураач, гоёл чимэглэлч, одон орон судлаач, илбэчин, нийгмийн ажилтан зэрэг мэргэжлүүд илүү тохирно.

Могой жил

Могой жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Могой жилтнүүдэд аз дагуулах зүйлс

Могой жилтнүүдийн зан араншин

Могой жилтнүүд нь өөрсдийн зөн совинг дагаж амьдардаг. Зорилгодоо хүрэхийн төлөө шаргуу ажиллаж, алдаа гаргахаас айдаг. Тэд маш ухаалаг бөгөөд цэцэн ухааны билэг тэмдэг гэж нэрийдэх нь ч бий. Бусадтай харилцахдаа нээлттэй боловч үг дуу цөөнтэй. Мөн материаллаг зүйлд дуртай хэдий ч дэлгүүр хэсэх тийм ч дуртай биш. Ганцаараа ажиллахыг илүүд үздэг. Заримдаа ажлаа дийлээгүйгээс болж их бухимддаг. Энэ үед нь тэдэнд тайвшрах хугацаа өгч, хүлээх нь зүйтэй. 

Могой жилтнүүдийн зан араншин

5 төрлийн могой байдаг та аль нь вэ?

1. Модон могой
1905, 1965 онд төрсөн могой жилтнүүдийг модон могой гэж нэрлэнэ. Эмх цэгцтэй, ухаалаг, урлагийн өндөр мэдрэмжтэй.

2. Гал могой

1917, 1977 онд төрсөн могой жилтнүүдийг гал могой гэж нэрлэнэ. Ухаалаг, бусадтай нээлттэй харилцдаг, идэвхтэй.

3. Шороон могой

1929, 1989 онд төрсөн могой жилтнүүдийг шороон могой гэж нэрлэнэ. Тайван хийгээд өөрийгөө удирдаж чаддаг. Гэхдээ ажил мэргэжлийн тал дээр хайнга.

4. Төмөр могой

1941 болон 2001 онд төрсөн могой жилтнүүдийг төмөр могой гэж нэрлэнэ. Шийдэмгий, өөртөө итгэлтэй, төрөлхийн удирдагч.

5. Усан могой

1953, 2013 онд төрсөн могой жилтнүүдийг усан могой гэж нэрлэнэ. Сэргэлэн, хөгжилтэй, бусадтай амархан ойлголцдог хэдий ч эмзэг.

5 төрлийн могой байдаг та аль нь вэ?

Хайр сэтгэлийн тал дээр

Могой жилтнүүд ихэвчлэн цөөхөн найзтай байдаг. Учир нь тэд маш дотогшоогоо, таниж мэдэхэд их хэцүү хүмүүс юм. Найз нөхдөө сонгохдоо маш няхуур ханддаг. Нэгэнт найз нөхөд болсон хүмүүстэйгээ үхэн үхэтлээ хамт байх ба тэднийгээ бусдаас харамлаж, хардах нь элбэг.

Могой жилтнүүдийн зохицол

Хүн бүр харилцан адилгүй зан чанартай байдаг хэдий ч аливаа хүмүүн 12 жилийн аль нэгэнд хүний төрлийг олох агаад тэдгээр жил хоорондоо ивээл, харш хийгээд найран адилсах зэрэг шүтэн барилдлагатай ажээ. Үл нийцэх жил гэдэг нь тантай огт тохирохгүй гэсэн үг биш юм шүү. Бага зэргийн хичээл зүтгэл, тэвчээр шаардана гэсэн үг юм. Тэгвэл та аль жилд төрсөн хүнтэй илүү таарамжтай байх вэ?

Нийцэлтэй жил: Луу, тахиа

Үл нийцэх жил: Бар, туулай, хонь, гахай

Хайр сэтгэлийн тал дээр

2019 он могой жилтнүүдийн хувьд

Эрүүл мэнд:

2019 онд могой жилтнүүд эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй байх төлөвтэй байна. Тэр дундаа амьсгалын замын эрхтэн тогтолцоондоо анхаарах хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэнддээ анхаараарай.

Санхүү:

Энэ жил могойнуудын санхүүгийн нөхцөл байдал таагүй байна. Өөрт хэрэгтэй хөрөнгө оруулалтаа олохын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргах төлөвтэй байна.

Ажил мэргэжил:

Могой жилтнүүд 2019 онд ажил мэргэжлийн талбарт ахиц дэвшил гаргахад амаргүй байна. Та энэ жил тушаал дэвшихгүй байж болох ч, сэтгэлээр уналгүй өөрийн авьяас чадварыг хөгжүүлэхдээ цаг гаргаарай. Мөн жилийн эхний хагаст могойнуудын хувьд хүнд хэцүү цаг үе байх боловч хоёрдугаар хагасаас нөхцөл байдал сайжрах төлөвтэй байна.

Хайр дурлал:

Эрэгтэй могойнуудын хувьд хайр дурлалын тал дээр олон өрсөлдөгч гарч ирэх тул  тийм ч амжилттай байхгүй болов уу. Харин эмэгтэй могойнуудын алдар нэр өсөж, хайр дурлалд ч одтой байх төлөвтэй байна. Өөрийн дурласан хүнтэйгээ харилцаа тогтоовол бүтэмжтэй байх болно.

2019 он могой жилтнүүдийн хувьд

Могой жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

Могой жилтнүүдийн 2019 оны төлөв байдал

БУСАД ЖИЛТНҮҮД:

~Хулгана, Үхэр жилтний 2019 оны ерөнхий зурлага~

~Бар, Туулай жилтний 2019 оны ерөнхий зурлага~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()